SEEDSTARS: Монгол залуус 500 мянган ам.долларын төлөө өрсөлдөнө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Дэлхийн 85 улсад төлөөлөгчтэй гарааны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын хамгийн том нэгдэл бол “Seedstars world" юм. 

"Seedstars Ulaanbaatar 2019" шалгаруулалтын үндэсний ялагчаар тодорсон IHotel Global Төв Ази, зүүн Европын бүсэд дахин шилдгээр шалгарч, цаашлаад ирэх дөрөвдүгээр сард Швейцарь улсад болох "Seedstars Global Summit"-д дэлхийн шилдгүүдтэй 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөх болжээ.  

"Startup Marketing Space" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ж.Золзаяа энэ талаар "Монголчууд бид оюунаараа ч, спортоороо ч дэлхийд амжилт үзүүлсээр байна. Одоо нэмж бизнес сэтгэлгээгээрээ гарааны бизнесийнхан маань хүч түрэн орж ирж байна. "Seedstars Global Summit" гарааны бизнес, технологи, хөрөнгө оруулалтын сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлсон чухал арга хэмжээ болдог. Өмнөх 2019 оны олон улсын чуулганд бид Монгол Улсаа төлөөлж дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй явж байсан. Тэгвэл одоо улам олуулаа очиж, олон улсын бизнес эрхлэгч залуустай мөр зэрэгцэн оролцох зорилготой байна" гэлээ. 

Та бүхэн "Seedstars Global Summit"-д оролцохыг сонирхож байвал SMS-Startup Marketing Space хаягаар холбоо барьж, бүртгүүлээрэй. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос https://www.seedstarsworld.com/summit/seedstars-summit-2020/
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.77.153) 2020 оны 02 сарын 29

Хөх толбот

0  |  0
Top