Замын-Үүд боомтоор нүүрс ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ

2020 оны 03 сарын 05

Коронавирустэй холбоотойгоор түр зогсоод байсан Монгол Улсын нүүрсний экспорт эхэлж буйг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэсэн автомашинууд халдваргүйжүүлэлт, ариутгалын холбогдох шаардлагыг ханган БНХАУ руу гарч эхэлжээ. 

Сануулахад, нүүрс, газрын тос,  бусад ашигт малтмалын экспортыг энэ сарын 15-наас эхлэн хийж эхлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Холбогдох бэлтгэлийг сайтар хангасан нөхцөлд энэ хугацаанаас өмнө экспортыг эхлүүлнэ гэж байсан. Тэгвэл Замын-Үүд боомтоор нүүрсээ өнөөдрөөс гаргаж эхэлж байна.

Засгийн газар  нүүрсний экспортыг хэвийн, тогтвортой явуулж эхлэхийн тулд бэлтгэлээ сайтар ханган эрүүл ахуй,  аюулгүй байдлын хамгаалалтыг өндөр хэмжээнд мөрдсөн жолооч, тээврийн хэрэгслийг БНХАУ-ын хилээр нэвтрүүлэх ёстой юм.

Тодотгоход, “Эрдэнэс -Тавантолгой” компани 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш экспорт түр зогсох хүртэл  1.6 сая тонн нүүрс экспортолсон байсан.

2019 онд  тус компани 16.1 сая тонн нүүрс олборлож, оны сүүлийн өдөр гэхэд 13.7 сая тонн нүүрс экспортолсон байсан. Тодруулбал,  12 сарын дунджаар тооцвол сард  1.1 сая тонн нүүрс экспортод гаргасан гэсэн үг. Тэгэхээр он гарсаар 60 хоногийн хугацаанд экспортолсон нүүрсний хэмжээ хоёр сарын дундаж болох 2 сая тонноос 400 мянган тонноор бага байсан.

Тэгвэл одоо экспорт эхэлснээр хэсэг хугацаанд саарсан экспортын хоцрогдлоо нөхнө гэж тооцож байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхамгалан(150.129.141.225) 2020 оны 03 сарын 08

Алаг толгойн булэг ордын нуурс.

0  |  0
Нямбуу(182.160.1.234) 2020 оны 03 сарын 05

Хаанаас ачсан нүүрс вэ? Таван толгойгоос мрсэн бол нүүрс нь шороо болж, өртөг зардал нь 1 дахин өгсөө биздээ?

1  |  0
Top