Монгол Улс хил хаахад бэлэн үү?

2020 оны 01 сарын 24

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Хил хаана гэдэг эдийн засгийн хувьд хохиролтой. Шууд хаах боломжгүй” гэсэн байр суурь илэрхийлснийг Zindaa.mn мэдээлсэн.

Тэгвэл үндэслэлийг нь тодотгох ТООНУУД-ыг хүргэе.


Монгол, Хятад хоёр улс  4670 гаруй км газар нутгаар хиллэдэг.

Монгол Улс 2019 онд БНХАУ-тай 8.9 тэрбум ам.долларын худалдааг хийсэн. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.4 хувийг, нийт экспортын 89.1 хувийг эзэлсэн үзүүлэлт юм.

БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 44.4 хувийг чулуун нүүрс, 26.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байна.  Эдгээр нь улсын төсвийн орлогод жин дарах нөлөөтэй ашигт малтмал.

Монгол Улс 2019 импортолсон нийт бараа бүтээгдэхүүний 33.6 хувийг БНХАУ-аас авсан байгаа юм. Импортолсон барааны 13.8 хувь нь ачааны тэрэг, үлдсэн хувь нь  олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүнүүд гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.

Энд дурдсан тоонуудаас харахад коронавирусын халдварын дэгдэлт улам бүр эрчимжиж, Монгол Улс хилээ хаахаас аргагүй байдалд орлоо гэхэд эдийн засагт дагалдах асуудал үүснэ гэдгийг илтгэж байна.

Ер нь энэ 2020 онд манай улсын  уул уурхайн болон уул уурхайн бус салбарын өсөлт саарч, нийт эдийн засгийн өсөлт өмнөх төсөөллөөс буурахаар сөрөг дүр зурагтай байгаа.  Тэгэхээр ийм үед шинэ төрлийн вирусын дэгдэлтийн улмаас хил гаалийн асуудал чангарах нь эдийн засагт эрсдэл дагуулж болзошгүй юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(85.85.41.207) 2020 оны 01 сарын 25

Эдийн засгийн ашгаа бодож хилээ нээлттэй байгаад монголд втрусийн халдвар орж монгол иргэд өвчилж үхэх нь хамаагүй болж байна уу. Тэр экспортын бараа зарж олох мөнгөнөөс чинь монгол улсын хүн амын амь нас эрүүл мэнд чухал баймаар юм

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 01 сарын 24

kheseg khugatsaand khaagaach , ulburch ukhew l gej

1  |  0
Top