Улс төрийн тойм: Нум сум агссан морьтонгуудын өмнө луйврын компаниуд өвдөг сөхөрч эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 18

 

Zindaa.mn  өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн улс төрийн мэдээ мэдээллийн тоймыг хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн амжилт хүсье.

 

Аавдаа алгадуулан байж Ардчилсан намд үлдсэн гарь...

 

...Б.Гантогтохын хувьд намд өгөх мөнгөний их бага нь чухал биш байсан байж болох юм. Гол нь аавынхаа өв, захиасаар явах нь чухал болсон биз. Хэрвээ мань хүн улс төрд гуйвалтгүйгээр орж ирвэл олон зүйлд барьц чангалах хэрэгтэй болох байх. Эхний ээлжинд тэр улс төрийн онолд суралцахаас өөр замгүй. Адаглаад л өнөөх хэдэн “изм”-ынх нь утга учрыг...

 

 

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт урд зүгийн цустай гарал үүслээрээ бахархдаг

 

...Муу нуухаар сайн илчил гэдгийн үлгэрээр эрхэм сайд саяхан цэнхэр дэлгэцээр урд зүгийн хольцтой цустай гэдгээ хүлээн зөвшөөрч, өвөг дээдсийнхээ баатарлаг гавьяа, Монголд амьдрах гэсэн...

 

 

7 сарын 1-ний шөнө “Монголчууд руугаа бууд” гэж но...

 

...“Соросын сан”-д одоогийн ИЗ-НН-ын дарга Д.Энхбат ажиллаж байлаа. Тэрээр телевизийн “форум” нэвтрүүлэг хөтөлж олны танил болсон. Тэгвэл үнэхээр 7 сарын 1-нд ноён Жорж Сорос манай зарим нам, иргэний холбоо хөдөлгөөнийг санхүүжүүлсэн үү.  Магадгүй л юм. Гэхдээ ямар зорилготой байв. Тэр Д.Энхбаттай өөртэй нь холбогдож байв уу. Эсвэл таван хүн бууд гэж С.Баярт мөнгө өгсөн юм уу. Энэ мэт олон асуулт гарч ирнэ. Гэвч эцсийн дүнд...

 

 

 

С.Ганбаатарыг ямар өрсөлдөгчгүйгээр улируулан сонг...

 

 

...Социализмын үеэс оршин тогтносоор ирсэн уг байгууллага ардчилсан нийгэмд шилжсэн цагаас жинхэнэ утгаараа ажиллаж чадаагүй гэдэгт их хуралд ирсэн төлөөлөгчид санал нэг байв. Харин 2007 оноос өнөөдрийг хүртэлх дөрвөн жилийн хугацаанд тус байгууллага жинхэнэ...

 

 

Нум сум агссан морьтонгуудын өмнө луйврын компаниу...

 

...Компаний удирдлага “Гал үндэстэн”-үүдийн “Нутаг орныг минь сүйтгэхээ больж, ажлаа зогсоо” гэсэн шаардлагыг хүлээн авснаа мэдэгдэв. Тус компани энэ оны 8 сарын 15-наас ашиглалтын үйл ажиллагаагаа зогсооно гэжээ. Мөн дараа нь Сентерра гоулд компанийхантай нүүр тулахад цаадуул нь бас л үг дуугүй бууж өгснөө илэрхийлсэн байна. Тус компаний Канад эзэн Жон Казакофф гэгч эр...

 

 

Н.Энхбаяр өөрийн эх барилцаж авсан хуулиндаа бүдэр...

 

...Үндсэн хуулийн цэц өчигдөр дунд суудлынхаа хуралдаанаар зөрчөөгүй гэсэн хариу өгөв. Үүгээр МАХН гэсэн нэрийг дахин хэрэглэх боломжгүй болж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6 дахь заалтанд нам өөрчлөн байгуулагдсан, нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, гишүүнчлэл, нэр, тамга гээд бүх л юм нь бусдын эзэмшилд шилжих боломжгүйгээр хуульчилж өгсөн юм байна. Ийм заалт бүхий хуулийг батлах үед Н.Энхбаяр өөрөө...

 

 

 

Х.Тэмүүжин гишүүн ангийн нөхдийнхөө “хоол”-ыг хасн...

 

...Х.Тэмүүжин гишүүн уг хуулийн төсөл дээр ажиллажээ. Төслийг УИХ-д өргөн барих ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Су.Батболд  ажиллаж байгаа аж. Гэвч ашиг сонирхлын зөрчлийг  энэ хуулиар таслан зогсоохыг хүсдэггүй  УИХ-ын гишүүн  олон  байна. Тэдгээр хүмүүс улс төрийн тавцанд авирч гарсных...

 

 

Хонконгт Монгол улсын ерөнхий консулын газар ажил...

 

...Ерөнхий сайд  С.Батболд Хонконгод Ерөнхий консулын газар нээж байгаад Засгийн газар онцгой  ач холбогдол өгч байна  гээд Хонконг нь зүүн Азийн санхүү, эдийн засгийн гол төв юм. Бид хоёр талын харилцаа хамтын ажиллагааны давуу талаа түшиглэж, мөн эрчимжүүлэх зорилгоор ийнхүү Ерөнхий консулын газраа нээлээ. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, бизнесийн төлөөлөгчдийн түншлэл...

 

 

Цахим үнэмлэхэд арван тэрбумыг төсөвлөв

 

...Иргэдийг цахим иргэний үнэмлэхтэй болгох ажилд зориулан 10 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Одоогийн байдлаар цахим иргэний үнэмлэхжүүлэх ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа. Иргэдэд олгох цахим үнэмлэх нь...

 

 

Таван толгойг монголчууд 100 хувь өөрсдийн хүчээр ...

 

...Баруун, Зүүн цанхад оператор, стратегийн хөрөнгө оруулагчдыг гадаадаас татаж оруулна хэмээн яриад л байсан. Америк, Англи, Герман улсаас хөрөнгө оруулагчид тодорлоо гээд л байрлаж давхицгаасан. Гэтэл одоо болтол тэр бүх асуудал нь жигдэрч чадаагүй байна. Харин “Энержи Ресурс”-ийнхэн тэдний дэргэд хийсэн юмтай сууж байгааг хараад хэний ч сэтгэлд юм бодогдож эхэлсэн нь лавтай. Ерөөсөө л том, жижиг Таван толгой гэлтгүй тэр чигт нь...

 

 

Багануурын уурхайчид өргөх бичиг барилаа

 

...Багануурын уурхайчид улс төрийн лоббиг эсэргүүцэж, хэрвээ нүүрсний салбарыг мэддэггүй, хэн нэгэн улс төрчийн "халаасны хүн" ирвэл хүлээж авахгүй гэдгээ Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт мэдэгдэж, өргөх бичиг барьжээ. Өргөх бичгийн хариуг хэрхэн өгөхөөс шалтгаалж, тэмцлийн...

 

 

 

 

Даварсан Д.Дамба-Очирыг “Ганц хутаг” гэдэг гоё “З...

 

...Там-Очир нь “Анод” ТУЗ-ын дарга асан Гүр-Аранзын найз гэнэ лээ. Түүний энэ хэргээс гадна саяхан бас “Багануур” ХК-тай холбоотой бас нэг асуудал үүслээ. Там-Очир төрийн өмчит энэ уурхайн компаний 39 хувийг эзэмшдэг болсон гэж зарим нь мэдээлж байна. Тус компаний захирал Д.Дамбапэлжээ тэтгэвэрт гарах гэж байгаа юм байх. Түүнд компанийх нь 25 хувийн эзэмшил байдаг ажээ. Өөр хувь эзэмшил...

 

 

Хуулийн хулгайчууд захиалагч нараа зарлаж эхлэв

 

...Д.Батбаяр гишүүн “Ер нь би энэ хуулийн төсөл дээр санал өгөхөө болихоор шийдсэн” гэсэн байна. Түүнчлэн эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө хамгийн идэвхтэй тэмцэгч гэгдээд байгаа Б.Бат-Эрдэнэ аварга “Зоригт сайд Хятадуудад үйлчилж ийм мугуйд төсөл хийлгэсэн” гэв. Дараа нь бас Ц.Сэдванчиг гишүүн “Ийм хорлонтой хуулийн төсөл санаачилж  батлуулахыг Д.Зоригт сайд манай хэдэн гишүүдээс гуйгаад, шаардаад байсан гэсэн. Түүнд гадны зарим компаниуд...

 

 

Г.Занданшатар сайдыг газрын дарга нь “матав”

 

...Г.Занданшатарын өгсөн үүргийн дагуу бичиг илгээсэн. Хугацаа нь дуусч байгаа элчин сайдууд байсан юм. Дуудлагыг нь энэ үүргийн дагуу л өгсөн. Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ тухай бичиг илгээхээр болсон. Ерөнхийлөгчийнхөө өмнүүр ороод бүрэн эрхэд нь халдаад...

 

 

 

Монголчуудад “Булшны нүх” улам ойрхон боллоо

 

...Цаашдаа гадаад зээлийн эргэн төлөлт улам өсөх төлөвтэй байна. Эдийн засагчдын тооцоолсноор бол 2020-2025 онд гадаад зээлийн төлбөр болон хүү нь дээд цэгтээ тулна гэнэ. Энэ бол аймшигтай мэдээ. Үүнийг гадаадын судлаачид “Булшны нүх” гэдэг юм байна. Өөрөөр хэлбэл зээлээ үр ашигтай зарцуулж чадаагүй улс орон зах зээлийн жамаар булшиндаа орох тавилантай ажээ. Манай их мэдэгч нар...

 

 Улс төрийн мэдээллийн алба.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Top