Сүн улсын Хүйтэн уулын бичиг | Зургаадугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ХУА ХУУШААН УРГАМАЛ МОДЫГ ҮНДСЭЭР СУГАЛАВ

ИРВЭСИЙН ТОЛГОЙ ЛИНЬ ЧҮН БАРСЫН ҮҮРД ГЭНЭДЭЖ ОРОВ

Өгүүлэх нь, тэдгээр дүрсгүй ард яахан Лу Жы Шэнь лугаа эсэргүүцэнчамдуй. Их төлөв дарагдаж шахамдсанд тэдгээр дүрсгүй ардынтэргүүлэгч зээлийг нэвтлэгч хулгана цолтой Жан Сань, зүлгийг хархигчцолтой Ли Си хоёр арга үүсгээн урагш давшиж, олон ардыг хориглонзогсооё хэмээн Хуа хуушаангийн дэргэд ирсэнд Лу Жы Шэнь тэр хоёрыгорж ирмэгц гэнэт нэг нэгнээр өшиглөж тэрхүү баасны жорлон дотор унагав.Үүнд Жан Сань, Ли Си нарын сүлжээ нэгэн бүлгийн зальхай ард энэхүүбайдлыг үзээд зэргээр газар сөгдөн Хуа хуушааны өмнө түс түс мөргөжамь авар хэмээн гуйв. Үүнд Жы Шэнь ихэд тачигнатал хүйтнээр инээн, танар өдгөө надаас амиа гуйх цаг болов уу, бүү яарагтун энэхүү жорлонгоосхоёр мангуугаа урьдаар чирч гаргагтун. Түүний хойно бид нар аажмаар ёсхэлэлцье хэмээсэнд тэд даруй жорлонгийн ойр хүрч өнгийж харваас ЖанСань, Ли Си хоёрын бүхэл бие цөм жорлонд унаж гагцхүү толгой нь цухуйжбаймуй. Түүний ойр тун халдаж болшгүй өмхий. Бүгд хүн нар ам хамраабөглөж, олс дээс авчирч, тэр хоёрыг баасны жорлонгоос татаж гаргаагаад,цэвэрхэн усанд аваачиж, чарман нүцгэн биеийг дахин дахин угааж, саяөмхий үнэргүй болсонд энэ тэр хүний цамц өмдийг зээлэн өмсгөж, тэрхоёр түшиж олноор Жы Шэньгийн өмнө ирээд бүгдээр гүнээ ёслон олонтаадахин дахин мөргөж уйлсанд, Хуа хуушаан асууруун: - би танаас асууя,чухам ямар санаанаар намайг шоолъё хэмээмүй.

Би энд ирээд таныг ерхорлосонгүй атал юунд намайг дарлая гэнэм, үнэнээ хэлбэл гайгүй, эсхэлбээс одоо мөн нэг нэгээр баасны жорлонд аваачиж хиймүй хэмээсэндтэдгээр хүн нар ихэд айн чичирч мөргөн өгүүлрүүн: -хуушаан багш та уураадарж айлд, бид нар болбоос цөм энэ хотын сул явагч өчүүхэн ард болой.Пай зоос наадаж буй бүхий юмаа бүрэлгээн сүйтгэж, эцэст аргагүй болмогцэнэхүү ногооны хашааны дэргэд амин хоргодож суун, хааяа ногооноосхулган худалдаж, өдөр өнгөрүүлдэг билээ. Энэ Да Шян Гуо Сы сүм хэдэнудаа маныг зайлуулахаар мэдүүлсэн боловч хэрэг болсонгүй байтал их багштаныг энэ хашааны дарга тавьсанд бид нар мунхгаар зөвлөн, танд дүрэмүзүүлэн хашруулъя хэмээн зөвлөсөн нь харин энэ мэт шившигтэй хэрэгболов. Хожим айшгүй халдахыг байя. Гагцхүү багш таны уг нутаг хаа болов,энд яахан өөд болж ирснээ өчүүхэн манд айлдаж хайрлах болов уу хэмээнасуусанд Жы Шэнь хэмээх Хуа хуушаан өгүүлрүүн: -би нь Гуань Ши Янь АньФүгийн хотын хүн. Лао Тай Кү яамны цэргийн ардыг ерөнхийлөн захирах ти ся түшмэл болой. Хэдэн хүний амины хэрэг үүсгэж, түүнээс гэмшин,гэрээс гарч тойн болохоор Ү Тай Шань ууланд ирж, санваар аваад тэндээсдамжсаар танай энд ирсэн. Хүч чадлыг хэлбээс барданах бус. Танай зэргийн ард байтугай, зуун мянган хүн боловч би сэлмээ барьж тулбаас гарах ороходцусан зам татуулж, миний өмнөөс хариуцан чадах хүн маш цөөхөн болойхэмээн өөрийн явсан явдлаа нэгэн зэрэг тоочин хэлсэнд тэд нар хүн нарэнэхүү учрыг сонсож, зэргээр гайхан магтаж, тэр өдөр өнгөрсний хойно,олноор дахин зоос татварлан гаргаж, арван илүү лонх архи, жимс ногоозүйлийг худалдан авч маргааш эрт Лу Жы Шэньд авчирч өгсөнд хуушаанөгүүлрүүн: - Танай энэ бас ямар учир буй, зоос мөнгө сүйтгэж, өчнөөнзүйлийн архи зууш бэлтгэж юунд ийнхүү түвэг гаргамуй. Тэд нар хариуөгүүлрүүн: - эдүгээ бид эзнээ сая олов.

Үүнээс хойш багш таныг нэгэн өдөрэнд байваас бид хэзээд түших багана мэт санаж бусад хүн маныг дарлахгүйболох тул авгай эрхбиш өршөөж, үргэлжид маныг асарч байх болов уухэмээн өчүүхэн сэтгэлээ өргөж хүндэлмүй хэмээн зэргээр архи барьсанд,Хуа хуушаан баясаж, тэдэн лүгээ хамт сууж ихэд найрлан архи уув. Тийнатал нэгэн хон хэрээ хэдэн удаа дуу гарсанд олон хүн өгүүлрүүн: - энэ хэрээбайн байн дуун гарахыг үзвээс эрхбиш нэгэн учир буй ажгуу хэмээсэнд Хуахуушаан өгүүлрүүн: - та бүү зоригоор зохион хэлэгтүн. Нэгэн жигүүртэндуу гарахад бас ямар сэжиглэх газар буй хэмээтэл тэр хэрээ мөн дахин дуунгарсанд Лу Жы Шэнь доорх хүнийг дуудаж асууруун: - энэ хэрээ юунд байнбайн дуу гаргамуй. Хаанаас ирсэн буй хэмээсэнд зарц хүн өгүүлрүүн: - энднэг он удсан улиас модон буй.

Түүний орой дээр нэгэн хэрээ үүр засаж,үргэлж ийнхүү дугарч баймуй хэмээсэнд, архи уусан хүн нар аман амандаазохион өгүүлрүүн: - хэрээ бархирсан газар хэл ам тасардаггүй. Бид тэрмодны дээр авирч гараад, түүний үүрийг доош хаяваас зохимуй хэмээншууд гадагш гартал Хуа хуушаан мөн тэднийг дагалдан хамт очиж үзвээсүнэхээр нэгэн сайхан улиас модны орой дээр нэгэн хэрээний үүр буй. Тэролон хүн нар зарим нь шат авчрах, зарим нь авирч гарах хэмээтэл Хуахуушаан өгүүлрүүн: - та нар их чирэгдэл гарах хэрэггүй, миний арилгахыгүзэгтүн хэмээгээд тэр модны ёроолоос тэвэрч нэгэнтээ татсанд үндэстэйгээгазраас булга татаж аваад хаясанд тэр хүн нар гайхан магтаж өгүүлрүүн: -багш үнэхээр рид хувилгааны хүчин гүйцжээ хэмээн өгүүлсэнд Хуа хуушаанөгүүлрүүн: - энэ ч дэмий гайхах газаргүй, та нар үүнээс хойш өдөр бүрминий дэргэд ирж, сэлэм эргүүлэхийг үзэгтүн хэмээв. Хожим тэр хүн нартасралтгүй ирж, Жы Шэнь-ийг магтан цэргийн зэвсэг хэрэглэийг сайшаанүзмүй. Лу Жы Шэнь хэмээх Хуа хуушаан нэгэн өдөр сэтгэрүүн: - би эднийархи будааг хэдэн удаа идэв. Зүй нь хариуд мөн гэнэ удаа эднийг урьд архибудаа бэлтгэж найрлаваас зохимуй хэмээн гар доорх ардад тушааж мөнгөөгч хотоос зүйл бүрийн сайн архи ногоо бэлтгүүлж авчруулав. Бас хонь алжширээ засаж олон хүн урьж ирүүлээд дэс дараагаар суулгаж найр тавин Хуахуушаан архи барьсны хойно бүгдээр сул үг хэлэлцэн маш хөгжимтэйеэ найрлан архи ууж, зууш идэж байх үед олноор Хуа хуушаанд өгүүлрүүн: -их багш энэ өдөр өчүүхэн бидэнд эрдмээ дэлгэж бяцхан үзүүлэх ажаамуухэмээн хэлсэнд Хуа хуушаан зөв хэмээн босон харайж дотор гэртээ оржнэгэн зэвсэг барьж ирэв. Олон үзвээс урт нь таван тохой, хүнд нь ерөнилүү төмөр сэлэм ажээ. Жы Шэнь түүнийг гартаа барьж даруй эргүүлэх ньнэгэн өчүүхэн төмөр утас хэрэглэх адил мэт байхын зуур хажуугаас нэгэнхүн өндөр дуунаар хашхиран өгүүлрүүн: - үнэхээр бэрх зэвсэг ажээ, машгайхах мэт хэмээн бархирахад эргэж харваас нэгэн ирвэсийн толгой барсыннүд биендээ хар хүрэм өмсөж, хормогч зүүж асууруун: - эрхэм дүү энэ өдөрманай энд ямар хэрэгтэй ирсэн болов хэмээсэнд: - Линь Чүн би Чан Гуаньбогдын сүмд тахил тахих, хүж шатааж мөргөхөөр өөрийн гэргий, зарц, охинЖинь Эл-тэй хамт үүгээр явж байтал ах танай сэлэм эргүүлэхийг үзээд,гэрийн хүн нарыг урьдаар сүмд илгээж, энд үлдэж, эрдмийг бахдаж үзээд,магтан хашхирсан билээ.

Энэ олон хүн нар нь хэн гэгч хүн юунд энд цугласан буй хэмээсэндтэд нар бүгдээр ирж, Линь Чүнд мөргөн ёсолж, овог нэрийг асууж мэдээдхарилцан найр тавьж, тэндээс Лу Жы Шэнь дахин ногоо зууш авчрууланширээ засуулж хундага дүүрэн архи хийж, Линь Чүнд байн байн өгчхараахан амттай архидаж суутал, Линь Чүнгийн зарц охин айн сандарсандуунаар гаднаас бархиран өгүүлрүүн: - ноён бушуу гарч ирэгтүн, бид танаассалж Чан Гуань-ий сүмд хүрсэнд тэнд хэдэн зальхай дүрсгүй хүн нар хатанижийг хомрон авч, булаан авах хэмээн дарлаж огт явуулахгүй тул би айнмэгдэж хүрч ирэв. Бага удваас та нар сааргүй авч одмуй хэмээсэнд ЛиньЧүн энэ үгийг сонсож ихэд уурлан, Лу Жы Шэнь-ээс ёслон салж, нэгэнагшин төдий сүмд хүрч ирвээс үл таних хэдэн хүн нар түүний эмийг тойронзогсож, давхар гэрийн дор хомрон зогсож баймуй. Энэ хүн нарын дотор Гаотай вэй хэмээх ноёны үрчлэн тэжээсэн хөвгүүн хэрцгий самуун Гао овогтнэгэн хүн зогсож баймуй. Линь Чүн үзвээс түүний эм их дуунаар тэдгээрардыг хараан өгүүлрүүн: - та нар өдөр наранд сайн хүний гэргийг харинаймшиггүй дарлаж жигших мэт аашлах ямар адгуус мэт ард буй хэмээнхашхиран харааж баймуй. Энэхүү Гао овогт хүн нь Гао тай вэйгийн тэжээсэнхөвгүүн тул хүн бүр түүнийг бялдуучлан бөгөөд өөрийн нэр сүрд эрэмшижгажуу самуун хэргийг үргэлж үйлдэж, шулуун номхон ардыг санааны дураардарлаж явавч ядмаг ард Гао тай вэй ноёны аймшигтайг мэдэж, ер зориглонхалдах хүн үгүй тул сул ардын эмс охидыг дарлан буарлаж, журмыг гутаасаннь нэлээд болжээ.

Энэ өдөр Линь Чүнгийн гэргийг үзээд бас л хүсэж, хортсэтгэл үүсгэж, гар хөдөлгөе хэмээн завдаж байх янз Линь Чүн үзээд даруйцээж дэлбэртэл уур хүрч, даруй нударга далайн занчъя хэмээтэл бас Гаотай вэйгээс баахан халирч, бүх бие бадайран шимширч дотроо бухимданбайтал тэнд бүхий олон хүн нар Линь Чүнг хориглон өгүүлрүүн: - ах татүр уураа хүлцэгтүн, тэр Гао-ийн дагуулсан нь цөм яамны ард боловчтаны гэргий хэмээн лавлан танихгүй буй за. Та эдүгээ гар хөдлөхийг байг хэмээн гуйн хэлэх Линь Чүн өгүүлрүүн: - тэр Гао тай вэй тэжээвэр зулзагаболовч би түүнийг алж чадмуй хэмээн хэлэлцэж олон хүн нар Линь Чүнгсүмээс түшиж гарах гэж байтал, гаднаас Хуа хуушаан Лу Жы Шэнь төмөртаягаа мөрөндөө тавьж, гэлдрэн дайвалзан согтуугаар хорь гучаад хүнийгдагуулан орж ирэв. Үүнийг Линь Чүн үзээд асууруун: - ах юунд ирэв.Жы Шэнь өгүүлрүүн: - би чамайг хүнд дарлагдах магадгүй хэмээн санажхүчин тусалъя гэж ирэв. Линь Чүн өгүүлрүүн: - эдгээр ах дүү нар хориглонгуйсанд түүнийг тавьж илгээв, нэгэнт миний эхнэрийг танихгүй Гао Вэйнь намайг захирах ноён тул энэ удаа зүгээр өнгөрүүлэв хэмээсэнд Лу ЖыШэнь өгүүлрүүн: - Гао тай вэй чамайг захирах буй заа, намайг захирах ньбус. Би хожим нэгэн удаа тохиолдвоос түүнийг энэ төмөр таягаар гурванзуун удаа занчиж үзүүлмүй хэмээн дүрэмтэйеэ аашилахад, дагаж ирсэн ардих согтсоныг мэдээд өгүүлрүүн: - тэр хүн нэгэнт зайлан явжээ. Хэрэг буйаваас маргааш өөр хэлэлцтүгэй, эдүгээ буцваас зохимуй хэмээн бүгдээрХуа хуушааныг түшиж, Хуа хуушаан бас Линь Чүнд захиран хожим хэрэгбайваас над хэлж байгаарай. Би эрхбиш тусалж чадна хэмээн хэлээд тус туссүмээс гарч өөр өөрийн гэртээ харьцгаав. Линь Чүн гэртээ харьж, энэ учрыгбодож, дотроо их амаргүй байхыг нарийн үл өгүүлмүй.

Гагцхүү Гао тайвэйгийн хөвгүүн Хуа Хуа Тай Суй тэр өдөр сүмд хүрч Линь Чүнгийн эмийгүзээд хараахан булаан авахыг завдаж байтал эр нь ирж аваад явснаас хойшөдөр бүр тэрхүү эмийг санасаар байж, идэх уухыг харсаар орхиж сэтгэлийнөвчин хүртэж, дотор их л уйтгарлаж, элдвээр бодлого бодож байтал нэгэнөдөр тэдний гэрийн зарц нарын тэргүүлэгч Гань Тоу ясан толгойд Фү Аньхэмээгч тэр хөвгүүний дэргэд орж ирээд асууруун: - агь та энэ өдөр урьдынцарай маш буурч, дотор ямар өвчин хүртсэнээр ийм болов хэмээн асуусандтэр зальхай хөвгүүн өгүүлрүүн: - миний энэ чухам юунаас болсныг чимэдмүү. Ясан толгой инээн, үүний шалтгаан ба одоо эдгээх аргыг би цөммэдмүй хэмээсэнд тэр хөвгүүн дээш өндийж урамтайяа асууруун: - минийэнэ өвчний шалтгааныг чи яахан олж мэдэв хэмээсэнд Фү Ань өгүүлрүүн: -агь таны энэ өвчин Линь овогтын төлөө бус хэмээмүй хэмээсэнд тэр хөвгүүнүнэхээр тийм буй чи нэгэнт мэдсэн тул энэ хэргийг яаваас сайн болов, тэрэхнэрийг надтай нийлүүлбээс үнэхээр хүсэл ханах асан. Үзэсгэлэн сайнэмийг олонтаа үзэв. Ер энэ мэт миний сэтгэлд зохистойг нэг ч тохиосонгүйхэмээхэд Фү Ань өгүүлрүүн: - агь та Линь Чүнгийн баатраас ширвээдэж,зүгээр биендээ өвчин олж уйсарч яахан болмуй. Над арга буй, Линь Чүнгхэдэн хүн илгээж будаа идүүлэх хэмээн дуудах, эс бөгөөс тэр нь агийгзанчсанд хөнгөн болбоос цөлөх, хүнд болбоос алах ял тусах хүн, үүнд аргахэрэглэвээс түүний эмийг оруулж авахад ямар бэрх хэмээн сэтгэл зовнимуй.Уран аргаар үйлдвээс бүтээхүйд маш хялбар хэмээхэд Гао Яа их л баясанинээд алдаж өгүүлрүүн: - эрхэм дарга чи энэ хэргийг бүтээвээс эрхбишхүндэд хэрэглэж их шагнамуй хэмээсэнд ясан толгой Фү Ань өгүүлрүүн: -манай яамны яа и нарын дарга Лу Чянь хэмээх хүн нь Линь Чүнтэй нягт зузаан ханилсан нь агь та Лу Юй Хоу хэмээх Лу Чяньд сургаан хэлж мөнгөзоос хайрлалгүй зарж, сайн архи зууш бэлтгэж, тусгаар нэгэн хоолныпүүсэнд аваачиж бүтэн нэгэн өдөр архи уулгаж байтугай хэмээн хэлжилгээгээд, тэр Линь Чүнг гэртээ эзгүй чөлөөнд бас гадуур түүний гэрт нэгэнитгэмжтэй хүнийг явуулж, эмд нь Лу Чяньтай архи ууж байгаад яасныгмэдэхгүй гэдрэг унаж ухаангүй болов хэмээн сонсов. Иймийн тул чамд мэдээ хүргэж ирэв. Хурдан очигтун хэмээн явуулбаас тэр эхнэр айн сандарчлав гарч ирмүй. Тэр үед манай эндээс очсон хүн түүнийг зам удирдаж,Лу Чяний гэрийн дотоод нэгэн таслаг лоу гэрт оруулаад тэр цагт агь тэндбайж, эхнэр орж ирсэн даруйд гар хөдөлж, өдөөвөөс зөндөө бүтэх нь болой хэмээсэнд Гао Яа энэ үгийг сонсож, энэ үнэхээр сайн арга, энэ ёсоор үйлдэехэмээн зөвлөн, Лу Чянийг дуудаж ирүүлээд эдгээр учрыг нэг нэгнээрхэлсэнд Лу Чянь энгийн өдөр Линь Чүн лугаа маш найртай явдаг нь одоо Гао тай вэйгийн сүр ашигт шунаж, тэдний эеийг татаж, сайхан ханилсанжурмын нөхөр Линь Чүнийг хорлох санаа агуулж, аливаа хэргийг зөвлөнтогтож маргааш нь өглөө нь эрт босч Линь Чүнгийн гэрийн зүг ирэв.

ЛиньЧүн энэ үе дотор амаргүй дэмий бухимдан хэдэн өдөр ер гэрээс гарсангүй.Тэр өглөө хашааны үүдэндээ зогсож байтал хуучин танил нэгэн албанынөхөр нь Лу Чянь хүрч ирээд ёсолж өгүүлрүүн: - мэргэн дүү энэ хэдэн өдөрюун эс уулзсан ба хэмээсэнд Линь Чүн өгүүлрүүн: - энэ хэдэн өдөр минийдотор амаргүй хэмээсэнд Лу Чянь тийм болбоос ах дүү бид хоёр уйтгарсэргээж, манай хашааны хоолны пүүсний лоу дээр сууж, бага зугаацан архиуусугай хэмээсэнд Линь Чүн өгүүлрүүн: - ах урьдаар манай гэрт бууж, цайуусугай хэмээсэнд Лу Чянь шаардан өгүүлрүүн: - хожим ороё. Бид одооявъя хэмээсэнд Линь Чүн огт санаанд орсонгүй, түүний хамт явж нэгэн лоудээр гарч энгийн сул үг хэлэлцэж, нэлээд архи уусанд Лу Чянь зоримогоорасууруун: - энэ өглөө дүүгийн хэлсэн үгэнд дотор уйтгартай хэмээсэн ньямар учир болов, санаваас баатар дүүгийн нэр их чадал онцыг мэдсээр хүнхэлж дарлах нь үгүй буй за хэмээсэнд Линь Чүн өгүүлрүүн: - ахаас нуухучир үгүй хэмээн Гао тай вэйгийн хөвгүүн түүний эмд шүлгүүдсэн явдлыгнэгэн зэрэг хэлсэнд Лу Чянь хуурмагаар уурлаж өгүүлрүүн: - тэр өчүүхэнадгуус эцэст эрхбиш дүүгийн гарт амин нь сөнөмүй. Үүнд юун хэмээн дэмийбухимдмуй, зүгээр архиа ууваас барав хэмээн өгүүлээд Линь Чүнд бас архишаардан уулгахыг юун өгүүлэх, Гао Яа, ясан толгой Фү Ань нар уг хэлэлцсэнёсоор нэгэн хүнийг Линь Чүнгийн гэрт илгээсэн ажээ.

Тэндээс Линь Чүн Лучяний гэрт архи ууж байгаад гадагш шээхээрдавхар гэрээс бууж, хаалганд хүрвээс тэдний гэрийн зарц охин Жинь Эл явцав тохиолдож сүйлхийлэн өгүүлрүүн: - энэ өглөө ноён таныг хааш одсоныгмэдэхгүй. Бид нар гэртээ зүгээр сууж байтал нэгэн үл таних хүн очиж хэлсэннь таныг Лу Чянь авгай лугаа архи ууж, гэнэт ухаангүй болж хэвтэж баймуйхэмээсэнд ижий бид нар хажуу айлын Ван маамааг дуудаж гэртээ суулгаж,тэр хэл хүргэж очсон хүнийг дагаж айн сандарч ирвээс, хатан ижийг нэгэн лоу дээр гарсанд үзвээс тэр өдөр Чан Гуань-ий сүмд хомрон хүрээлж дарлажбайсан тэр хар дээлт хүн тэнд баймуй. Тэр хүний янз огт сайн байдал үгүйдманай ижий их л уурлаж, элдэв муу үгээр хараан байхад би үзсээр дарлахмагадгүй хэмээн санаж дэмий гайхаш барагдан гүйж явтал Жан сяншэньэнд буй хэмээн хэлснээр сая ирэв. Ноён аав хурдан очигтун хэмээсэнд ЛиньЧүн энэ үгийг сонсоод хилэн нь гал мэт бадарч даруй тэр лоуд хүрвээсЛинь Чүний эмийг давхар дээр хашиж хаалга үүдийг битүүлж түүний доторгэргий нь сүрхий дуунаар зальхай мал, өдөр наранд сайн журамтны гэргийгдарлая хэмээмүй. Эх чиний би зэрлэг адгуус чамайг эрдээ хэлж түмэн ангицавчиж алмуй. Намайг алъя хэмээвээс даруй болмуй, дарлах гэвэл түмэнбэрх хэмээн бүхий тэнхээний хэрээр дөрвөн этгээдэд дуурстал бархиранхарааж байхыг Линь Чүн сонсож лоуны дээр дэвхрэн гарч, үүдийг нээтүгэйхэмээсэнд гэргий нь өөрийн эрийн дууныг таниад яаран үүд тайлмагц ЛиньЧүн дэвхрэн орж ирээд Гао яа-г барьж авах гэтэл тэр цөсгүй айн нээлттэйбайсан цонхны нүхээр унаж үхэхийг үл бодон шурган гадагш унаж нэгэнамиар зайлан зугатаж арай хэмээн зүрх хагарах мэт айн гэртээ хүрэв. ҮүндЛинь Чүн ихэд занаж өөрийн гэргийгээс асууруун: - тэр зальхай хүн чамайгбие нийлж бузарлав уу хэмээсэнд, эм нь шүдээ зууж хараан өгүүлрүүн: - тэрадгуус хэдий эрлэг адил боловч би түүнд дарлагдах түмэн бэрх. Миний ойрхалдаж ирвээс даруй үүгээр бүрмөсөн алсугай хэмээн бэлтгэв хэмээсэндЛинь Чүн үзвээс нэгэн чи илүү хурц хутга ханцуйгаасаа гаргасанд Линь Чүнасууруун: - энэ хаанаас олсон мэс буй хэмээсэнд гэргий нь өгүүлрүүн: - энэ ньзальхай хулгайг шившигтэй үг эхэлж хэлэхэд байдал бусыг мэдээд харваасэнэхүү иргэний дотор нэгэн гахай алдаг хутга баймуй. Би тэрхүү адгуусыгцонх хаалга хаах хэмээн явах завсар завдан авч, ханцуйдаа бэлтгэж, гэнэтбие ойртож ирвээс даруй амин газрыг эрж, хэд хэдэн хутгалж алаад энэхүүучрыг чамайг урьж авчирсан Лу Чяньд хэлээд явах хэмээн санаж байталчи ирэв хэмээн хэлсэнд Линь Чүн эдгээр үгийг сонсож сая дотор нь багатавих болжээ. Гэргий ба зарц охиноо дагуулж, гэртээ хариад нэгэн сэлэмавч, шууд гэрээс гарч Лу Чянь-ийг олж алах хэмээн тэрхүү архины газрааирвээс Лу Чянь хэдийнэ муу чимээг сонсож зайлан явсан нь хэрэг гарахаасайж өөрийн гэртээ харьсангүйд Линь Чүн нэлээд газар эрж эс олов. Дахингэртээ харьж ирээд үдшийн будааг идэж, гэргийдээ өгүүлрүүн: -Лу Чянь надлугаа удтал сайнаар нөхөрлөсөн атал гэнэт нэгэн цагт сэтгэл урваж, зальхайардын санааг дагалдаж намайг энэ мэт хорлох хэмээсэн нь би эрхбиштүүнийг эрж олоод албаас сая сэтгэл амармуй хэмээн хэлж, нэгэн шөнөхонож, маргааш нь бас явж эрэвч олсонгүй. Лу Чянь айж үргэлж Гао тайвэйгийн дотоод гэрт нууж суудаг ажээ.

Үүнд Линь Чүн дараагаар хичнээн өдөр эрж олохгүйд гэртээ их луурсмуй. Энэ байдлыг гэргий нь үзээд аятайхнаар хориглон өгүүлрүүн:- нөхөр та энэ хэрэгт бүү уурлагтун. Тэдгээр хулгай нар хэдий муу санааүүсгэсэн боловч миний биеийг бузарлах байтугай өчүүхэнд гар ойртсон зүйлгүйгээс гадна нэгэнт хэрэг барагдсан тул дэмий уурлаж юун хиймүйхэмээн элдвээр ятган хэлсэнд Линь Чүн мөн өөрийн гэргийн үгийг сонсож,уур баахан тайтгарав.

Нэгэн өдөр Линь Чүн өглөө босч, гэргий лүгээ цай ууж суутал Хуахуушаан Лу Жы Шэнь гаднаас орж ирсэнд Линь Чүн үзээд ихэд баярланёсолж, ах миний өвсөн гэрт гийгүүлэн ирсэн нь үнэхээр завшаан болой. Өөдсууж, цай зооглотугай хэмээн өргөн хүндэлж цай барьсанд Хуа хуушаан сулүг хэлэлцэж асууруун: - Эрхэм дүү энэ хэдэн өдөр ер үзсэнгүй тул би тусгайландүүг үзэхээр ирэв хэмээсэнд Линь Чүн өгүүлрүүн: -надад баахан хэрэг буй.Айлд уулзаж чадсангүй одоо нэгэнт морилж ирсэн тул ахыг архины пүүсэндзалж, архи барьж хамтаар баахан найрлая хэмээсэнд Хуа хуушаан зөвшөөж,дагалдаж хоёул явж нэгэн өдөр турш архи ууж, түүнээс дараагаар хэдэнхоног архидаж байсаар Гао тай вэйгийн хөвгүүнд дарлагдсанаа нэгмөсөнмартаж хэрэг болгохыг байв. Гагцхүү өгүүлэх нь Гао Яа тэр өдөр ЛиньЧүнгээс амь шуурч давхар гэрийн цонхны нүхээр зугатан зайлж гарч ирээдэнэхүү учрыг мөн эцэгтээ гаргаж хэлж чадахгүй, цээжиндээ элдэв бодлогоболж, харин урьдаас илүү хүндэт өвчин болж босохыг байв. Нэгэн өдөрясан толгой Фү Ань, зальхай Лу Чянь хоёр тэр хөвгүүний дэргэд орж, амрыгэрж яахан судал тамир буурай болон зүс царай алдсан учрыг асууваас тэрхөвгүүн өгүүлрүүн: - та мөн мэдэцгээх нь болой. Би Линь Чүнгийн гэргийлүгээ эс уулзаж, сэтгэл хөдлөөд, арай өвчин болохын зуур, та хоёр аргаүүсгэж, ийн тийн явснаар түүнийг биеийг дахин нэгэн удаа уулзаж, хүслээханасугай хэмээсэн билээ.

Санаандгүй тэр эхнэрийн сэтгэл чулуу мэтхатуу, бие нийлэх байтугай тэр зүйлийн явдлыг аман нээж дурдахын төдийболбоос элдвээр хараан загнаж, огт ойртож болохгүй байтал Линь Чүнхүрч ирсэнд би түүнийг үзээд сүнсгүй айж, зол мэт цонхны нүхээр дутаангарч, амин алдуулж, нэгэнд чанд хүссэн сэтгэл хоосоор сүйдэж, хоёрт сүнсзайлтал айснаар эдүгээ амин биед өвчин хүртэв. Эдүгээ яаваас сайн болов,миний байдлыг үзвээс хэрхэвч гурван сарын дотор энэхүү олсон өвчнөөрбие эцэслэх болмуй хэмээсэнд тэдний хоёр уран үгээр Гао Яагийн урмыгтэжээж, ийн тийн хэмээн өгүүлж байтал Гао тай вэй хөвгүүнээ өвчнийгүзэхээр гаднаас орж ирсэнд, Фү Ань, Лу Чянь нар амрыг эрж, нэгэн этгээдэдзогсож байхуйд Гао тай вэй хөвгүүнээ үзээд их л зовниж асууруун: - чинийэнэ өвчин чухам яасан дээр олсон болов, өдөр хоног өнгөрөх тутам уламхүнддэж, эм уувч тусгүй, эдүгээ яаваас сайн болов, эдгээх арга буй болбоосэрхбиш эдүгээгээс завдаж үйлдвээс сайн бүлгээ хэмээсэнд Фү Ань Лу Чяньхоёр энэ дашрамд аяс нийлүүлэн урагш давшиж өгүүлрүүн: -аргы нь олсонөвчнийг бид хоёр тодорхой мэдмүй. Гагцхүү гаргаж айлтгахыг бэрхшээмүй.Энэ өвчин засахуйд нэн хялбар боловч, бүтээхүйд бас ч хэцүү хэмээсэнд Гаотай вэй асууруун: - үүнд гаргаж хэлэхүйд юун бэрхшээх газар буй. Минийхөвгүүний өвчин эдгэвээс барав. Тэр бэрх хялбар хэмээх юун буй. Хэдий бэрххэмээвч надад үл чадах зүйл үгүй, арга буй болбоос хурдан хэл хэмээсэнд тэр хоёр урьд Чан Гуань Богдын сүмд Линь Чүнгийн эхнэрийг үзсэнээсхойш яахан өвчин ба дараа бас бие нийлэхээр арга үүсгэж эс чадсан, ЛиньЧүнгээс айж, архины лоу дээрээс зайлж ирээд их айснаас өдөгдөж хоёр зүйлнийлж өвчин олоод, эм ууваас эс эдгэх зэрэг явдлыг хэлж бас Линь Чүнгийнэмийг эс аргалж авчирваас энэ хөвгүүн өдөр удаж, хожим санаан хий өвчингэдэс дүүрч, бодлого бодсоор сааргүй үхэхээс өөр аргагүй болмуй хэмээсэндГао тай вэй өгүүлрүүн: - үүнд ямар хэцүү газар буй. Үүнийг гагцхүү та хоёрбитүүгээр арга үүсгэж, эрхгүй энэ хөвгүүний санаанд нийлүүлж, эртхэнөвчнийг сайн болго, бүү сэжиглэгтүн, ямар мэт хэрэг гаравч гэмгүй, бибиедээ хүлээмүй. Та хоёр зохисыг үзэж явагтун, бүү айтугай хэмээсэнд ФүАнь урагш давшиж Гао тай вэйгийн чихэнд: - ийн ийн явбаас сайн билээхэмээсэнд тай вэй: - за за би мэдэв. Үүнийг мөн чиний хэлсэн ёсоор бүтээехэмээгээд, хөвгүүнээ сэтгэлийг амруулах хэдэн үг хэлээд, даруй Линь Чүнгхорлож эмийг нь хөвгүүндээ нийлүүлэх арга хийлгэхээр гадагш гарсныг үлөгүүлмүй.

Өгүүлэх нь, тэндээс Линь Чүн өдөр бүр Лу Жы Шэнь лугаа архи уужнайрлан явж, нэлээд хоног болж, нэгэн өдөр өөрийн гэртээ харьж ирэхээрЛу Жы Шэнь лугаа хамт явж байтал зээл дээр нэгэн баатар эр толгойгоохар алчуураар ороож, биедээ хуучин цагаан дээл нөмөрч амандаа хашхиранөгүүлэх нь: - миний энэ эрдэнэ сэлэмний эрдмийг таньж авах хүн олдохгүйнь хайран хэмээн дуудаж байхыг Линь Чүн, Лу Жы Шэнь хоёр тэр хүнийдэргэд очиж асууруун: - эрхэм нөхөр таны худалдах сэлэм аль буй хэмээсэндтэр хүн нэгэн урт сэлмийг хуйгаас гялбалзтал сугалж, гартаа барьсандЛинь Чүнгийн нүд гялбаж харж болохгүй үнэхээр өөрөө бүтсэн гайхамшигэрдэнэ лав мөн аж. Үүнд Линь Чүн дотроо ихэд магтан гайхаж асууруун: -энэ сэлмийг ямар үнээр худалдмуй. Тэр хүн өгүүлрүүн: - надад чухал хэрэгбуй тул даруй гурван мянган хэлхээ зоосоор худалдмуй хэмээсэнд Линь Чүнөгүүлрүүн: - энэ үнэ маш их, цухам худалдах үнийг эрсхэн хэлбээс зохимуйхэмээсэнд, тэр хүн нэгэн үе бодлого бодож өгүүлрүүн: - энэ болбоос энгийнзэвсэг лүгээ адилшааж үл болмуй. Жинхэнэ эрдэнэ тул хэдэн мянган хэлхээзоосын үнэ хүрмүй. Гагцхүү би гарт мөнгө зоосгүй тул гачигдаж аргагүйхудалдах хэмээн явмуй. Миний эцэг өвгийн үеэс уламжлан ирсэн эрдэнэбүлгээ. Миний үед аргагүй шахамдсандаа ийнхүү худалдая хэмээмүйхэмээсэнд Линь Чүн өгүүлрүүн: - хэдий тийм боловч мөн хямд бус, эрхбишбага хоргодуулбаас би худалдаж авъя. Тэр хүн өгүүлрүүн: - эрхэм ах авъяхэмээвээс чухам үнэ нэгэн мянга таван зуун хэлхээ зоосоор автугай. Түүнээснэг ч зоос хасаж болохгүй. Линь Чүн, Лу Жы Шэнь нар даруй зөвшөөн тэрүнээр авсанд Хуа хуушаан өгүүлрүүн: -дүү би зам салж эдүгээ харья, маргаашдахин уулзъя хэмээгээд гэртээ харив. Линь Чүн тэр сэлмийг гартаа барьж,сэлмийн эзэн хүний хамтаар өөрийн гэрт ирж, өртөг зоосыг өгч явуулаад,сэлмээ үзэж магтан гэргийдээ өгүүлрүүн: - энэ сэлэм үнэхээр чухаг эрдэнэболой. Манай улсад маш чухаг гагцхүү Гао тай вэй сайдад нэгэн эрдэнийн сэлэм буй. Түүнийг ер хүнд үзүүлдэггүй гэнэм. Хожим энэхүү сэлэм лүгээзэрэгцүүлж, нэгэн удаа тэнсэж үзүүлбээс сайн билээ хэмээсэнд гэргий ньөгүүлрүүн: -үүнийг ил тавих хэрэггүй, далд агуулж байваас зохимуй хэмээнсул үг хэлэлцэж, зарц хүн будаа зууш архи авчирч, хоёул хоолоо идээд нэгэншөнө хонож, өглөө босоод цай ууж суутал гаднаас хоёр үл таних хүн оржирээд гаднах гэрт суусанд Линь Чүн гэргийн дэргэдээс гарч, тэнд хүрвээстэр хоёр Линь Чүнг үзэж, хөнгөмсгөөр ёслон өгүүлрүүн: - тай вэй сайдаасөчүүхэн биднийг зарж, эрхэм дарга авгайд тушаан хэлүүлсэн нь: - та өчигдөрзээлээс нэгэн эрдэнийн сэлэм худалдан авав гэнэм.

Түүнийг мөн биеэр авчирч, өөрийн нэгэн сэлэм лүгээ зэрэгцүүлэн үзьехэмээмүй хэмээсэнд Линь Чүн угаас шударга баатар эр тул огт санаандгүй: -за мөн бид хамт явсугай хэмээн саях сэлмээ авч, гэргийдээ энэ учрыг хэлээдтэнд лүгээ хамт гэрээс гарч, Гао тай вэйгийн яамны зүг явж асууруун: - тахоёр хаанах хүн буй, би яаманд өчнөөн жил суутал та хоёрыг ер нягтланүл танимуй хэмээн асуусанд тэр хоёр өгүүлрүүн: - бид нар тай вэйгийняаманд ирээд асар удсангүй. Бас ч эндэх яамны хүн олон тул дарга авгайэс ажигласан буй за хэмээн хэлэлцэж явсаар, яаманд хүрч ирсэнд тэр хоёрЛинь Чүнг шууд дотогш дагуулан орсоор хэдэн хаалга нэвтэрч орвоос ерурьдын адил олон хүнгүй, эзгүй мэт баймуй. Линь Чүн асууруун: - тай вэйсайд хаана буй хэмээсэнд, тэр хоёр зальхай ард өгүүлрүүн: - ноён мөн энэдотоод танхимын өмнө буй хэмээн мөн явж их танхимын өмнө ирвээс басүгүй. Үүнд тэр хоёр хүн өгүүлрүүн: - дарга та энд хүлээж түр зогсож бай. Ноёнлав дотоод гэрт морилсон буй за. Бид нар орж залж ирье хэмээн дотоод гарторсонд Линь Чүн ганцаар зогсож нэлээд удтал хүлээвч огт гарч ирэх хүнүгүй, урьсан хоёр хүн сураггүй, тэр их яаманд мянга шахам хүн байдаг нь тэрцагт ер чимээ аниргүй, Линь Чүн дэмий гайхан ийш тийш харж байтал Гаотай вэй нэгэн гэрээс ганцаар ирсэнд Линь Чун яаран сэлмээ барьсаар урагшдавшиж, өөрийн харъяат сайддаа ёслохуйд зальхай хөгшин хулгай Гао тайвэй зоримогоор айсан цочсон байдал гаргаж, зүсээ хувилган өндөр дуугаархашхиран өгүүлрүүн: - энэ тэрслүү хулгай аймшиггүй өдөр наранд сэлэмбарьж, зоригоор хэд хэдэн хаалга дамжиж, шууд дотоод гэрийн танхимынөмнө хүрч ирсэн нь дэмий баатар эрэлхэгтээ эрэмшиж, алж гэрийгдээрэмдэх нь болой. Үүнийг хурдан барьж ав хэмээн дуудсанд хажуу гэрээсхорь гучин эр гарч ирсэнд Линь Чүн дэмий л алмайн гайхаж, сэлмээ хаяжтэдэн лүгээ огт хариуцсангүй, тэдний дураар хүлүүлэв. Линь Чүн нэгэндболбоос харъяат яамны цэргийн дарга, хоёрт болбоос шударга санаа агуулж,нэгэн цагт хүлцэж, ийнхүү хялбараар баригдав. Тэр үед зальхай санаа үүсгэехэмээвээс тэдгээр хорин гучин хүн байтугай хоёр мянган хүн боловч ЛиньЧүнг яахан хялбараар барьж чадмуй. Линь Чүн энэ байдлыг үзээд даруйурагш очиж мөргөн өгүүлрүүн: - дээд сайд гэгээндээ толилох болов уу, доодхүн ямар аймшиггүй хурц зэвсэг барьж, сайдын гэрт орж ирэх буй. Гагцхүүэнэ өглөө эрт хоёр хүн манай гэрт очиж хэлсэн нь: - чи урьд өдөр нэгэн эрдэнийн сэлэм худалдан авсан гэнэм. Түүнийг чамайг өөрийн биеэр авчиртүгэй. Сайн мууг тэнсэж үзье хэмээн дуудав хэмээсэнд өчүүхэн би мөнхүүсэлмийг гартаа барьсаар ирж, мөн тэр хоёрыг дагасаар дотор орж ирсэндтэд ноён таныг залан гаргаж ирье хэмээсэнд би мөн энд хүлээн зогсожбайтал ноён гарч ирсэн билээ. Ер өөр учиргүй билээ, учрыг толилж айлдхэмээн мөргөн гуйвч Гао тай вэй юунай хэрэгсэх аж. Харин гэдрэг зандранөгүүлрүүн: - манай эндээс хүн илгээсэн явдал огт үгүй бөгөөтөл чамд сэлэмбуй үгүйг би яахан мэдмүй. Тэр ч байтугай чи дараагаар хоёр гурван үдэшхойд хүрээлэнгийн ард мөн сэлэм барьж зогсож байсныг би нүдээр үзсэнатал бас намайн мэхэлж хуурмагаар засварлан хэлэх буюу. Үүнийг аваачижгянданд батлан хоригтун хэмээн тушаагаад дотогш орсонд доод цэргийнард аргагүй Линь Чүнг түшиж гянданг аваачиж хорив. Баатар эр Линь Чүнэнэ мэт хилс хорлогдож, амь гарах ба үгүйг хойт бүлэгт үзтүгэй.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.90) 2020 оны 10 сарын 29

Сонгодог зохиолыг гутаажээ. Бөөн алдаа. Шү Хү үлгэр гэж нэг нэр нь. Water Margin гэдгийг юу гэж орчуулмаар юм бэ дээ. Манайхан өмнө нь Мөрний Харгиа, Сүн улсын Хүйтэн уулын бичиг гэж орчуулж байсан. Харгиа гэдэг чинь голын гүехэн хэсэгт ус нимгэрэн шаргин урсахыг хэлдэг. Тэгэхээр энэ нь хэлбэр төдий орчуулга болжээ. Хятадын шилийн сайн эрчүүд томхон мөрөн дагасан сууринуудад хяналтаа тогтоож байснаас мөрөн голын сайн эрс гэх нэршил бий болсон. Энд бол Мөрөн Голын Бүлэглэл буюу Хайсангийн Эзэд гэсэн шиг нэрлэвэл зүйтэй юм шиг санагдаж байна.

0  |  0
зочин(203.91.115.54) 2024 оны 02 сарын 04

хужаагийн хэрэггүй юм орчуулж ард иргэдийн тархийг угаахаа боль. Бид МОНГОЛЧУУД

0  |  1
Top