САНГИЙН ЯАМ: Сайтад нийтлэгдээгүй тендерийг хүчингүй болгож байгаа

2020 оны 01 сарын 24


“Орон нутгийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулган болж буйг мэдээлсэн. Тус чуулганд оролцож буй Сангийн яамны Бодлого зохицуулалтын газрын төлөөлөл хэлэхдээ: 

“Төсөвт байгууллагуудад зориулсан тендер tender.gov.mn сайтаар зохиогддог байсан бол холбогдох журамд өөрчлөлт орсноор бүх байгууллагуудад нээлттэй болсон. Нууц хавсралтууд их байсан бол одоо бүх мэдээлэл төсөв ил тод болсон.

Том ААН-үүд тендер аваад жижиг аж ахуй нэгжүүд гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэсэн гомдол их ирдэг. Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулснаар одоо тэгш боломж бий болсон.

Жагсаалтад багтсан 155 бүтээгдэхүүнүүдийг тендер зохион байгуулахгүйгээр ЖДҮ эрхлэгчидтэй шууд гэрээ байгуулах эрх үүссэн. Орон нутгийн ААН-д давуу эрхийн зөрүү олгохоор болсон. Тендерт оролцож хариу авахад 45 өдөр зарцуулж байсныг 30 өдөр болгосон. Сайтад нийтлэгдээгүй тендерийг Сангийн яамнаас хүчингүй болгож байгаа. Энэ мэтээр аль болох хялбаршуулж, нээлттэй болгож байгаа.

Нэг л шалгуур тавьж байгаа нь Та бүхний бараа бүтээгдэхүүн чанарын стандартад нийцсэн байх ёстой. Төр ААН-үүдээ дэмжээд нэг талаасаа компаниуд үүргээ биелүүлэх ёстой, хүчин чадлынхаа хэмжээгээр гэрээ хийх хэрэгтэй” гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top