Коронавирусын дэгдэлт Сингапурын эдийн засагт нөлөөлнө

2020 оны 01 сарын 27

Коронавирусын дэгдэлт дэлхийн түүхий эдийн зах зээлд нөлөөллөө үзүүлж буйг өмнө нь мэдээлсэн. Ерөнхийдөө дэлхийн эдийн засгийн эргэлт, хөдөлгөөнд вирусын дэгдэлт нөлөөлөх шинж тэмдгүүд  илэрч буйг шинжээчид мэдэгдэж байгаа юм. Аялал жуулчлал нь жилдээ 300 орчим тэрбум ам.доллароор хэмжигдэх БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд вирусын дэгдэлт олон салбараар нөлөөлөх эрсдэлтэй байна. Коронавирусын голомт болох Ухань төдийгүй бусад хотуудаас олон улсад танигдсан үйлдвэрлэл, үйлчилгээний компаниуд тодорхойгүй хугацаагаар гарч байна.

БНХАУ-д 2003 онд SARS өвчин гарч, улс орнуудын эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэхэд Сингапурын эдийн засаг ихээхэн хохирлыг амсаж байсан. Тэгвэл энэ удаагийн вирусын дэгдэлтийн улмаас Сингапурын эдийн засгийн өсөлт урьдчилсан төлөвийн хамгийн бага хэмжээ болох 0.5 хувьд хадгалагдаж болзошгүй гэсэн таамаг байгаа юм. Хэрэвзээ коронавирусийн дэгдэлт гайгүй өнгөрвөл эдийн засгийн төлөвт  нь эерэгээр нөлөөлнө. 

Бусад улс орнуудын эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх шинж тэмдгүүд байна. Тухайлбал,  дэлхийн улс орнуудын үйлдвэрлэл, үйлчилгээг илэрхийлэгч бүх гол индексүүдийг харвал ихэнх нь уналттай байна. АНУ-д Dow Jones аж үйлдвэрийн индексийн дундаж үнэ, S&P, Nasdaq уналттай байгаа бол Их Британий FTSE, Японы Nikkei индексүүд уналттай байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top