2019 онд импортолсон хамгийн өндөр үнэтэй автомашин Rolls Royce, Cullinan байжээ

2020 оны 03 сарын 04

Гаалийн ерөнхий газраас суудлын автомашины импорттой холбоотой сонирхолтой мэдээллийг өгч байна. 2019 онд хамгийн их импортолсон 25 маркийн суудлын автомашины эхэнд “Приус” бичигджээ. Монгол Улс өнгөрсөн онд 27 153 ширхэг “Приус” автомашин импортоор авсан аж. 

2019 онд импортолсон хамгийн өндөр үнийн дүнтэй  автомашин 300 000 ам.долларын үнэтэй Rolls Royce Cullinan машин байна.

2019 онд хамгийн их импортолсон хосолсон хөдөлгүүртэй долоон автомашины эхэнд “Приус 30” бичигджээ.

Өнгөрсөн оны нийт статистикийг харахад  94 065 ширхэг тээврийн хэрэгсэл импортолсноос 69 472 нь суудлын авто машин байсан.

Суудлын автомашины импорт өмнөх оноос 5433 ширхгээр буюу 8.5 хувиар өссөн байгаа юм.

Тэгвэл  энэ оны нэгдүгээр сарын байдлаар суудлын автомашины импорт 15.4 сая ам.доллар, ачааны автомашины импорт 10.8 сая ам.доллароор буураад байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top