33 настай жүжигчин Эмбер Херд экс нөхөр, 56 настай Жонни Деппийгээ тохуурхжээ.
“Акуамен” киноны од бүсгүй нөхрөө зоддог байсан гэж түүнийг хэлмэгдүүлж байна гэсэн аж. Тэд гэрлээд жил гаруйн дараа салсан ч хэрүүл маргаан, харилцан гомдол нь тасраагүй байгаа гэхэд болно.
Жонни Эмберийг худлаа ярьж байна гэж буруутгаад, экс эхнэрийнх нь яриа жүжигчний хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа болон нэр хүндэд нь нөлөөлж байгааг хэлжээ.
Тэгвэл Эмбер Херд экс нөхөртэйгөө утсаар маргалдахдаа түүнийг тохуурхаж, “Чи индэр дээр гараад намайг энэ бүгдийг эхэлсэн гэж хэлэхийг хүсэж байна уу? Би 52 кг жинтэй эмэгтэй хүн. Тэгэхээр чамайг зоддог байсан нь үнэн үү” гэсэн байна. “Daily Mail”-д тавигдсан тэдний утасны ярианд Эмбер “Жонни, хүмүүст хэл л дээ! Би, Жонни Депп байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж хэл. Чамд хэдэн хүн итгэхийг хар л даа” гэхчлэн ярьжээ. .
Эмбер салахдаа Жонни түүнийг зоддог байсан гэсэн бол Депп нэлээд хугацааны дараа Эмбер түүнийг цохиж, нүүр амыг нь хөхрүүлэн, уурандаа шилээр гар руу нь цохиж, хурууг нь таслах шахсаныг баримтаар нотолсон юм. Эмбер ч нөхрөө цохидог байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн бүсгүйн ээж Патриция Жонниг дэмжиж, "Эмбер түүнд харгис ханддаг байсан. Би экс хүргэндээ хайртай" гэжээ.
Эмбер Херд одоо эмэгтэй хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэжээ. Тэрбээр зураглаач бүсгүй Бьянка Буттитэй хамт зугаалж, үнсэлцэж яваад папарацчидын дуранд өртсөн байна.
Сэтгэгдэл ( 6 )
лесби шулам биз менге саах гэж л хеерхийг
gaj dontonguud horwoogoor duuren boljeemene amitabnd ahin er zayahgui baih boltugai
Sexy, goy tseverhen huuhen. Odoo terbumtan Evan muskiin naiz huuhen.
Ямар юмных нь хөөрхөн бэ.......
хѳѳрхѳн царайтай шулам аж
shulam