Хятадын Ардын банк 500 тэрбум юань зах зээлд НИЙЛҮҮЛЛЭЭ

2020 оны 02 сарын 04

Хятадын Ардын банк коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор нь банкны системийн хөрвөх чадвар,  зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд 500 тэрбум юанийг зах зээлд нийлүүллээ.

Нийтдээ 1.2 их наяд юань буюу 174 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлнэ гэдгээ хоёр хоногийн өмнө Хятадын Ардын банкнаас мэдэгдэж байсан.

Тэгвэл нийлүүлэлтийг ийнхүү хэсэгчлэн хийж байна. Тодруулбал, репо хэлцэл буюу   арилжааны банкуудаас дуудлага худалдаагаар  үнэт цаас худалдан авч,  буцааж худалдах гэрээ байгуулан, зах зээлд юань нийлүүлж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top