[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Түргэн хугацаанд 2-3 кг хасах хялбар арга

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

Хоолны дэглэм барьж, дасгал хийх хэрэггүйгээр амьдралын энгийн хэвшлүүддээ багахан өөрчлөлт хийгээд илүүдэл жингээсээ салах аргаас хүргэж байна.

Хоолны дэглэм барихаа зогсоо

Тийм ээ, та зөв ойлгосон. Биеийн галбираа сайхан болгохын тулд зүгээр л хоол хүнсэндээ ногоо оруулж, нүүрс ус ихтэй хүнснээс татгалзаж, ашигтай тос (самар, загас зэрэгт бий)-той хүнсийг сонгох юм.

“Хориотой” хүнсийг хэрэглэ

Идмээр байгаа зүйлээ чихэрлэг, тослог гэлгүйгээр хэрэглэ. Гэхдээ тааруулаад. Хоол судлаачдын ярьж байгаагаар хүн амттан зэрэг “хориотой” зүйлийг идэх хүслээ хүчээр хязгаарласнаар харин ч түргэн хоол, гурилан бүтээгдэхүүн зэрэг хортой зүйлийг ихээр иддэг байна.

Хэтрүүлж бүү ид

Хамгийн эрүүл, зөв хооллолт ч хэрвээ та хэтрүүлж идэж байгаа бол илүүдэл жингээсээ салахад туслахгүй. Хэтрүүлж идэхээс зайлсхийхийн тулд эхлээд порцондоо анхаарал хандуул. Дараа нь хоол хүнсээ хэрчиж хэрэглэ. Олон хэрчиж, хуваах тусмаа сайн. идэж байх явцдаа яаралгүй, тайван байж өөрийгөө сонс.

Өглөөний хоолноосоо уураг ав

Өглөө 20-30 гр уураг хэрэглэсэн байхад өдрийн хоол хүртэл юу ч идэх хүсэл төрөхгүй. Мөн уураг сайтай өглөөний хоол нь хүн өдрийн хоолоо хэт их идэхээс сэргийлж байсныг 4000 сайн дурын хүнийг хамруулсан судалгаагаар тогтоожээ.

Шүдээ угаа

Оройн хоолныхоо дараа шууд шүдээ угаах нь шөнө хөргөгч рүү гүйхээс сэргийлдэг аж. Шүдээ угааснаар танд өнөөдрийн хооллолт дууссан, цадсан гэсэн мэдрэмж очно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top