Банкуудад 43 сая ам.доллар нийлүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Өнөөдөр Монголбанкны ханшаар нэг ам.доллар 2752.32 төгрөгтэй тэнцүү байна. Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкуудаас 43 сая ам.доллар худалдаж авах санал ирүүлжээ. Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, 43 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна.

Юанийн ханшийн тухайд төгрөгийн эсрэг суларч байгаа. Өнөөдрийн байдлаар нэг юань 392.01 төгрөгтэй тэнцжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top