96 671 зээлдэгч 4.6 их наяд төгрөгийн ипотекийн зээлтэй байна

2020 оны 01 сарын 24

2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар 96 671 зээлдэгч нийт 4.6 их наяд төгрөгийн ипотекийн зээлтэй байна. Үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр 72 089 зээлдэгч 3.4 их наяд төгрөгийн зээл авчээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 74.2 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 20.8 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 5.1 хувь нь бусад эх үүсвэрээр олгожээ.

Нийт ипотекийн зээлийн 16.8 хувь буюу 775.9 тэрбум төгрөгийн зээл орон нутагт ногдож байна.

Орон нутгийн ипотекийн зээлийн 77.9 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 19 хувь нь банкны өөрийн эх үүсвэрээр, 3.1 хувь нь бусад эх үүсвэрээр олгогджээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 96.1 хувь нь хэвийн, 2 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байна.

 

Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн:

 

  • 58.9 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл
  • 38.7 хувийг хөтөлбөрийн зээл
  • 2.4 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байна.

 

Арванхоёрдугаар  сард 1365 зээлдэгчид 111.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон бөгөөд үүний 56.3  хувийг хөтөлбөрийн эх үүсвэрээр санхүүжүүлжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.25) 2020 оны 01 сарын 24

бас тэглэх нь үү

0  |  0
Top