[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Бохины талаар таны МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС

2020 оны 04 сарын 10

Бохь зажлах нь хортой зүйл үү, ашигтай юу гэдгийг мэргэжилтнүүд дараах байдлаар тогтоожээ. Гэхдээ үйлдвэрлэгчид бохио зарахын тулд маш олон худал реклам хийсэн байдгийг санаарай. Тэдний нотолгоо болон мэргэжилтнүүдийн судалгааны үр дүнг ялгах нь чухал юм.

 

  • “Дирол” бохинд олон улсад хориглосон хүнсний нэмэлтүүд орсон гэж 2014 онд тогтоожээ.

 

  • Бохь зажлахад шүдний ломбо унадаг нь худал.

 

  • Хоол идсэнийхээ дараа бохь зажлах биш шүдээ угаах нь зөв. Гэхдээ хоол идээд 30 минут болсны дараа угаах юм шүү.

 

  • Бохийг удаан хугацаагаар зажлах хэрэггүй. 15-20 минут зажлах ёстойг мэргэжилтнүүд тогтоосон. Удаан зажилснаар шүлс их хэмжээгээр ялгараад эргээд багасна. Энэ нь хоол боловсруулах эрхтэнд маш муу.

 

  • Бохь нь шүдний өвчнөөс сэргийлж, өнгөрийг нь цэвэрлэдэг гэх нь худал реклам гэдгийг анхаар.

 

  • 2-3 минут бохь зажлахад амны хөндийн эрүүл байдал тэнцвэрждэг гэдэг нь бас худал. Гэхдээ эвгүй үнэрийг бол дарж чадна.

 

  • Шүд өнгөн хэсгээрээ бус завсраараа хорхойтдог. Иймээс бохь зажлах нь шүдээ хорхойтохоос сэргийлж байгаа хэрэг биш.

 

  • Сахаргүй бохинд илүү зүйл юу ч байхгүй. Сахартай бохитой яг ижилхэн аж.

 

  • Бохины найрлага дахь сэнгэнэсэн үнэр оруулагч бодисыг химийн аргаар гаргаж авдаг учир хортой байж болзошгүй.

 

  • Ходоод гэдэсний өвчтэй хүн бохь зажлах хориотой. Бохь нь гэдэсний салст бүрхэвчийг цочроож, үрэвсэл үүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top