Монгол Улсын төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 210 тэрбум төгрөгөөр буураад байгааг Сангийн сайд мэдэгдлээ. Коронавирустэй холбоотойгоор төсөвт ачаалал ирнэ, гэхдээ оны төгсгөл хавиар нөхөөд авчих байх гэсэн таамаглал түүнд байна.
Мөн тэрбээр “Улсын төсвийг тодотгохгүй. Төсөвт тусгасан үйл ажиллагаануудаа хэмнэлтийн горим, ач холбогдлын эрэмбээр хэрэгжүүлнэ.
Тодорхой хэмжээнд хөл хориотой байгаа үед эдийн засгийн агшилт явагдаж байгаа. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахгүй. Тендерээр баригдах ёстой сургууль, цэцэрлэгээ барина. Монголчуудын эрүүл мэндийн асуудал нэг номерт хэвээрээ байгаа.
Үүний хажуугаар эдийн засгаа дэмжих бодлогуудыг уялдуулаад авч хэрэгжүүлэхээр санал оруулж ирж байна. 2016 оноос хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулахаар санал санаачлагууд гаргаж ажилласан. Суурь үзүүлэлтүүд ч сайжирсан. Монголын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нэг жил орчмын хүнд байдлыг даван туулах хэмжээнд байгаа. Төсвийн санхүүжилтийг зээл авахгүйгээр хэрэгжүүлнэ” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
luiwarchidaas mongoo awya tegeed boloo shu de
За зээл л битгий аваарай, бусад нь ч яахав