ЖДҮ-д олгосон зээл ДӨРВӨН их наяд төгрөг болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл 2019 оны  сүүлийн сарын байдлаар  дөрвөн их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.7 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 634.6  тэрбум төгрөгөөр өсжээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт  олгосон зээлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар нь авч үзвэл:

 

  • 4.2 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур

 

  •  14.9 хувь нь боловсруулах үйлдвэрлэл

 

  • 11.8 хувь нь барилга

 

  •  32.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ

 

  •  9 хувь нь үйлчилгээ

 

  •  28.0 хувь нь бусад салбар байна гэж Үндэсний статистикийн хорооны судалгаанд дурджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.22.25) 2025 оны 03 сарын 13

Амны маск хийгээд өгчих ЖДҮ гэж байхгүй монголд яасан их зээл тараасан малнууд вээ\n

1  |  0
Top