“Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийн шинэ судалгаанаас харахад иргэд ирэх зургаан сард ам.долларын ханшийг өснө гэсэн хүлээлттэй байна. Тодруулбал, ам.долларын ханшийг ирэх зургаан сард 2799 төгрөг байна гэсэн хүлээлттэй байгааг судалгаанд дурджээ.
Өнөөдөр /2020.02.20/ Монголбанкны албан ханшийг харахад нэг ам.доллар 2758.95 төгрөгтэй тэнцүү байна.
Монголбанкнаас хоёрдугаар сар гарсаар нийтдээ 161.9 сая ам.доллар валютын захад нийлүүлээд буй. Өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаа болох ёстой юм.
Сэтгэгдэл ( 0 )