БНХАУ-д автомат жолоодлоготой роботууд хэрэглэгчдийн захиалгыг хүргэж өгдөг үйлчилгээ сүүлийн гурван жилд улам дэлгэрч байгаа. Тэгвэл коронавирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор хүргэлтийн роботууд эрэлт ихтэй байгааг CCTV мэдээллээ.
ZhenRobotics компанийн гүйцэтгэх захирал Лю Жиюн хэлэхдээ “Хүргэлтийн робот захиалга зургаа дахин нэмэгдсэн. Манай инженерүүд зайнаас ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт үйлдвэрлэлээ эхлүүлж, эрэлт, нийлүүлэлтийн асуудлыг шийднэ гэж найдаж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )