Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЛИНЬ ЧҮНГ МУГУЙДААР ЦАН ЖОУ ФҮД ЦӨЛӨВ
ХУА ХУУШААН ЕЭ ЖҮ ЛИН-Д ИХЭД ХЭРЭГ ӨДҮҮЛЭВ
Өгүүлэх нь, Гао тай вэй ноён даруй тамга дах бичиг бэлтгэж, ЛиньЧүнг гяндангаас гаргаж ирээд, түүний биеийг хоёр албаны хүндтушааж, гав тушаа дөнгө өмсгөж, Кай Фэн Фү яаманд уг сэлмийн хамтаархүргүүлэв. Хоёр албаны хүн Линь Чүнг авч яван Кай Фэн Фү яаманд удсангүйхүрч орвоос Фү Ин түшмэл их танхим сууж хэрэг шүүж баймуй. Хоёр яа иурагш давшиж Фү Ин ноёнд Гао тай вэй сайдын бичгийг тушааж Линь Чүнтанхимын өмнө сөгдөж хоёр албаны хүн хойш буцав. Үүнд тэр Фү Ин энгийнөдөр ирвэсийн толгой Линь Чүн таних тул даруй асууруун: - Линь Чүн чи ньДунжин хотын наян түмэн цэргийн тэргүүлсэн дарга бөгөөд юунд харъяатзахирсан сайдын яаманд хурц зэвсэг барин орж, эдүгээ өөрийн биед алахял олов. тай вэй нь дээд сайд, алах цөлөх нь мөн өөрийн цаазаар аваачихыгмэдсээр байгаад чи энэ мэт ялыг эрэв. Линь Чүн урагш мөлхөж мөргөнмэдүүлрүүн: - гэгээн тэнгэр ноён толилон айлд, доод Линь Чүн би хилс үгүй,учраа нэгд нэгнээр нэхэн мэдүүлсүгэй. Боол би нэгэнт цалин идсэн цэргийнхүн тул хүнд цаазыг бас ч мэдмүй. Надад галзуу өвчин тохиолдсонгүй байталөдөр наранд яав хэмээн илэрхий хурц зэвсэг барьж захирах сайдын дотоодтанхимд орох ёс буй буюу. Урьд сарын хорин гурванд өчүүхэн би өөрийнэм зарч охиноо дагуулж Чан Гуань богдын сүмд хүж зул өргөж мөргөхөөрочтол тэр өдөр тай вэй сайдын агь Гао Яа олон хүнийг дагуулж сүмд очсонажээ. Өчүүхэн миний эмийг үзээд бүгдээр хомрон хашиж, элдэв самуунбайдал гаргаж дарлахуйд миний эм тэр зальхай зулзагыг элдвээр ичээнхарааж, би даруй эмээ авч харьж ирсний хойно бас Фү Ань, Лу Чянь хоёрарга үүсгэж намайг Лу Юй Хоугийн архины лоуд аваачаад, архи өгч, гэртэээзгүй чөлөөнд гадуур арга үүсгэж, миний эмийг айхгүй хэлж мөн архиныпүүсэнд аваачиж дарлахын завсар өчүүхэн би зарц охиноос сонсож, давхаргэрт орвоос Гао Яа үүд хаалгыг бэхлэн хааж миний эм хашхиран хараажбайхад Гао Яа намайг үзээд цонхны нүхээр дутаан зайлсан өчүүхэн тухайдэмийг авч гэртээ харьж ирээд бодвоос, манай эмийг бие бузарлан дарласанучир үгүйд дээш сайдад мэдүүлбээс тай вэйгийн нэр ба түүний зальхайхөвгүүний нүүрд муухай болов уу хэмээн санаж хүлцэн байсан нь харинэнэ цагт миний биед хор болов. Өглөө өчүүхэн эрт босч гэртээ сууж байталшадар зарц янзын хувцас өмссөн хоёр хүн очиж хэлсэн нь дарга та өчигдөрнэгэн эрдэнийн сэлэм худалдан авав гэнэм. Түүнийг тай вэй сайдад тэрсэлмээ аваад, даруй ир хэмээмүй хэмээсэнд өчүүхэн хүн даруй яаманд хүрч ирвээс тэр хоёр хүн намайг дагуулж дотогш ороод хоёул тай вэй сайдыг залжгаргая хэмээгээд бараа талиагүй болмогц би нэлээд удтал хүлээн зогсожбайтал Гао тай вэй гэнэт нэгэн гэрээс гарч ирээд харин өчүүхэн хүнийг хармугуйдаар, огт оромгүй худал гүтгэн хэлж, чухам ямар учрыг мэдэхгүй хүндял оноож, энд хүргэж ирэв.
Тэнгэр мэт ноён өршөөл хайрлаж, хилс гүжирийг илтгэж, амийгаврах ажаамуу хэмээгээд мөргөсөнд Фү Ин түшмэл урьдаар Линь Чүн түрсахиулж, тэрхүү сэлмийг авч нарийвчлан үзвээс маш гайхалтай, учир юунхэмээвээс тэр сэлэм нь бусад газраа огт үгүй. Гагцхүү Гао тай вэйгийн гэртнэгэн буй ажээ. Энэ яахан өөр хүний гар дамжиж Линь Чүн худалдан авсанболов хэмээн эргэлзэн санаж байтал, Фү Ингийн яамны тэргүүлэн хэрэгбарих нэгэн түшмэл овог Сүнь нэр Дин хэмээмүй. Энэ хүн үнээр нэгэн асралөршөөл бүхий зөөлөн сэтгэлтэй ядуу зүдүү ардыг ямагт тэтгэн аврах тул хүнүүнийг авралт Сүнь хэмээн өргөмжилмүй. Энэ хүн даруй урагш давшижөгүүлрүүн: - Бао Зи Тоу хэмээх ирвэсийн толгой Линь Чүн нь төрөлх эрсшударга хүн, бага цагаас цэргийн эрдмийг бүрнээ боловсорсон, аливаа хүнтүүнийг эртэй баатар, зан шулуун хэмээн хэлэлцдэг. Ер гажуу зальхай сэтгэлүгүй болой хэмээсэнд Фү Ин түшмэл өгүүлрүүн: - ямар учирт Гао тай вэйдөстэй болсон ажим, бас тушаан ирсэн маш чанд эрхбиш толгой ав хэмээжээ.Үүнийг яаваас сайн болой хэмээсэнд Сүнь Дин өгүүлрүүн: - Линь Чүн угаасөөрийн эмийг дарласанд өшөө барьж, үнэхээр Гао тай вэйгийн гэр дахиныгхорлоё хэмээвээс шөнө орвоос барах буй за. Нэгэн сар илүү өнгөрсний хойноөдөр наранд тийн илэрхийгээр явах ёс буй буюу.
Түүний гадна Линь Чүнгийн мэдүүлсэн үгэнд Линь Чүнийг энэ өглөөгэртээс дуудаж очсон хоёр хүн түүнийг дагуулж яаманд авчраад, нуунзайлсан нь эрхбиш үүний дотор Гао тай вэйгээс заасан битүү арга буй. Ноёнэргэцүүлэн хянаваас зохимуй. Хэдий тай вэй сайдаас ирсэн бичигт ЛиньЧүнг ал хэмээсэн үг буй боловч Сүн улсын төрийн хэргийг гагцхүү Гаотай вэй мэдлээр шийтгэх бус. Огтчих бас алах ял нь аливаа учрыг нягтланшүүж тодорхойлсны хойно сая мэдүүлж хууль дагуулан шийтгэмүй. Ер сайдтушаалын ихэд эрэмшиж өшөөт хүнийг хорлохуйд бэлтгэсэн цааз буй. Үүнийгадна Гао тай вэйгийн тэжээвэр хөвгүүн хэдэн удаа доод шударга ардынэмийг дарлан аргалж явсан учир буй нь. Ёроол уудлан байцааваас цөм үнэнболох гэрч бүхий хэрэг. Бас Гао тай вэйгээс бус хүнд үгүй эрдэнийн сэлэмяахан Линь Чүнгийн гарт худалдсан зэрэг сэжигтэй зүйл байхыг үзвээс энэнь Гао тай вэйгийн өөрийн биеэс гарсан хорт арга болой хэмээсэнд Фү Интүшмэл аливаа учрыг хянан бодож Сүнь Дингийн хэлсэн үг ямагт ёсонднийлэлцэх тул зөвлөн өгүүлрүүн: - Гао тай вэй нь дээд суурийг эзэлсэн сайд,өөрийн биеэр ялт хүнийг олоод улайм барьж очсон сэлмийн хамт алах ялтогтоож хүргүүлсэн хэрэг. Үүнд эндээс шууд хэрэггүй болгож, хойш бичигилгээвээс тэр даруй дээд яаманд өөр зүйлээр бичиглэвээс харин ЛиньЧүнгийн амийг аврах байтугай манд бас буруу ирмүй.
Би бодвоос зүгээр эдгээр учрыг бичиж, Линь Чүнг хүлээн авч, дахин шүүвээс энэ мэт үг хэлгаргаж өчих тул, чухам Линь Чүнгийн сэлэм худалдан авсан нь ямар хүнболохыг хот зээлийн дарга нараас байцаан эрж олох учрыг хойш бичиглэж,нэгэн удаа өөрийн биеэр очиж, Тай сайд лугаа түүний аргад арга хэрэглэнбайдлыг туршиж үзээд, болбоос Линь Чүнг Цан Жоуд сул цэрэг болгонхугацаагаар илгээвээс түүнийг амийг хэлтрүүлэх болмуй хэмээн зөвлөж, Сүнь Дин даруй энэ ёсоор бичиг хийж, Фү Ин түшмэл барсны хойно, тайвэй суудал тавьж, цай авчруулж өгсөнд, Фү Ин ёслон сууж цай ууж бараад,өөрийн тамгатай бичгийг үзүүлсэнд тай вэй үзэж бараад өгүүлрүүн: - тэрнэгэнт манай эндээс ял тогтоосон хүн, эрхэм Фү Ин түүнийг дээд сайдынгэрт ял халдсан ёсоор цааз нийлүүлэн даруй албаас зохимуй хэмээсэнд,Фү Ин түшмэл дахин ёсолж мэдүүлрүүн: - түшмэл би эндээс хүргэж очсонхоёр албаны хүний дэргэд байцаан асуусанд Линь Чүнгийн мэдүүлсэн ньцөм хэр гэрч татаж мэдүүлэх бөгөөд харин цаазаар аваачихуйд тэрхүү олонцугларсан цэрэг иргэний дотор бас ч сэжиглэх хүн байх болов уу хэмээнЛинь Чүнгийн өчсөн үгийг бүрнээ бичиглэж, тамга дарж мэдүүлэхээс гадна бас биеэр сайд танаа бараалхаж, учрыг айлтгая хэмээн ирсэн билээ.
Бас ч Линь Чүн нь хүчирхэг баатар хүн, гэнэт өчнөөн олон учир гаргажмэдүүлсээр байтал шууд цаазаар аваачих болбол тэр нэгэн цагт өөр санаагаргаваас өөр зүйлийн хэрэг үүсгэх болзошгүй хэмээн эдгээр нарийн учрыгсайд танаа нарийвчлан учрыг айлтгаж эс бөгөөс бичгийн ёсоор ЛиньЧүнд сэлэм худалдсан ёсны хүн ба жич дуудаж очсон хоёр хүнийг байцаанбариулжөчиг учрыг тодорхойлсон хойно түүний биеийг гүн албаас алинэтгээдэд гомдох зүйлгүй болов уу, үгүй бөгөөс нягтлаваас хэрэгсэхгүйболгон дээд сайдын гэрт зүй бус авирласан ёсоор цэргийн цаазны ёсоор сулцэрэг болгон цөлвөөс нийлэлцэх эсэхийг лавлан бараалхаж ирсэн билээ.Дээд сайд толилож өршөөмүү хэмээсэнд Гао тай вэй энэ хэдэн үгэнд зүрхалдаж дотроо сэтгэрүүн: - хэрвээ сэлэм худалдсан хүн ба дуудаж илгээсэнЧань, Чю нарыг эрж олох болбоос харин хэрэг задрахуйд хүрмүй. Юу чболов Линь Чүнг энэ удаа үүний хэлсэн ёсоор цөлж илгээвээс тэр хэрхэвчдахин энд үл ирэхээс гадна түүний эмийг эртхэн олж авчраад хөвгүүнийөвчнийг эдгээх нь чухал хэмээн санаж өгүүлрүүн үүнд ямар ёроол уудлансэтгэх газар буй, тэр Линь Чүнг зүй бусаар авирласан ёсоор Цан Жоуд цөлжилгээвээс барав хэмээсэнд, Фү Ин ёсолж салаад өөрийн яамандаа харьжСүнь Динд энэ учрыг хэлж даруй бичиг шийтгэж Бао Зи Тоу Линь Чүнг ЦанЖоу хотноо цэрэг болгон илгээхээр даах бичиг хоёрыг албаны хүнд тушаанөгч, бас Линь Чүнгийн хүзүүнээ гинжийг зүүж, Цан Жоуд илгээхээр авчгарах тухайд Линь Чүнгийн эхнэрийн эцэг Жан Жяо Тоу хэмээх мөн нэгэнцэргийн даамал ажгуу.
Тэр хүн Линь Чүнд өгүүлрүүн: - хэрэг нэгэнт ийм болсон тул эрхэмхүргэн аливаад бүү зов, хорт ард энэ өдөр аргад үүсгэж чамайг цөлж илгээхболовч, гэгээн тэнгэр хожим сааргүй хариу үзүүлэх цаг буй хэмээн хэлэлцэж байтал, Линь Чүнгийн эхнэр энэ өдрийн өглөө эрт эрийг нь тай вэй сайддуудав хэмээн явснаас хойш үд өнгөртөл огт харьж ирсэнгүйд дотроо бааханзовниж сэтгэрүүн: - гэрийн эзэн юунд өдий хүртэл эс харьж ирмүй. Үдийнбудаа бас идээгүй, нөхөд лүгээ нийлж, архи дарс наадам явав уу, эс бөгөөсхол албанд явахаар тушаав уу, ямар атугай гэртээ ирж хоолоо идэх билээ.Гао тай вэй чухам ямар хэрэгтэй дуудсан болов хэмээн төвлөрөн гайхажбайтал түүний эцэг Жан Жяо Тоу энэ учрыг цухас гаргаж, эрдээ хоол авчирчөг хэмээн илгээсэнд Жан нянзи Линь Чүнгийн ял олсон явдлыг дэгдэм олжсонсмогц, ай хэмээн их дуун гараад, Эл тийшээ үсрэн унаж, цав цагаанцарай нь хөв хөх болон хувилж, бүх бие нь хүйтэн болж газар хэвтсэндбяцхан зарц охин Жинь Эл айн сандарч, мэдээ хүргэж ирсэн хүн ч мөнбачимдав.
Энэ мэдээ хүргэж ирсэн хүн нь мөн түүний эцэг жанжяотау-тайбас сүлбээтэй төрлийн хүн болох тул зарц охин Жинь Эл лугаа хавсран Жаннянзи-ийг өөд түшин суулгаж, цээжийг гаргаж, хүйтэн ус сүрчиж, нэлээддуудсаны хойно Сая сэхээрэн ухаан орж, уйлан өгүүлрүүн: - миний нөхөр ербусдыг хорлосон гажуу явдал үгүй атал ямар хорт хүн битүүгээр энэ мэталмуй. Сахиусан тэнгэр яахан үл авармуй хэмээн дуу тавин уйлахад, дуудажирсэн хүн Жан фү өгүүлрүүн: - охин дүү давчдан санаад, нөхөр чинь мөн энэөдөр даруй явмуй. Чи хурданаа хоол умд авч миний хамт явж нөхөртөөуулзагтун хэмээсэнд нянзи аргагүй шог шог уйлсаар босч толгойн чимэг,цэцэг зүүлт, ээмэг, бөлзөг, өнгөт дээлээ бүрнээ тайлан авч хөсөр чулуудаждаруй сайн зуушийг базааж, яаран мэнд Жан фү-г дагаж зээл турш уйланявж, Линь Чүнгийн дэргэд ирсэнд, Линь Чүн гэргийгээ байдлыг үзээд доторнь эмтрэн, элэг зүрх нь шимхрэн урагш тосож, гараас нь барьж өгүүлрүүн:- амраг гэргий бүү зовнигтун, Линь Чүн би эдүгээ хилсүгүйгээр цөлөгдөжочих болов. Урьдын үйлээр бид хоёр яаран хагацах болов.
Гэргий чамд өөрзахих үг үгүй, би энэ өдөр цөлөгдөж, хожим ирэх нь бэрх буй за. Чи нь түшихтулах хүнгүй болов. Ганцаар яахан аж төрмүй. Иймийн тул өөрийн гэрхөрөнгө тариалангаа худалдаж, өөрийн эцгийн гэрт очоод нэгэн насандааэлбэг дэлбэгээр аж төрж суугтун. Залуу эхнэр хүн зүгээр сул сууваас мөнзохилдохгүй. Нэгэн сайн хүнийг түшиж өөрийн үүрдийн хэргийг бодвоосзохимуй хэмээсэнд Жан нянзи энэ үгийг сонсож, зүрх нь хагарах мэт болжуйлан сөгдөж өгүүлрүүн: - нөхөр чи юунд өчүүхэн намайг амьдаар зүрхийгсугалах мэт үг хэлмүй. Би хэдий нэгэн бүсгүй хүн боловч чамайг цөлөгдөжявав хэмээн даруй адгуус мэт сэтгэл агуулж, хоёр санаа гурван сэтгэлүүсгэвээс даруй хүний гол ёсыг эвдсэн мал болмуй. Би мөн чиний сургасанёсоор энэ өдөр мөн эцгийн гэрт очиж суумуй. Гэх хашааг ч худалдахгүй.Хожим чи амьд ирвээс барав. Эс ирвээс нэгэн насыг зүгээр өнгөрүүлэхөчүүхэн төдий ч гомдох сэтгэл үгүй хэмээн хэлж нэгэнтэйгүүр авчирсанидшээ нөхөртөө аягалж өгсөний дараа Линь Чүнгийн цөлөгдөх чимээгтүүний айл аймаг энгийн сайхнаар ханилсан нөхөд бас Дунжин хотын наянтүмэн цэрэг бүгдээр сонсож, цөм урам хугарч гагцхүү Гао тай вэйг хараамуй.
Линь Чүн угаас ах дүү нар лугаа маш эвтэй, олон нөхөрт тустай, шударга,бат үнэнч хүн тул тэдгээр олон хүн нар өөрийн хэр чинээгээр үдэлгээнийбудаа архи зууш бэлтгэж авчран, бас олон хүний дотор гурван лан буюутаван лан, хэдэн мянган лан зоосыг сэтгэл болгон өгөхийг өгүүлэхээр үлбарам харъяат түмэн цэрэг хүн бүр хэд хэдэн мөнгө татварлан гаргасан ньнэгэн агшинд хоёр мянга илүү лан цагаан мөнгө цугларч, олон цэргийнтэргүүн дарга нар нөхөр Линь Чүнгээ цөлөгдмүй хэмээн энгийн зузааннайрамдлаар нарийн зууш, ногоог өчнөөн дөчнөөн ширээ бэлтгэж, өдийтөдий хүнээр дамнуулан, Дунжин хотын хаалдганы гадна замын хоёрэтгээдэд жагсаан тавьж олноор зэрэгцэн ирж Линь Чүнд арх барьжөгүүлрүүн: - эрхэм нөхөр бид язгуурын сайн зузаан журамлан ханилсанбилээ. Гэтэл санаандгүй хорт хүний хорлолоор ийм болсон нь хүн бүрмэдмүй.
Гагцхүү олон түмэн цэрэг болон нөхөд бид хоосон сэтгэл болгожбүдүүн зууш, замын хүнс, бага зоосыг өргөмүй. Гуйх нь хураан авахыг хүсмүйхэмээн архи барьж, бэлгийн мөнгийг нэгэн их ширээн дээр овоолонтавьсанд, Линь Чүн олны санаа үнэнийг бодон, сэтгэл эвдрэн, нүднээснулимс цувруулж өгүүлрүүн: - Линь Чүн би олон нөхөд ах дүү та бүхэндямар сайн хэрэг, ач тус хүргэсэн газар огт үгүй атал, үхэж барсан над өчнөөнхүнд бэлэг хайрлах нь хожим ачийг хариулж барах цаггүй хэмээн өгүүлж,олны зүг дахин дахин мөргөж, тэдгээр олон хүн дараа дараагаар хундагаархи барьж барсны хойно, Линь Чүн гэнэт дотроо сэтгэрүүн: - би нэгэнтявсны хойно миний гэргийг бусад хүн хэрхэн дарлах магадгүй. Иймийн тулнэгэн бат бичиг хийж Жан Жяо Тоу өгч охиноо гэртээ аваачиж, эдгээрмөнгөөр насны хүнс хийж аж төртүгэй хэмээн бодож даруй нэгэн цаасавчруулан эдгээр учрыг бичиж, Жан Жяо Тоу хадам эцэгтээ өгч, гэргийдэээдгээр учрыг сэмээр захин хэлсэнд Жан нянзи огт хүлцэн чадсангүй, мөндотор нь муужран газар түсхийтэл унав. Үүнд Линь Чүн болон олон айлаймгийн хүн тосон босгож, Линь Чүн өвөр дээрээ суулгаж, нар орой болсонхойно сая сэхээрч, нөхрөө хүзүүгээр тэврэн дуу тавин уйлахад, олон хүн цөмч сэтгэл уярч, Линь Чүн мөн уйлж байхад олон хүн нөхөр садангууд бүгдээрхориглон зогсоож, наран их орой болсонд Линь Чүнг хүргэх хоёр албаныхүн өгүүлрүүн: - даргаа бид эдүгээ зам хөөвөөс зохимуй. Тун орой болбоосхоногийн буудал олдохгүй болов уу хэмэсэнд Линь Чүн зөв хэмээн хадамэцэг Жан Жяо Тоуд мөргөж, гэргийгээ захиж тушаагаад, бас Жан нянзигийнчихэнд хэдэн үг захин хэлж, цугларсан олонд тал өгч ёслоод, олны хүргэсэн мөнгөнөөс зөвхөн замын хүнс авч, мөн хоёр албаны хүнд нэлээд хэсэг мөнгөөгөөд, за одоо явмуй хэмээгээд замаар орж явахад олон нөхөд нь цөм ёслонсалахад гэргий нь нянзи яахан түвдэн салж чадмуй. Линь Чүнгийн гараасбарьж огт илгээхгүй уйлан байхад, олноор зүйчлэн хэлж арай хэмээн салгажавчрав.
Тэр үед Жан Жяо Тоу хүргэн Линь Чүнд дахин давтан захируун: -Эрхэм хүргэн замд сэтгэл амар явж хүрэгтүн, дараа баяртайгаар уулзъя.Өөрийн гэргийн тухай ер сэтгэл хуваарилан зовнигтун. Тэр нь миний төрсөн охин тул би яавч өчүүхэн төдий сэтгэл зовоох зүйлгүй хэмээсэнд Линь Чүнөгүүлрүүн: - хадам эцэг та болбоос үлгэрлэвээс Тай Шань уул мэт түшлэгболох тул миний гэргийг бусдаас илүү асран тэжээхийг би мэднэ хэмээгээдхарилцан ёсолж салаад Линь Чүн хоёр албаны хүний хамт цааш явж, оройболсны хойно нэгэн замын буудалд хүрч, нэгэн байшинд орж цай ууж, тэрбуудлын зарц ирж асууруун: - эрхэм албаны дарга нар ямар архи зуушхэрэглэмүй хэмээсэнд Яа И Дун Чао, Шүэ Ба хоёр өгүүлрүүн: - аль бэлнийгавчиртугай хэмээгээд архи ногоо авчруулж, сая идэхийн завсараа зарц хүндахин орж өгүүлрүүн: - сая гаднаас нэгэн үл таних хүн ирээд хоёр албаныхүн ах нарыг түр ирж уулзъя, хэлэх үг буй хэмээн хэлмүй хэмээсэнд ДунЧао, Шүэ Ба хоёр яа и тэр хүнийг дагаж үзвээс тэр дуудсан хүн нь харъяаттай вэй сайдын гар доорх шадар зарц нэрд гарсан бялдууч Лу Юй Хоу хэмээххорт Лу Чянь ажгуу. Үүнд хоёр яа и урагш ирж ёслон хамт суусанд зальхай хүн Лу Чянь хоёр албаны хүн яа и-д хөнгөмсгөөр найр тавин, архи шаардануулгаж өгүүлрүүн: - эрхэм хоёр дүү хол албанд явахад ах чинь би хоосонсэтгэл болгож нэгэн хундага усан архи өргөж, бас дээд сайдын захиагаарарван лан та хоёрт шагнал болгон өгч, тусгайлан чухал хэрэг бүтээхийг тахоёрт итгэмүй.
Хэрэг бүтээж буцаж ирсэн цагт хүндэд ач хариулмуйхэмээгээд өврөөс арван лан шар алт гаргаж өгөөд, дахин архи барьжөгүүлрүүн: - та хоёр энэхүү алтыг хуваан авч, Линь Чүнг аглаг газар гарчгэнэдүүлэн алаад, түүнийг замын зуур гэнэт үхэв хэмээн буцаж ирвээс баравхэмээсэнд, тэр хоёр нохой яа и алтыг үзээд даруй муу сэтгэл агуулж, ЛуЧяньгийн сургаж хэлсэн ёсоор, хэрэг бүтээж өгөхөөр зөвлөлдөн тогтож,хойш Линь Чүнгийн дэргэд ирж нэгэн шөнө хамт хонож, маргааш нь эртбосч буудлын хөлс зоосыг өгөөд, цай ууж, замд орж, тэндээс өдөр яван,шөнө хонож нэгэн өдөр замын хажууд Еэ Жү Лин хэмээх шугуй модны захадхүрээд үзвээс ойр хавь айл хүн үгүй тул хоёр нохой яа и нүдээр битүү дохиоөгч арга үүсгэн Линь Чүнд өгүүлрүүн: - одоо тэнгэр халуун бид тэр шугуйндотор орж гурвуул бага амарч сэрүүцсэний хойно явбаас ямар буй хэмээсэндЛинь Чүн мөн ядарсны тул даруй зөвшөөн хамт яван тэр шугуй дотор орж,хоёр яа и хажуулан хэвтээд бас босон харайсанд Линь Чүн асууруун: - тахоёр унтаж амрахгүй юунд босов хэмээсэнд Дун Чао өгүүлрүүн: - чамайгчөлөөг үзэж манай унтсан хойно оргон зайлах болов уу хэмээмүй хэмээсэндЛинь Чүн өгүүлрүүн: - би нь сайн журмыг сахина, нэгэнт ял олж цөлөгдөхатал бас юунд зуураас оргомуй. Ер өөр санаа агуулахгүй, та хоёр сэтгэл амарбаахан унттугай хэмээхэд Шүэ Ба өгүүлрүүн: - чи амандаа ийн хэлэх боловчхэн чамайг итгэмүй. Чи үнэхээр оргохгүй болбоос бид чамайг хүлж, модноосхүлж унтваас сая сэтгэл амар болмуй хэмээсэнд Линь Чүн нэгэнт хүний гарторсон тул тэдний эрхээр болж та нар эс итгэвээс хүлтүгэй хэмээмүй. Үүндхоёр яа и даруй нэгэн урт олс гаргаж авчраад хөөрхий сайн эр Линь Чүнгийндөрвөн гишүүнийг батлан хүлж, бүдүүн модноос дээш дүүжилж, Дун Чао,Шүэ Ба хоёр шийдэм барьж ирсэнд Линь Чүн их л гайхаж асууруун: - та хоёр учиргүй шийдэм барьж яамуй хэмээсэнд, тэр хоёр зэргээр өгүүлрүүн: - энэудаа алагдсандаа бид хоёрт бүү гомдогтун, Гао тай вэй сайд өөрийн зарц ЛуЧяньд арван лан алт өгч манд илгээж, чамайг хүнгүй газар аваачиж чөлөөгүзэж алагтун хэмээсэн хэмээн захисан тул бид чамайг энэ шийдмээр цохижалаад, чиний толгойг огтолж аваачаад сая хэрэг бүтмүй. Хойд жилийн энэөдөр энэ цагт мөн нэгэн настай хөвгүүн болон төрөх буй за хэмээсэнд ЛиньЧүн өгүүлрүүн: - би урьд та хоёр лугаа ер өс үгүй атал намайг юунд алъяхэмээмүй, Шүэ Ба: - олон үг хэлэх хэрэггүй чамайг эс албаас арван лан алтманд яахан олз болмуй хэмээгээд шийдмээ далайхад Линь Чүн аргагүйнүдээ аниж үхэхийг хүлээв. Хөөрхий Линь Чүн энэ удаа үхэж, түүний сүнсхааш төөрөн одохыг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )