Коронавирус Монголын импортын гол түнш Хятад, Оросын эрэмбийг нэгдүгээр сард өөрчиллөө

2020 оны 02 сарын 11

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Монгол Улс нүүрсний тээврийг ирэх сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох эсэхийг өнөөдөр ҮАБЗ хэлэлцэн шийдвэрлэх гэж байна.

Өвчний тархалт буурахгүй байгаа нь Монголын эдийн засагт ч ихээхэн сөрөг нөлөөллийг дагуулахаар нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2019 онд  1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оноос 355.4 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй байсан.

Тэгвэл коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор гадаад худалдаа саарч, буурсан үзүүлэлтүүд гарч байна.

2019 оны сүүлийн сард экспорт 564.2 сая ам.долларт, импорт 543.6 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 37.3 сая ам.доллароор, импорт 24.4 сая ам.доллароор тус тус өссөн.

Харин энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын гадаад худалдаа ямар дүр зурагтай байсныг Гаалийн ерөнхий газрын статистикт тулгуурлан харъя.

2020 оны нэгдүгээр сард  гадаад худалдааны нийт бараа эргэлт 932.3 сая ам.доллар болж  2019 оны мөн үеэс 178.9 сая ам.доллар буюу 16.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Импортын дүн экспортын дүнгээс 14.3 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс сөрөг гарлаа.

Мөн нэг зүйлийг тодотгоход, коронавирусийн тархалтаас сэргийлсэн шийдвэрүүдтэй холбоотойгоор Монгол Улсын импортод ОХУ-ын эзлэх хувь хэмжээ өссөн байна.

2019 оны сүүлийн сарын байдлаар импортын гол түнш улсуудын эхэнд  БНХАУ байсан. Манай улс нийт импортын  33.6 хувийг тус улстай хийсэн. Харин дараа нь ОХУ 28.2 хувиар жагссан.

Тэгвэл сүүлийн байдлаар буюу нэгдүгээр сард Монгол Улсын нийт импортоор авсан бараа бүтээгдэхүүний 40.3 хувь нь ОХУ-аас, 26 хувь нь БНХАУ-аас татжээ.

Тэгэхээр коронавирусийн халдварын тархалт манай улсын гадаад худалдааны бүтцэд тэр дундаа импортын  гол түнш орны эрэмбэд өөрчлөлт оруулж буйг энэ үзүүлэлт харуулж байна.

Экспортын тухайд нэгдүгээр сард 95.1 хувь нь БНХАУ руу гаргажээ.                


Экспорт 24.4 хувиар БУУРЧЭЭ

Нэгдүгээр сард экспортод 459 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувиар буурчээ.  Экспортын барааны нийт дүнг харвал:

 

  • Эрдэс бүтээгдэхүүн 431.9 сая ам.доллар буюу 94.1 хувь
  • Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 1.1 сая ам.доллар буюу 0.2 хувь
  • Нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 9.7 сая ам.доллар буюу 2.1 хувийг тус тус эзэлжээ. Эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.5 хувийг эзэлж байна.

БНХАУ-д экспортолсон түүхий эдийн хувь хэмжээ

 

  • Боловсруулаагүй нефть 100 хувь
  • Төмрийн хүдэр 100 хувь
  • Зэсийн баяжмал болон цайрын баяжмал 100 хувь
  •  Чулуун нүүрсний 95.4 хувь
  • Ямааны угаасан ноолуурыг 100  хувь
  • Жоншны 51.7 хувь

ОХУ-д
 

  • Жоншны  48.3 хувь

 

Италид
 

  • Самнасан ноолуурын 71.7  хувийг экспортолжээ.
  • Эдгээр  нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 92.2 хувийг эзэлж байна.

 

Монгол Улс дэлхийн 42 оронд бараа экспортолсноос:

 

  •   БНХАУ-д  95.1 хувь
  •   Их британид 1.8 хувь
  •  ОХУ-д 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын  97.7 хувийг дээрх орнууд эзэлж байна.

 


Импорт 6.1 хувиар БУУРЧЭЭ

Импортоор нийт 473.3 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2019 оны мөн үеэс 30.7 сая ам.доллароор буюу 6.1 хувиар буурчээ.

Манай улс дэлхийн 101 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос:

 

  •  ОХУ-д 40.3 хувь
  •  БНХАУ-д 26 хувь
  •  АНУ-д 3.2 хувь
  •  Япон-д 6.9 хувь
  •  БНСУ-д 2.8 хувь
  •  ХБНГУ-д 4.4 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.6 хувийг эзэлж байна.


Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд
 

  • Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 97.6 сая ам.доллар буюу 20.6 хувь
  • Эрдэс бүтээгдэхүүн 136.7 сая ам.доллар  буюу 28.9 хувь үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 121.8 сая ам.доллар буюу 89.1 хувь байна.
  •  Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 49.1 сая ам.доллар буюу 10.4 хувь
  •  Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 83.6 сая ам.доллар буюу 17.7 хувь
  •  Хуванцар болон хуванцар эдлэл, каучук болон каучукан эдлэл 13.1 сая ам.доллар буюу 2.8 хувь
  •  Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 27.2 сая ам.доллар буюу 5.8 хувь
  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 24.9  сая ам. доллар буюу 5.3  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 91.5 хувь ногдож байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.140.244) 2020 оны 04 сарын 03

Хятад Орос улстай экспорт 96%. импорт 70% байгаа юм байна Энэ 2 улс энэ хүнд үед хамгийн сайн байгаа улсууд байна Нэг цул үндэстэн 2 хөрш маань/ түүх соёлоороо /газарлуу гүн орсон үнпэстэй мод шиг харагдаж байна Үндэс муутай хажуу тийшээ дээшээ ургасан алаг жимс цэцэг байвал их доргиод тэсвэр муутай байддаг юм шиг байна \n

0  |  0
Тэнэг монгол(66.181.179.11) 2020 оны 02 сарын 11

Тэнэг монголчууд хрйд урд Хөршөө дандаа хараадаг бид 2 хөршгүйгээр хэрхэн хэцүүдэхийг энэ ханиад харуулна

0  |  0
Дарь(103.57.93.216) 2020 оны 02 сарын 11

Мөн яарч дүгнэлт хийвээ. Цаг агаар шиг ханиад урсаад л явдаг юм даа.

0  |  0
Top