Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэргэжлийн хяналтын байгууллагаас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах хяналт шалгалтын талаар өнөөдөр /2020.04.10/ мэдээлэл өглөө.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бэлэн байдлын үед ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүний хуваарь гаргаж, “ШУУРХАЙ ШТАБ” байгуулан ажиллаж байна. Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу Мэргэжлийн хяналтын газрын холбогдох хяналтын улсын байцаагчид автобус тээврийн 10 компанид ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хариуцан, шалгаж эхэлжээ.
Улсын ахлах байцаагч Б.Оюунгэрэл "Хяналт шалгалтад давхардсан тоогоор 1799 баар, 1503 ресторан, 348 кафе, 639 хүнсний дэлгүүр, буюу нийт 4289 ААН, иргэн, байгууллага багтсан болно. Цаг хэтрүүлэн ажилласан газруудад шаардагдах арга хэмжээг авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Түүнчлэн 11 ААН-д 14 сая төгрөгийн торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Нийт 500 гаруй улсын байцаагч, ажилтнууд өдөр тутам хяналт тавин ажиллаж байна. 24 цагаар шуурхай штабт ажиллаж байна. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийг үл биелүүлэн, хог хаягдлаар орчноо бохирдуулж, 50 метр хүртэлх газрын цас, мөсийг цэвэрлээгүй, хог хаягдлаа зориулалтын бус газар хаясан, хогийн сав, цэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй 16 аж ахуйн нэгж, иргэнд 7 сая 900 мянган төгрөгийн шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгасан.
Аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдэдээ ариун цэврийн өрөөг үнэгүй ашиглуулах ёстой боловч нийслэлийн хэмжээнд 67 газар иргэдэд мөнгөөр үйлчилж байсныг илрүүлж арга хэмжээ авлаа. Мөн гудамж талбайд нус, цэрээ хаясан 61 хувь хүнд 3 сая 160 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Амны маскаа зүүхгүй байна.Өнөөдөр 3 хүнд шаардлага тависан нэг нь /хижээл насны эмэгтэй/ маск олдохгүй байна .битгий хуц гэж хэлүүлээд ам уруугаа алгадуулдаг байна шүү.\nХоёр дахь охин байсан хэллээ уучлаарай ахаа маскаа авчихсан их халуун болохоор гэл ээ.\nГурав дахь залуу байсан уучлаарай ахаа маскаа гэртээ орхиод гараад иржээ гэх жишээний байна.Бүгд шаардлага тавиад байвал болох даанч шаардлага тавиж буй нь ховорхон байна шүү.!