Асуудал үүсэхэд ОПЕК хариу арга хэмжээ авна гэв

2020 оны 01 сарын 27

Коронавирусын дэгдэлт дэлхийн улс орнуудад нэмж бүртгэгдэж байгаатай зэрэгцэн дэлхийн эдийн засагт ч нөлөөллөө үзүүлэх нь харагдаж байна. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ уруудаж байна.

Нэг баррель газрын тосны үнэ 1.30 ам.доллар буюу 2.4 хувиар буурч, 52.89 доллар болсон бол брэнт төрлийн нэг баррель тосны үнэ 1.36 ам.доллар буюу 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Тэгвэл Саудын Арабын Эрчим хүчний сайд, ханхүү  Абдул Азиз Бин Салман  БНХАУ-д болж буй үйл явдлыг ажиглаж байна хэмээн өнөөдөр мэдэгджээ. Тэрбээр вирусын нөлөөлөл гэхээсээ зах зээлд оролцогчдын болгоомжлол зах зээлд илүү нөлөөлж байна гэж  харж буй аж. Мөн тэрбээр үүсээд буй нөхцөл байдлыг 2003 оны SARS-ын дэгдэлтийн үетэй адилтгасан боловч газрын тосны эрэлт буурахгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Түүнчлэн шаардлагатай тохиолдолд газрын тос олборлон боловсруулагч орнуудын Засгийн газар хоорондын олон улсын байгуулага ОПЕК газрын тосны зах зээлд хариу арга хэмжээ авч, тогтвортой ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлснийг Reuters мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top