Нийслэлийн прокурорын газраас Капитал банкны гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох 1902002900121 дугаартай эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор “Капитал банк” ХХК, түүний охин компаниудын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас банкны хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос төлбөр барагдуулах ажиллагаа зогсонги байдалд байгаа аж.
Нийт 220 гаруй үл хөдлөх хөрөнгө, газар битүүмжтэй байгаа юм байна. Тэдгээр хөрөнгийн татвар, газрын төлбөр, харуул хамгаалалт, засварын зардал, тогтмол зардлууд нэмж гарсаар байгаа гэж “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлөөс мэдэгдлээ.
Уг битүүмжлэлийг цуцлуулахаар прокурорын дээд шатны удирдлагуудад хүсэлт гаргасан боловч эрүүгийн хэргийг шийдэгдтэл битүүмжтэй байх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлжээ. Монголбанкны зүгээс Монгол Улсын Ерөнхий прокурорт энэ талаар хүсэлт гаргасан ч адилхан хариу өгсөн гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Битүүжилсэн хөрөнгүүдийг яаралттай дуудлага худалдаанд оруулахгүй бол хямд үнэ тогтоож мэдээлэлд ойр байгаа хүмүүсийн гараар ороод алга болдог хуйвалдааны гашуун туршлага байгаа шүү дээ.Удаад байгаа нь асуудалтай л санагдаж байна.