Алтны ханш өнөөдөр 1566.74 ам.доллар байна. Энэ сарын эхний арав хоногт Иран, АНУ-ын харилцааны улмаас 1603.35 ам.долларт хүрээд байсан алтны ханш уруудсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр унц алтны үнэ 1490.20 ам.доллар байсантай харьцуулахад өнөөдрийн ханш 70 гаруй ам.доллароор өсөлттэй байгаа юм.
Тэгвэл унц алтны үнэ:
Төв банкуудын алт худалдан авалт 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 547.5 тонн хүрч өмнөх оны мөн үеэс 12 хувиар нэмэгдсэн. Цаашид ОХУ, Турк болон Хятадын төв банкуудын алт худалдан авалт нэмэгдэхээр байна гэж шинжээчид таамаглаж байгаа. Алтны эрэлт 2019-2020 оны туршид хадгалагдах төлөвтэй хэдий ч хөгжингүй орнуудын өсөлтийн төлөв буурах нөлөөгөөр 2020 онд алтны үнийн хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )