Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2020 оны 02 сарын 28

Ерөнхий сайд өнөөдөр  /2020.02.28/  сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих чиглэлийг  холбогдох албаныханд өглөө. 

Шинэ үйлдвэрийг Налайх дүүрэгт барихаар болсон нь тус дүүргийн агаарын бохирдолтой холбоотой. Мөн тус дүүрэгт шинээр үйлдвэр баригдаж байгаа учраас Налайхыг сонгосон гэж засгийн хэвлэлийн албанаас тодотголоо.

Энэ хавраас үйлдвэрийг барих ажил эхлэх бөгөөд ирэх өвөл  түлшээ үйлдвэрлэж, нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Хүчин чадлын хувьд “Тавантолгой түлш” үйлдвэртэй адилхан байх юм байна.

Налайх дүүрэгт сайжруулсан түлшний үйлдвэр баригдсанаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 70-80 хувиар буурна гэсэн тооцоолж бий аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
old(202.131.247.254) 2020 оны 02 сарын 28

yum yum yzehnee tsagaan sar baihgyi utaa baihgyi

1  |  0
иргэн (203.91.119.42) 2020 оны 03 сарын 01

Энэ жил хоолой хорсогсон утаа бага үнэхээр сайхан байсан шүү. Ойрын 10-аад жилд ингэж сайхан утаагүй өвөлжөөгүй юм байна. Зөв шийдвэр гаргасан ерөнхий сайддаа баярллаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. \n

2  |  0
Top