Сүн улсын Хүйтэн уулын бичиг | Наймдугаар бүлэг

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

Өгүүлэх нь, тэндээс Шүэ Ба шийдэм далайж хараахан цохихын зуур тэртээх шугуй модноос нэгэн хүн аянга мэт хашхиран нисэх мэт гүйж ирээд Шүэ Багийн далайсан шийдмийг сэлмээрээ дээш хаясан нь үүлэнд хүртэл чулуудав. Линь Чүн тэр их хашхирсан чимээнд нүдээ нээж харваас хуучин таних нөхөр Хуа хуушаан Лу Жы Шэнь нөхөр ирээд дэргэд нь зогсож баймуй. Дун Чао, Шүэ Ба хоёр нэгэн догшин сүрхий хар дээл, бумбын малгай өмссөн хуушаан хүн амуй. Тэр хоёр энэ үе сүр сүлдгүй айж, нүд гөлрөн зогсоход Хуа хуушаан даруй сэлэм далайж, тэр хоёрыг цавчих гэтэл Линь Чүн хориглон өгүүлрүүн: - журмын ах эднийг алж болохгүй, над хэлэх үг буй. Лу Жы Шэнь асууруун: - энэ хоёр зальхай ард дүү чамайг алахыг завдсан нь би эс ирсэн бөгөөс чи хэдийнэ үхжээ. Энэ мэт хүнийг юунд алж болохгүй хэмээмүй. Линь Чүн өгүүлрүүн: - угаас эд надлугаа өс үгүй, гагцхүү Гао тай вэй хорт санаа үүсгэж өөрийн шадар зарц Лу Чяньд арван лан алт өгч, энэ хоёрыг шагнан, бас намайг замын зуур чөлөг үзэж ал хэмээснээр энэ хоёр сая ийм санаа үүсгэснээ сая над илэрхийлэн хэлсэн болой хэмээсэнд Хуа хуушаан түр алахыг зогсож Линь Чүнгийн као гинжийг сэлмээр тас цавчин сулласанд Линь Чүн даруй газар сөгдөж мөргөн өгүүлрүүн: - нэгэнт үхэж барсан амийг дахин төрүүлсэн их ачийг мөргөн хариулъя хэмээн мөргөхөд Хуа хуушаан яаран түшиж босгон өгүүлрүүн: - тэр өдөр бид хоёр хамт явж, чи зээлэн дээрээс үл таних нэгэн хүнээс сэлэм худалдан авч, гэртээ буцсаны маргааш өдөр чамайг Гао тай вэй яамандаа дуудаж аваачив хэмээхийг сонсож яаран тэнд ирвээс мөн Кай Фэн Фү яаманд уламжлан хүргэж ирсэн хэмээмүй. Би мөн тэнд одож олон хүнээс сураглан асууваас чамайг Цан Жоу руу цөлж илгээхээр тогтов хэмээн хэлэлцэхийг сонссон боловч би олны нүдний өмнө уулзахыг байя хэмээн санаж шөнийн хоногийн буудалд тосч уулзахаар очтол Лу Чянь тэнд байна. Намайг үзсэнгүй. Чамайг хоёр албаны хүн лүгээ очсоны дараа Лу Чянь тусгаар гэрт энэ хоёрыг дуудаж аваачсанд би дотроо ихэд сэжиглэж, юун ч болов энэ Еэ Жү Лин шугуйд зам тосож нуун сууж хүлээсүгэй хэмээн бодож, би өөр нэгэн буудалд хонож үүр цайхын урьд босч түрүүлэн энд ирээд таны гурван хүнийг холоос ирэх барааг харж, бие далдлан нууж, энэ хоёрын яахан аашлахыг үзсүгэй хэмээн харж байтал гэнэт чиний дөрвөн мөчийг хүлэхийг үзээд даруй алахыг мэдэж зол мэт хараахан цохихын урд гарч ирснээр дүү чиний аминд эс хүрэв. Энэ хоёрыг хэрхэвч үлдээхгүй, дахин сэлмээ далайжалах гэтэл Линь Чүн дахин дахин гуйж тэр хоёрын алахыг зогсов. Тэр хоёряа и сая бага ухаан орж, Хуа хуушааныг авран нийгүүлсэгч багш хорхой мэтамийг үлдээв хэмээн олонтаа мөргөв.Тэндээс Линь Чүн Хуа хуушаан хоёр орой болсонд хонох буудалд хүрчочсугай хэмээн зөвлөж мөн Дун Чао, Шүэ Ба хоёрыг дагуулан бүгдээршугуйгаас гарч, дөрөв тавны газар явж, нэгэн бага архины пүүс байхад тэнд хүрч, нэгэн байшинд орж дөрвүүл нэгэн ширээ эзлэн сууж архи мах будаа бэлтгүүлж архи ууж суухад, Дун Чао асууруун: - эрхэм хуушаан багшийн номын алдар хэн, аль сүмд суусан болов хэмээсэнд Хуа хуушаан зандран өгүүлрүүн: - чи миний нэр сүмийг асууж Гао тай вэйд хорлож намайг хорлоё хэмээмүй, бусад хүн түүнээс айх буй за, би өчүүхэн ч ширвээтэхгүй, хожим түүн лүгээ учрах цагт гурван зуун шийдэм занчиж үзүүлмүй хэмээсэн тэд нар аймшиггүй дахин асуухыг зогсов. Мөн тэр буудалд нэгэн шөнө хонож, маргааш босч цай ууж, буудалд зоосыг өгч явах цагт Линь Чүн асууруун: -номын ах одоо хааш очмуй хэмээсэнд Жы шэнь өгүүлрүүн: - би нэгэнт дүүг хамгаалах санаа үнэн тул мөн хамт явж Цан Жоугийн захад хүргэмүй хэмээн хамт явж, энэ өдрөөс хойш эрт орой явах өнжих нь хоёр яа игийн мэдэл үгүй, Хуа хуушаан тэр хоёрыг үргэжл хараан занчихыг өгүүлхэн юун.

Зарим нэгэн цагт мөн хэрхэн боолчловч зөрчих зүйл үгүй. Хоёр нохой яа и хоорондоо зөвлөлдөн бид Линь Чүнг Цан Жоуд хүргэж тушаасны хойно хэрэг дуусч Дунжин д буцаад Гао тай вэйд яахан мэдүүлэхийг эртхэн зөвлөн тогтвоос сайн хэмээсэнд, Дун Чао өгүүлрүүн: - үүнд зовох хэрэг үгүй, бид Лу Чяньгаас арван лан алт хүлээн аваад уг захисан ёсоор Линь Чүнг Еэ Жү Лин шугуйн дотор алах хэмээж байтал нэгэн хуушаан хүрч ирээд Линь Чүнгийн амийг авран тавьж, бид хоёрыг алах хэмээсэнд арай хэмээн мөргөн гуйж хамт яван Цан Жоуд хүрээд буцаж ирэв хэмээн саях авсан арван лан алтыг эгүүлэн өгвөөс барав. Энэ хуушаан нь урьд Шян Гуо Сы сүмийн тариалангийн газраас даасан нэгэн догшин хуушаан буй. Нэр нь Лу Жы Шэнь хэмээн сонссон. Тэр хуушаан энэ лав мөн хэмээн хэлэлцэв. Тэндээс цааш явж арван долоон өдөр болж Цан Жоу хот далны газрын орчим болсонд Хуа хуушаан өөрийн боодлоос хорин лан мөнгө гаргаж Линь Чүнд өгч тэр хоёр яа и-гийн нүдний өмнө өгүүлрүүн: - за дүү чи одоо хотонд орох ойртов. Үргэлж хүн айл тасалдахгүй, энэ мөнгөөр замын хүнс хийгтүн хэмээн өгч, тэр хоёр яа и-д хоёр лан мөнгө өгч хараан өгүүлрүүн: - хоёр мунхаг малууд таныг би тэр өдөр Линь дүү эс хориглосон аваас өдийд эрлэгийн оронд айлчлан явуулах билээ. Хэрэв дахин хорт санаа үүсгэвээс үүнийг адил хэмээн сэлмээ далайж замын хажууд ургасан нэгэн нарсан модын нэгэн цавчсанд тэр мод тасрав. Үүнд хоёр яа и үзээд айн, үд гөлийн хэлээн гаргаж зогсов. Энэ чөлөө Жы Шэнь Линь Чүн нар ёсолж салсан хойно тэр хоёр яа и сая ухаан орж харваас хуушаан хэдийнэ явжээ. Дун Чао, Шүэ ба нар Линь Чүнгээс асууруун: - энэ хуушаан багшийн хүчин юутай ийм хэцүү буй хэмээсэнд, Линь Чүн өгүүлрүүн: - үүнийг гайхах юун, Шян Гуо Сы сүмийн ногооны хашаанд бүхий нэгэн бүдүүн улиасыг үндэстэй нь суга татаж хаясан удаа буй хэмээсэнд хоёр нохой яа и сая Лу Жы Шэнь-г мөн хэмээн мэдэв. Тэндээс даруй нэгэн тэрэг хөлслөн Линь Чүнг суулгаж Цан Жоу хотын зүг явж, удсангүй үд болсонд үзвээс замын дунд нэгэн ихээхэн буудал байхад Линь Чүн нар тэнд орж нэгэн эдгүй ширээ эзэлж суун нэлээд удтал ер хүн орж ирэхгүйд Линь Чүн дотроо ундууцан хашхиран дуудсанд нэгэн зарц хүн орж ирсэнд Линь Чүн асууруун: - танай энэ нээсэн нь зочдыг зочлох буудал болбоос бид орж ирээд хичнээн удтал ер хүн орж ирэхгүй нь ямар учир, даруй архи зууш бэлтгэж авчир, чи намайг ялтан хүн хэмээн тоохгүй буюу. Хэдий биеэнд ял олсон боловч танай архи будааг зүгээр идэхгүй, мөн хүний адил зоос өгмүй хэмээсэнд буудлын эзэн өгүүлрүүн: - таныг ялт хүн хэмээн эс хэрэгссэн газар үгүй, та сая ирсэн тул манай эндэх ёсыг үл мэдмүй, энэ дяньгийн эзэн болбоос энэ өмнө Нань Жя Цүнь хэмээх газар нэгэн тэргүүн зэрэг баялаг хүн, овог Чай нэр Жинь, анхан язгууртаа Жоу улсын харъяат айл, өвөг эцэг нь Чай Ши Зун хэмээгч манай Сүн улсыг дагаж ирсэн цагт Ү Зүн хааны зарлигаар шагнасан өргөмжлөл бичиг буй. Эдүгээ хүртэл гэртээ тахисаар байдаг. Чай Жинь өдгөө болбоос хөндлөн гулд нэр алдаршжээ. Сайн эрсүүдийг гэртээ хураан тэжээсэн нь мөн дөч тавиад буй. Буудлын эзэн манай явуулын хүн ба жич зам дайран өнгөрөх ялт ард ирвээс өөрийн гэртээ аваачиж замын хүнс ба хоол унд өгмүй. Тиймийн тулд та бүхэнд архи эс өгсөн учир тэр болой хэмээсэнд Линь Чүн асууруун: - учир тийм болбоос барав. Гагцхүү Чай Жинь ноёны гэр хаа буй хэмээсэнд буудлын зарц өгүүлрүүн: - чиг өмнө эндээс хоёр гуравны газрын үзүүрт нэгэн их чулуун гүүр буй. Түүний тэнд хүрвээс нэгэн их айл буй. Тэр нь даруй Чай Жинь-гийн гэр хэмээсэнд Линь Чүн даруй тэндээс гарч заасан ёсоор явж, Чай Жиньгийн гэрт ирвээс үүдний хүн өгүүлрүүн: - танай ирсэн хожимдов. Манай эзэн энэ өглөө авд мордсон, хэзээ буцаж ирэх болзоогүй хэмээсэнд Линь Чүн аргагүй болж хоёр албаны хүний хамт мөн Цан Жоугийн замаар орж явтал эрс замаар нэгэн их тоос хөдөлгөж, олон морьтой хүн довтлон ирэхэд харваас тэдний дотроос нэгэн гучин хэдэн насны орчим сүр жавхаатай, зүс царай гэгээтэй, гуа сайхан хувцас өмссөн хүн бужгар цагаан морь унаж, сум саадаг зүүсэн хүн, олны дотроос тэргүүлэн гарч Линь Чүний өмнө ирээд хоёр албаны хүн яа и-гээс асууруун:

- Энэ нэгэн дөнгө өмссөн хүн нь хэн буй хэмээсэнд Линь Чүн дотроо лав Чай Жинь мөн хэмээн таньсан боловч, яаран асуусангүй, даруй урагш давшиж мөргөн мэдүүлрүүн: - өчүүхэн би Дунжин хотын цэргийн ерөнхий дарга Линь Чүн хэмээх хүн мөн Гао тай вэйд ял олж, Цан Жоу хотноо цөлөгдөж ирэх замд энд Тан Гуо Жинь-ий буудалд бууж, тэндээс өршөөлт алдрыг сонсож олж сонсоод дээд гэрт бараалж ирвээс хишиг үгүй миний хувиар Чай Жинь авд морилсон хэмээх тул аргагүй Цан Жоугийн замаар явж байтал харни зол мэт Гуо Жиньд бараалав хэмээгээд мөргөсөнд Чай Жинь яаран мориноос бууж, Линь Чүнг хоёр гараар түшиж босгон, түүнээс мөн гар барьсаар өөрийн гэртээ хүрч ирээд Линь Чүнг хоёр яа и-гийн хамт зочдын гэрт оруулж их ширээ тавьж, урьдаар цай боов идүүлээд, архи мах авчирч, Линь Чүн сүслэж хүргэж яваа хоёр албаны хүнд цагаан будаа хоёр шин, мөнгө нэг нэг лан шагнаж, Линь Чүнгийн гинж дөнгийг тайлуулж, биеийг амруулж хөнгөмсгөөр ёсолж архи ууж суутал, гаднаас нэгэн зарц хүн орж мэдүүлрүүн: - Сургуулийн багш Хун дарга ирэв хэмээсэнд Чай Жинь урьж оруул хэмээв. Удсангүй нэгэн хүн орж ирээд, маш ихэмсгээр алхаж гишгэн урагш алгуур явж, нэгэн сандал дээр суусанд Линь Чүн сэмээр харж үзвээс, байдал гажуу аар саар хүнийг нүлэндээ үл харах янзтай. Үүнд Линь Чүн өгүүлрүүн: - энэ нь лав Тан Гуо Жинь-гийн сургууль заасан багш буй за хэмээсэнд Чай Жинь мөн хэмээсэнд Линь Чүн яаран дээш босож түүний өмнө очиж ёслоход, тэр огт хайхрахгүй, мөн хариу ёс ч хийсэнгүйд үүнд Линь Чүн толгой эргэж харсангүй хойш эгэж суудал дээр суусанд Чай Жинь даруй Хун Жяо Тоу-д өгүүлрүүн: - энэ хүн нь Дунжин хотын наян түмэн цэргийн ерөнхий дарга явсан ирвэсийн толгой Бао Ши Тоу Линь Чүн хэмээгч энэ газар газар нэр гарсан сайн эр болой. Тэр Хун овогт дарга ойшоомжгүй байдал байхыг Чай Жинь үзээд дотроо их л ундууцав. Хун Жяо Тоу тэднийг огт нүдэндээ тоосонгүйгээр нэгэн хажууд ирж сууж өөрийн биеэ өөрөө дэмий өргөмжлөх янз бүхийд Чай Жинь зоримогоор сэдэв гаргаж өгүүлрүүн: - Линь дарга та Дунжин хотод бүхий цагт цэргийн эрдэм маш боловсорсон буй за. Хэдий эрдэм сайтай хэмээн сонссон билээ хэмээсэнд Линь Чүн хариу өгүүлрүүн: - доод хүн төрөлх биеэ өргөдөг хөөрөг зангүй тул эрдэм төгөлдөр хүний дэргэд дэмий бардамнан хэлж болохгүй, эрхэм да гуань рэнь-д энэ их хотод тэнсэж үзэх хүн хэрэв буй болбоос бага сурсан хэрээр шийдэм эргүүлж, да гуань рэнь-ий өршөөсөн ачид чадах чинээгээр наадаж үзүүлэхийг хүсмүй хэмээсэнд Чай Жинь Линь Чүнгийн эрдмийг илрүүлж үзэхийг дурлаж, яаран архи авчруулж өөрийн цэргийн сургуулийн багш Хун Жяо Тоу-д архи барьж өгүүлрүүн: - эрхэм багш энэ өдөр гайхамшигт эрдмээ дэлгэж энэ Дунжин гийн нэр гарсан эр лүгээ нэгэн удаа тэнсэж үзвээс ямар буй хэмээсэнд Хун Жяо Тоу сэтгэрүүн:

- энэ өчүүхэн тэнэг эрийг залхаахад нэгэн аяга хүйтэн ус уухаас хялбар буй хэмээн санаж даруй хөгжиж өгүүлрүүн: - над лугаа тэнцэх хүн буй болжихим яах буй гагцхүү муугдаж шившиг болжээ хэмээсэнд Линь Чүн энэ үгийг сонсоод дотроо занав. Тэндээс Чай Жинь гэрийн ардад тушааж, хэдэн шийдэм мод бэлтгүүлж, биеэр ирж, Хун Жяо Тоу, Линь Чүн нарт өгүүлрүүн: - одоо шийдмийг бэлтгэв. Хоёр сайн эрийн гайхалтай эрдмийг үзэхийг хүсмүй хэмээсэнд Хун Жяо Тоу харайн гарч хүрээлэнгийн дунд зогсож, харанга дэлдүүлж, бас бага далбаа босгож нэгэн хүнээр бариулж дээл хувцасаа тайлж бие яг зогсож, гартаа шийдэм барьж эргүүлэн, өөрийн эрдмээ гайхуулж байтал мөн Линь Чүн өөрийн дээлээ тайлж, тэрхүү олон шийдмээс аль нэгэн хүндийг шилж барьж нэлээд холоос дээш үсрэн гаргаж, доош тонгоруулан бууж, шийдмийг түрчигнэтэл эргүүлхэд салхи хүр хүр хийх чимээ гарч, Хун Жяо Тао-гийн дэргэд догшин хуй салхи мэт шуугин ирэхэд Хун Жяо Тоу мөн хүлээн авч байлдан, нэгэн цаг илүү болсны хойно Линь Чүний хүчин улам нэмэгдэж, слахийг хөдөлгөх эмнэг барс адил хүчин гаргаж, нэн шурган орж, Хун Жяо Тоугийн барьсан шийдмийг хэдэн удаа хүчлэн дэлдэхэд, Хун Жяо Тоу яахан Линь Чүнгийн хүчин цагаригт хүрч чадмуй. Хариугүй бүх биеийн хүчин буурч, хүйтэн хөлс чив чив дуслан дотор нь манаран, нүдэн эрээлжилж, толгой дүүрч, чих шуугин, дөрвөнгишгэвээс улбас болон суларч Линь Чүн лугаа тэнсэж чадал үзэх байтугайодоо нэгэн цагт удваас амь ч хамгаалахад эрхгүй болоходл хүрэв. Линь Чүнэнэ үест чухам хөгжил бадарч, нэн амттайхнаар занчилдаж байтал Хун ЖяоТоугийн шийдэм биенд хүрч ирэх нь өвс адил хөнгөн болжээ.Үүнд Линь Чүн байдлыг мэдээд гэнэт нэгэнт хүчлэн цохисонд Хун ЖяоТоугийн шийдэм гадаад хэрэмний гадна тэнд үсрэв. Хун Жяо Тао мөн тэрхүчинд дийлэгдэж, хэдэн алхам газар өнхрөн унаж бага амсхийн харваасЛинь Чүн гагцаар шийдэм эргүүлэн зогсож буй. Үүнийг үзээд нүүр нь цусадил улайж, хүрээний дотроос нуун гарахад Линь Чүн хойноос дуудажөгүүлрүүн: - Хун багш амарсан болбоос дахин ирье. Бид хоёр бас өөрзэвсгээр нэгэн удаа тэнсэж үзсүгэй хэмээсэнд Хун Жяо Тоу их л бачимдажхойш харалгүй зугатав. Үүнд Чай Жинь эхлэн хоёр яа и-г бас олон цугларсанхүн нар үзээд, цөм алгаа дахин дэвхцэн гайхаж магтан өгүүлрүүн: - ЛиньЧүн сайн эр чиний шийдэм эргүүлэх хэцүүг гайхаж бид бүгдээр үзэж ханав.Хосгүй сайн хэмээвээс болмуй хэмээн Чай Жинь очиж зогсоон гэртээоруулж, сайшаан ширээн дээр суулгаж, тэр шөнө архидаж хоноод, жичөдрөөс эхлэн өдөр бүр Линь Чүний биеийг замыг холоос зүдэж ирсэн хэмээнсайн архи зуушаар хэдэн өдөр зочлов. Хун Жяо Тоу ичсэндээ гэмшиж, ЧайЖинь-гийн гэрт ирэхийг байв. Тэндээс хоёр албаны хүн яа и Линь Чүнийгявахыг шаардуулсанд Чай Жинь удаан суулгаж, мөн нийлэлцэхгүй тулдаруй цагаан мөнгө хорин таван ланг замын хүнс болгон Линь Чүнд тусланөгч хоёр яа и-г мөн шагнаж, үдэлгээний архи будаа бэлтгэж идүүлээд даруйхоёр битүүмж захиа бичиж Чай Жинь биеэр Линь Чүнд захиж өгүүлрүүн: -эрхэм хүн та энэ хоёр захиаг Цан Жоу хотноо хүрсэн цагт анги дарга нэг хүнбуй. Тэр нь гяндны ялтанг эрхлэн захирмуй. Бас тэр Да Инь ноён энэ хоёрхүнд энэхүү захиаг хүргж тушаагаарай. Тэд нь над лугаа нягт зузаан ханилсаннөхөр тул захиа үзсээр даруй хамгаалан туслах учир буй хэмээсэнд ЛиньЧүн ихэд баярлан, тал өгч мөргөөд, хоёр албаны хүний хамт Чай Жиньдёсолж салаад, тэндээс гарч Цан Жоу хотын зүг явж, удсангүй нэгэн өдөрЦан Жоугийн жоуг мэдэгч түшмэлийн яамнаа хүрч ирээд албаны бичгийгтушааж Линь Чүнг үзүүлэн гав гинжийг тайлж авсанд фүгийн ноён ЛиньЧүнг хүлээн авсан явдлыг хариу бичиг хойш илгээж, Дун Чао, Шүэ Ба нарДунжин хотноо буцаж Гао тай вэйд ямар зүйлээр мэдүүлэхийг түр зогсонөгүүлэх нь.Цан Жоу фүгийн харъяат түшмэл Линь Чүнг нүд үзэж атал гар хөлд ялтан нь адил гинж тушаа зүүж, гяндны ялтанг захирах түшмэл дарга нарттушаан гянданд хориулав. Энэ гяндны ялт ардыг захирах дарга цэргүүдмөн ял олсон хүнийг хяхаж, мөнгө зоос өгснийг өөрийн эрхээр суллаж, эс өгвөөс даруй дураар хөшруулан зовоомуй. Тэдгээр ард Линь Чүнг авчранхорьж, элдвээр эргүүлэн суух, унтах газаргүй хараах занчихаар хавчинзовоож байхад, бас гэрт нь тусгайлан захирах нэгэн Ван овогт хүн ирж, ЛиньЧүнг зандран өгүүлрүүн:

- Энэ нэгэн хулгай урьд ямагт сайн хүнийг дарлажявснаар Гао тай вэй сайдаас уламжлан хүргэгдэж манай энд ирсэн Дунжинхотноо нэр гарсан харгис хулгай, даруй албаас зохих ялт ард. Үүний байдлыгүзвээс хэзээ ч оргох магадгүй, та нар хичээсний дээр хичээж, гинж гавдөнгийг өчүүхэн ч суллаж үл болмуй. Эндэх ёсыг эс дагаваас даруй залхаанзанчигтун. Энэ мэт дүрсгүй ардыг занчиж албаас ясыг гяндны нүхээр чирчгаргаваас барав хэмээн харааж байтал, доорх ард зэргээр урагш ирж ЛиньЧүнгийн зүүсэн торгуулийг сольж чангалсанд Линь Чүнд өчүүхэн ч хөдлөхэрхгүй болов. Харъяат даамлаа ийнхүү чандлан тушаасанд шунахай ардуудзэргээр Линь Чүнг хараах загнах зэргийн байдал үзүүлэхэд Линь Чүн энэмэт аашлахыг үзэж байсаар гэнэт Чай Жиньгийн өгсөн захианы явдлыгбодож даруй нэгэн хүнээр өөрийн боодлоо авчруулж, Чай жиньгийн захиаггаргаж, Ван овогт даргад өгч, бас арван лан цагаан мөнгө авч хоёр өвдгөөрсөгдөж өгүүлрүүн: - сая орж ирсэн өчүүхэн ялт хүн би ёс суртлыг сайнмэдэхгүй тул дарга авгайд ёслолыг алдав. Бурууг уучлан өршөөж, өчүүхэнхүнийг асран хайрлахыг гуймуй хэмээн барьсанд саях хэцүү догшин хүн ньЧай Жиньгийн захиаг үзэж бас арван лан мөнгө өгсөнд даруй босон харайжЛинь Чүнгийн гараас барьж инээх царайгаар өгүүлрүүн: - үзвээс чи ньДунжин д сайн эр хэмээн нэр алдаршсан баатар, ирвэс толгойт хэмээн цолавсан Линь Жяо Тоу нь эрхэм та ажгуу. Хорт чоно мэт хөгшин хулгай Гаотай вэйд хорлогдож ийм болжээ. Дүү чамайг хэдийнэ таньсан аваас юундэнэ мэт зовоомуй.Өчүүхэн ах юугаа осолдсонд юм бүү санагтун хэмээн урьхан зөөлөн үгхэлж, манай доод ард харин өө сэв эрж ийн тийн хэмээн хяхваас даруй надхэлж бай хэмээгээд мөн Линь Чүний гар дөнгийг бүрнээ суллаж цай боовавчруулан идүүлж, олон яа и даргуудад захиж өгүүлрүүн: - Линь даргыгидэж уух аливаа зүйлээр өчүүхэн ч зовоож үл болмуй хэмээн тушаасандЛинь Чүн тал өгч ёслоод бас доод оло нхүн нарын дунд таван лан мөнгөөгсөнд тэд нар ихэд баясан Линь Чүнг тэр өдрөөс эхлэн эцэг эх лүгээ адил хичээн хүндэлмүй. Линь Чүн мөн Чай Жиньгийн өгсөн нэгэн захиаг жоуг мэдэгчид хүргүүлсэнд тэр Цан Жоугийн сайд үзээд, аливаа учрыг мэдэж, гянданг захирах Ван овогт даргыг дуудаж асууруун: - тэр өдөр Дунжин гээс ирсэн Линь овогт хүн нь одоо тэнд ямар янзтай суумуй. Харгис хэрцгий хүн буюу, зүгээр номхон дөлгөөн буюу хэмээсэнд Ван дарга нэгэн өвдгөөр сөгдөж мэдүүлрүүн: - өчүүхэн боол би ноён танаа аймшиггүй учрыг нээж айлтгах нь: - энэхүү Линь Чүнгийн байдал ба төрөлх занг өчүүхэн тодорхой мэдмүй. Үүний эцэг лүгээ би сайхан журмаар ханилсан нөхөр билээ. Линь Чүн бага цагаас нэг шулуун туйлын номхон ард, ер хүнийг хорлосон самуун явдал үгүй, үнэхээр нэгэн шударга ард болой. Яахан Гао тай вэйд ял олсон болов хэмээн худал үнэн үгээр засварлан хэлж, бас санаа алдаж зовних янз гарган, толгойгоо гудайн зогссонд Жы Фү сайд өгүүлрүүн: энэ Линь Чүнг маргаашаас эхлэн харъяат яамны Тянь Ван Тан хэмээх Махаранзын сүмийн даамал болгож тэнд сул цэргийн дарга тавьж, сүмийг цэвэрлэх ба өдөр шөнийн цагт сахин манах хүн болгож, тэндэх үйлийг дааж суулгаваас ямар буй хэмээсэнд Ван дарга бас өгүүлрүүн: - би мөн хэдийнэ сонссон нь Тянь Вангийн сүмийн ард байн байн хэрүүл үүсгэж хоорондоо баахан эвгүй байдаг хэмээмүй. Үүнд эрхбиш нэгэн итгэлтэй хүнээр захируулж байх нь ноёны бодсон чухам нийлэлцэв хэмээсэнд ноён даруй энэ ёсоор болгож, Линь Чүнг гяндангаас гаргаж ирүүлээд, нүүр тулж тушаан өгүүлрүүн: - чи нь хэдий ял олсон боловч чамайг шударга шулуун хүн хэмээн сонсов. Угаас цэрэгт цөлөгдөж ирсэн тул чиний үйлдвээс зохих цэргийн албанд чамайг Тянь Ван сүмийг харгалзах цэргийн дарга тавив. Одоо тэр сүмд очиж, аливаа хэргийг сайнаар үйлдэж, хэрэг түйвээн өдүүлэлгүй хэвийг сахиж суугтун хэмээн тушаасанд Линь Чүн мөргөж яамнаас гарч Тянь Вангийн сүмд очиж суув. Тэнд очсоноос хойш гарт олон хүнийг зарж, бүгд ард Линь Чүнгийн санаанд нийлүүлэх үгүй зүйл үгүй. Өөрийн гэртээ суух адил сэтгэл амраар суумуй. Нэгэн өдөр Линь Чүн гадаад хүрээлэнд зугаацаж явтал нэгэн хүнөндөр дуунаар Линь Жяо Тоу хэдийд энэ газар ирсэн буй хэмээн хашхиран дуудав. Энэ нь хэн гэгч хүн болохыг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top