Арилжааны банкууд 16:00 цаг хүртэл ажиллахаар боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүн цугласан газраар иргэдийг явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй. Тэгвэл банкууд ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын цагаа богиносгохоор болжээ. 

Тухайлбал, Хаан банкны ихэнх салбар тооцооны төвүүд Даваа-Баасан гаригт 09:00-16:00 хүртэл ажиллах шинэ хуваарь гаргалаа. 

Харин "Нарантуул" худалдааны төвийн зүүн хаалганаас өргөтгөл рүү орох замд байрлалтай "Их зах" тооцооны төв Мягмар, Бямба гарагт ажиллахгүй. Бусад өдөр 10:00-17:00 цагийн хооронд ажиллах аж.

"Нарантуул" худалдааны төвийн дотор /"Баялаг ундраа" дотор зүүн талдаа нэг давхарт байрладаг/  "Нарантуул" тооцооны төв Мягмар, Ням гарагт амарч, бусад өдөр 10.00-17.00 цагийн хооронд ажиллах юм байна.

Мөн Хас, Голомт, Төрийн банк ч ажлын цагийн хуваариа 16:00 цаг хүртэл болгож түр өөрчилжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top