Тогтвортой бус эрчимтэй хөгжлийн экспортын бодлого чухал гэв

2020 оны 01 сарын 24

 

“Орон нутгийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулган Эрдэнэт хотод болж байна. Форумыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үг хэллээ. Тэрбээр МҮХАҮТ-аас 16 аймагт Төр хувийн хэвшлийн түншлэлийн бүтэц байгуулсан бөгөөд Бизнесийн орчны судалгаан дээр тулгуурлан “Тийрэлтэт эдийн засгийн шинэ загвар” боловсруулснаа танилцуулсан байна.  Түүнчлэн орон нутгийн Өрсөлдөх чадварын судалгаагаар Орхон аймаг тэргүүлж байхад Булган аймаг 21 дүгээрт жагссаныг онцолж, ойр орчмын аймгуудтайгаа хөл нийлүүлэн, бизнес эрхлэгчдийн оролцоон дээр суурилсан кластерын зарчмаар хөгжих боломж байгааг тодотгожээ.

Уг арга хэмжээнд Сангийн яам, Төрийн өмчийн зохицуулах хорооны төлөөлөл болон Булган, Орхон аймгийн Засаг захиргаа, Эрдэнэт ТӨҮГ, МҮХАҮТ, Баяннуур хотын Худалдааг дэмжих хорооны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, орон нутгийн бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгч нийт 400 гаруй хүн оролцож байна.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлэхдээ “Тогтвортой бус эрчимтэй хөгжлийн экспортын бодлого хэрэгжүүлснээр 2025 он гэхэд ДНБ-ийн хэмжээ 25 хувиар өсөх боломжтой. Үүнд хувийн хэвшлийн манлайлал хэрэгтэй” гэжээ.

Арга хэмжээний хүрээнд орон нутгийн 100 орчим үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top