Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЛИНЬ ЧҮН ЦАС САЛХИ ТОХИОЛДОЖ, УУЛЫН СҮМД ХОРИГДОВ
ЛУ ЮЙ ХОУ ӨВЧ БОРДООНЫ САНД ГАЛ ТАВИВ
Өгүүлэх нь, тэндээс Линь Чүн хойш эргэж харваас дуудсан хүн ньурд таних Дунжин хотын архины пүүсийн зарц Ли Шяо Эл ажгуу.Линь Чүн түүнийг таниад гайхаж асууруун: - Чи хаанаас энд ирсэн буй.Бид эс уулзсанаас хойш хэдэн жил болов. Юутай сонин буй хэмээсэнд ЛиШяо Эл ёслон өгүүлрүүн: - ачит ах та миний энд явж ирснийг эс мэдэхнь зөв. Гагцхүү ачтай хүн та яахан энд ирсэн болов, нарийн учрыг хэлжхайрлах болов уу хэмээсэнд Линь Чүн өөрийн аливаа явдлыг нэгд нэгнээрхэлсэнд, Ли Шяо Эл эдгээр үгийг сонсож ихэд гасалж өгүүлрүүн: - ачитхүний сэтгэл үнэхээр сайхан атал яахан ийм гашуун зовлон амсмуй. Эндсул үг хэлэлцвээс зохихгүй. Дүү миний гэр мөн ойр буй. Энэ удаа гийгүүлэнөршөөж гэрт цай зооглохыг гуймуй хэмээсэнд Линь Чүн хоёул хамт явжхэдэн үг хэлэлцэхийн зуур Ли Шяо Элийн гэрт хүрч ирэв. Линь Чүн гэрторсной Ли Шяо Эл их сандал авчран тавьж хүндлэн суулгаж, сайн цай боовавчирч тавьсны хойно, Ли Шяо Эл өөрийн гэргийгээ дуудаж ирүүлээд, ЛиньЧүнд ёслон мөргөж бараад, даруй арх халуулж Линь Чүнг шаардан уулгаж,бас зууш будаа идүүлж тэндээс орой болсны хойно, Линь Чүн асууруун: -Энэ гэр нь дүү чиний гэр буюу. Чи яахан энд ирээд ийм нэгэн сайхан айлболсон буй хэмээхэд Ли Шяо Эл өгүүлрүүн: - өчүүхэн тэр нэгэн жил Дунжинхотод байх цагт бага сага өр тавиад нэгэн цагт төлж чадахгүй гачигдаж явахүе ах та надаа хичнээн удаа тусалж, хожим буй бүхий юмаа худалдаж өрөөөгөөд энэ газар хүрч ирээд Ван овогтын буудалд сууж хоол унд хийхэд олонгийчингүүд намайг сайшаан магтаж, үнэр амт сайн хэмээн магтаж, нэгэнхоёр жил болсны хойно Ван овогт надаар хүргэнээ хийж дараа өвгөн эмгэнцөм үхэж, би тэдний охин лугаа хэвийг сахиж, үлдээсэн хөрөнгийг сэргээж,нэгэн цай архины дянь гаргаж, эдүгээ идэх өмсөх бардаагаар хүрэлцэж,элбэг дэлбэг аж төрмүй. Гагцхүү ойр шадар төрөл үгүйд зовдог асан.
Одоо ачит хүн нэгэнт энэ хотод ирсэн тул тэнгэр тусалж над Тай Шань уул мэтавралт хүн илгээжээ хэмээн хэлэлцэж, их л баясан нэлэд архи ууж, ЛиньЧүнг Тянь Вангийн сүмд хүргэж очоод, хойш өдөр бүр Линь Чүнг залж сайнхоол архиар зочлон хүндэлж өөрийн төрсөн ах дүү адил өргөж, бас дээлхувцас хийж өгөхийг өгүүлэх газар үгүй. Нэгэн өдөр Ли Шяо Эл үүдэндээсууж байтал нэгэн үл таних хүн мөн нэгэн хүний хамт орж ирсэнд Ли ШяоЭл хойноос орж ирээд ширээн дээр суусны хойно цай өгч дараа асууруун: -гийчин та хоёр ямар архи зууш хэрэглэмүй хэмээсэнд, тэр хүн өгүүлрүүн: - би урьдаар чамд нэгэн лан мөнгө өгье, үүнийг өөрийн авдарт агуулжбай. Нэгэн өдөр танай дяньд хэдэн хүнийг залж найр хиймүй хэмээсэнд,Ли Шяо Эл асууруун: - эрхэм гийчин бүгд хэдэн хүнийг залмуй хэмээсэндтэр гийчин өгүүлрүүн: - хоёр гурваас хэтрэхгүй. Чи сайн ширээ нэгийгбэлтгэж, сайн архин хэдэн лонх болбоос гүйцмүй. Гадна сайн жимсийгзохисоор бэлтгэхийг чи өөрөө мэдвээс барав хэмээгээд хамт явсан хүнээилгээж хүн залав. Ирсэн нь Цан Жоу яамны ялтны тэргүүн Чай Бо бас нэгэнерөнхий даргын хамт орж ирээд суусны хойно, тэд нар харилцан ёсолжсуугаад даруй найрын ширээн дээр сууцгааж, урьдын ирсэн хоёр хүн их лхөнгөмсгөөр ёсолж, Чай Бо даргыг үнэн сайнаар хүндлэн баймуй. Тэр хүнЛи Шяо Элийг дуудаж өгүүлрүүн: - чамайг архи халуулах ба ногоо авчрахцагт дуудмуй. Чи энд хэрэггүй гарч бай, бас гаднаас хүн бүү оруулагтунхэмээсэнд Ли Шяо Эл за хэмээгээд гарч дотроо сэтгэрүүн: - энэ ирсэн хоёрхүний үг аялга нь Дунжин хотны байдалтай, эдний нууж хэлэлцэх үгэндбас Гао тай вэй хэмээн нэг хэлэв. Нууж хэлэлцэх үгэнд эрхбиш гэм буйхэмээн бодоод өөрийн эмийг дуудаж өгүүлрүүн: - чи энэхүү байшин гэрийнхойд өрөөнд нуун зогсож, эдний юун хэлэлцэхийг сонсогтун, би сэжиглэнсанаваас Дунжин хотын Гао тай вэйгийн дэргэдээс нуун зарсан хүн байхболзошгүй хэмээсэнд эм нь түүний үгээр орж чагнаваас, тэдгээр хоорондүг хэлэлцэхэд цөм чихэнд шивнэн хэлэлцмүй.
Үг ер тодорхой үгүй. Гагцхүүил хэлсэн үг Чай бо өгүүлсэн нь “-түүнийг алах хорлох нь гагцхүү минийгар дотор буй” хэмээсэнд бас нэгэн захиа мэт бичиг гаргаж үзээд боодолтойгаргаж, тэдний даргад өгсөнд их л тал өгч хүлээн авахыг хараад, сэмээргарч ирээд, эрдээ энэ бүгдийг хэлсэнд Ли Шяо Эл нэн сэжиглэж байхадэм нь өгүүлрүүн: - эд нар хэрвээ Линь авгайг хорлох санаа буй болбоос, чиодоо явж авгайг дуудаж ирүүлээд эднийг сэмээр нуун үзүүлбээс сайн бусбуюу хэмээсэнд Ли Шяо Эл өгүүлрүүн: - чингэж болохгүй ах болбоос түргэнзантай хүн. Хэрэв түүний өшөөт хүн болбоос харин манай дяньд хэрэггарваас бид нар холбогдож хэрэг болмуй хэмээн хэлэлцэж байтал дотроосногоо авчир хэмээн дуудсанд Ли Шяо Эл яаран ногоо авчирч өгөхөд тэдгээрдөрвөн хүн мөн нуун хэлэлцсээр, бас нэгэн бичгийг нуун үзэж баймуй. Тийнсууж байн орой болсны хойно тэд нар будаа идэж дүүрээд бүгдээр салах ёсхийж, дянь-ээс гарч одов. Тэдний явсны хойно, Ли Шяо Эл ширээн зүйлийгхураан аваад, гэрдэх хогийг арилгаж цэвэрлэж байтал Линь Чүн гаднаасорж ирээд асууруун: - Ли Шяо Эл чи энэ өдөр юу хийв. Наймаа сайн буюухэмээсэнд Ли Шяо Эл өгүүлрүүн: - ачит хүн морилж суу хэмээн цай авчирч,уусны хойно Шяо Эл өгүүлрүүн: - энэ өдөр манай энд нэгэн харь газрын хүнирж тусгаар нэгэн сайн ширээ бэлтгэж, энэ яамын Чай Бо дарга бас ерөнхийдарга хоёрыг залж дэргэдээ хүн байлгасангүй, нэгэн хагас өдөр шахам нуунхэлэлцэж байгаад сая тархав.
Тэр хүний байдал үгний аялгууг ажиглаваас Дунжин хотын хүн мэт,бас Гао тай вэйгийн нэрийг нэгэн удаа хэлж, үүнд би их л сэжиглэж, миний эмийг Эл байшинд нуун суулгаж чагнаваас ер хүнд сонсогдох үгүй, ямагтчихний ойр шивнэн хэлэлцмүй. Тэр хоёр хүн нэгэн боодолтой юм гаргаж,хоёр гараар дарга нарт өгсөнд тэр хоёр баяртай янзаар хүлээн аваад их лёсолж бас нэгэн захиа мэт бичиг үзээд, Чай бо даргын хэлсэн нь тэр хүн ньминий гар дотор байх тул алах хорлох нь мөн миний дураар болмуй хэмээнхэлсэнд би ихэд сэжиглэсэн болой хэмээсэнд Линь Чүн энэ үгийг сонсож ихцочиж асууруун: - тэр Дунжин хотын байдалтай хүний бие дүрс насны байрямар буй хэмээхэд, Ли Шяо Эл өгүүлрүүн: - гучин хэдэн насны орчим, биебогино, царай цагаавтар, бага сахал буй, нүд анигар, нөгөө дагаж ирсэн хүннь бие өндөр, нүүр хар, хорин насны орчим хэмээсэнд Линь Чүн сонсоодөгүүлрүүн: - энэ Гао тай вэйгийн шадар бялдууч хүн Лу Юй Хоу хэмээгчдаруй мөн. Тэр энэ газар намайг хорлохоор ирсэн аваас би урдаар түүнийгэрж олоод үгийг авч махыг балбартал цавчиж алмуй хэмээн нэгэн хурцсэлэм авч, бүсэндээ зүүж гараад нэгэн дараагаар гурав дөрвөн өдөр эжржолсонгүйд их л бухимдан байтал, Цан Жоу хотын цэргийн хорооны дарга,хүн илгээж Линь Чүнг дуудаж тушаан өгүүлрүүн: - чи энд ирсээр нэлээдудав. Чамайг үзвээс хүн төлөв хичээнгүй тул миний санаанд хотын гадагшэндээс арван тавны газрын үзүүрт бүхий олон цэргийн агтын тэжээл өвсбордоог дааж суух нэгэн хөгшин дарга буй. Тэр нас болж, хэрэгт тав тувүгүй.
Чиний одоогийн хийх алба болбоос чухам насжсан хүн зүгээрээ суужцалин идэх хэрэг тул чи тэнд очиж, аливаа хэргийг дааж, тэрхүү өвгөнийгхалж энд ирүүлбээс зохимуй хэмээсэнд Линь Чүн мөргөн мэдүүлэв.Өчүүхэн хүнийг өршөөж, ямар албанд явуулбаас дуртайяа дагая хэмээгээддаруй тэндээс газраас Ли Шяо Элийн гэрт ирээд эдгээр учрыг хэлсэнд ЛиШяо Эл өгүүлрүүн: - энэ нь нүүр талтай хүн, дээд доод ноёдод гуйж, мөнгөзоос заравч мөн хялбараар ногдох алба бус. Ачит хүн таны хувь заяа мөнзэхий үгүй хэмээсэнд, Линь Чүн өгүүлрүүн: - би бодвоос алба хэдий сайнболовч үүний дотроос намайг хорлох нарийн ухаан үгүй болов уу хэмээхэдЛи Шяо өгүүлрүүн: - үүний дотор дэмий сэжиглэх газар үгүй мэт, гэвч ачитхүн аливаад санаа болгоомжлон явбаас сайн болой хэмээгээд, Линь Чүнгүдэх ёсоор архи ногоо будаа бэлтгэж, хүндлэн идүүлж, нэгэн шөнө өнгөрчмаргааш эрт босч, мөн будаа идээд Линь Чүн өөрийн дээл хувцасаа засантөхөөрч, боодол юмаа үүрч, яаманд ирсэнд фүгийн мэдэгч түшмэл даруйЧай Бо даргыг томилж, Линь Чүнгийн хамт өвс бордооны санд хүргэж,тэндэх юмыг гардан тушааж өгөөд, тэнд суух хөгшин даргыг авчраад, эндТянь Ван Тан сүмийн юмыг мөн тушаан өгч хэлэлцэн суулгатугай хэмээнтушааж Линь Чүнгийн хамт илгээв. Линь Чүн хувийн боодлоо үүрч, сэлмээхавчуулан Чай Бо даргын хамт зам явахад гэнэт тэнгэр бүрхэж их цасшуурган тохиолдож явсаар нэгэн их хүрээлэн үзэгдмүй. Тэр нь өвс бордоонысангийн хашаа мөн. Линь Чүн, Чай Бо хоёр хүйтэнд их л даарч, ойр бүхийнэгэн өчүүхэн архины пүүсэнд орж, бага архи ууж дулаан болсонд гарчтэрхүү хашааны үүдэнд хүрч ирвээс дөрвөн тал цөм шавраар нэгэн өндөр босгосон хоёр хэрэм нь хоёр их хаалгатай ажгуу. Үүдийг нээж дотор орвоосарван долоон таслага шавар байшин буй.
Дөрвөн этгээдэд олон хэсэг овоолсон буурцаг, бордоон цөм байшиндхурааж, дунд нэгэн таслага гэрт хөгшин дарга ганцаар их гал түлжнойрмоглон сууж буй. Үүнд Чай Бо дарга өгүүлрүүн: - харъяат ноёнызахиагаар энэ шиэн ирсэн цэрэг Линь Чүнг энд суулгаж, аливаа юмыгтушаан өгч, чамайг халж, Тянь Ван тангийн хүрээлэнг сахиулахаар ирэвхэмээсэнд хөгшин дарга энэ тушаалыг сонсож, өвс бордоо ба гал тогоо савхэрэгсэл, байшингийн түлхүүр цоожыг бүрнээ тушаан өгч, өөрийн хувийнюмаа аваад Чай Бо даргын хамт хотын зүг буцав. Линь Чүн гагцаар үлдэждотроо ийн сэтгэрүүн: - энд ганцаар суухад үнэхээр өдөр өнгөрүүлэх аргагүй.Энэ өдрийн хүйтэнд архи ууваас сайн билээ. Архи эс олдвоос энэ цастайшөнийг яахан гэтрүүлмүй хэмээн бодож, гадагш гарч дөрвөн зүгт харваасчиг зүүн этгээдэд дэмий холгүй гуравны газрын орчим нэгэн бага пүүсбайх мэт. Үүнд Линь Чүн орж ирээд сэлмээ зүүж, гэрийн галыг сөнөөж, үүдхаалгаа бэхлэн хааж, нэгэн бага хэсэг мөнгө авч, архины хулууг мөрөвчлөнгарч, гадаад их хаалгыг цоожилж, өвдөг чинээ их цасан нүд нээж болохгүйшуургыг ажралгүй, сэлмээр харайлан явж, тэндэх пүүсэнд хүрч ирвээстэр нь харин арх зууш худалдах нэгэн айл ажээ. Өвс бургасаар байгуулсангэртэй, тэнд орж ёсолсонд дяньгийн эзэн өгүүлрүүн: - чи нь хаанаас энэхулууг авч явмуй. Линь Чүн асууруун: - чи энэ хулууг яахан танимуй. Дянь-ий эзэн өгүүлрүүн: - энэ нь баруун өвс бордоо дааж суух хөгшин даргын юмбус буюу, өдөр бүр манай энд ирж архи авахад үүнийг авчирмуй.
Линь Чүн өгүүлрүүн: - тийн болбоос даруй мөн, би эдүгээ тэр сангийнхэргийг дааж захирах тушаал олж, энэ өдөр энд ирсэнд хөгшин дарга надэнэ хулуугаа үлдээж өгөөд явсан тул, би мөн архи авахаар танай энд ирэвхэмээсэнд, пүүсийн эзэн даруй босч ёслон өгүүлрүүн: - эрхэм дарга таныдээд овог алдар хэн болов, манай энд ирсэн тул харгалзан туслахыг хүсмүйхэмээгээд ёслоход Линь Чүн өөрийн нэр овгийг хэлж, тэндээс тэр пүүснийхүн танилцсан ёсоор архи барьж, үхэр хонины мах ногоо зуушийг авчирч,архи өргөхөд Линь Чүн нэлээд уугаад: - за би явсугай, сангийн газраа эзгүйхэмээн авчирсан мөнгөө өгч, нэгэн хулуу дүүрэн архи, нэлээд үхэр хонь,гахай галууны мах тэргүүтнийг аваад тэндээс гарч замд яаран явж хүрчирвээс, өөрийн суудаг байшин нь салхинд унаж, мөн цас даржээ. Линь Чүнхаалгаа тайлж ороод нурсан байшингийн оройг цоолж, галыг үзвээс нэгэнтунтарчээ. Үүнд дахин гал түлж хоол хийж идэх аргагүй болсонд өөрийнхөнжил дэвсгэрээ гэр дотроос ухаж аваад дотроо бодруун: - Бусад байшинцөм яг дүүрэн буурцаг бордоо чихжээ. Миний суух байшин нэгэнт нурав.Сая намайг ирэх замын хажууд нэгэн сүм байсан билээ. Тэнд очиж галтүлж, архиа ууж санаа амар унтсугай хэмээгээд хөнжил дэвсгэрээ үүрч, архимахаа аваад, сангийн хаалгыг оньслон цоожилж, тэр сүмийн зүг яаравчланявж хүрч ирэв. Дотор орж үзвээс нэгэн өчүүхэн сүм, төв дунд нь нэгэн уулын эзний алтаар биелүүлэн бүтээж, хоёр хажууд мөн сахиулсан, ийм гурванбурханы тууш хөрөг буй. Хуушаан ба оршин суусан, сахисан хүн үгүй. Ойрхавийн иргэчүүд, айл цагт цагт, тахил хүж, зул өргөж байдаг сүм ажээ.
Линь Чүн тэр сүмд ороод үүдийг хааж, нэгэн хэсэг том чулуугаар даржганцаар суун, дэвсгэрээ дэвсэж хэвтэн, хөнжлөөр хучиж, авчирсан архиа ууж,мах идэн, баахан удаж сая унтах гэж байтал гэнэт гал шатах мэт тачигнаншуугих чимээ гарсанд их л гайхаж, яаран дээш босож, дээлээ нөмрөн гадагшгарч харваас харин өөрийн сахисан буурцаг бордооны дотроос гал шатажтэнгэр тултал бадран, их дундуур шатаж гүйцэхүйд хүрчээ. Үүнд дотроосэтгэрүүн: - намайг гарч ирэхэд огт галын зүйлгүй байсан, нурсан атал энэхаанаас ирэв, лав тэнгэрийн гал буй за. Одоо би ганцаар яамуй, ямар боловчтэнгэр гэгээрсэн хойно хотод очиж мэдүүлмүй хэмээн бодож орох гэтэлбас бодруун: - юу ч атугай нэгэн удаа очиж байдлыг үзсүгэй хэмээгээд орждээлээ өмсөж байтал, сүмийн гадна хүн алхаж ирэх чимээ гармагц, яарансэмээр үүдийг хааж чулуунаар батлан дарж байв. Тэр орж ирсэн хүн нарсүмийн үүдийг түлхэж дийлэн чадсангүй. Энэ сүмийг дотроос түгжээд эзэнбайдаггүй ажээ хэмээн хэлэлцэж, саравчинд сууж нэгэн хүн өгүүлрүүн: -манай энэ арга үнээр сайн болов.
Чай Бо дарга эрхэм ах та хоёрын бодсон нь санаанд сая хүрэв. БиДунжин хотод очиж Гао тай вэй ноён лугаа учирч шан хишиг их хүртээх ньлав. Линь Чүнг цөлж илгээсний хойно түүний эмийг Жан Жяо Тоу эцгээснь хэдэн удаа хүн илгээж уучлан гуйсан боловч тэр хөндөлдөж огт өгсөнгүй.Линь Чүнгийн бие нэгэнт галын дотор согтуугаар үхсэн тул Жан нянзигхүчирхэн булаан авахуйд Лу Юй Хоу даргын угийн бодсоноос өнгөрччадахгүй болов. Гао Яа агийн өвчин энэ мэдээг сонсоод таван хувь эдгэмүй.Жан Нянзи-г урьдын адил болгож, өвчин нь илаар болмуй. Линь Чүн хэрвээгалаас зугатан гаравч дагаж сахисан олон цэргийн бордоо өвсөнд гал алдсанял нь Сүн улсын төрд цаазнаас хэлтрэх газаргүй хэмээсэнд бас нэгэн хүнөгүүлрүүн: - бид нар эдүгээ чухал хэрэг бүтээж төгсөв. Гал шатсаар найманхувь болов. Сөнөөх хүн үгүй тул энэ шөнө бүрнээ шатаж гүйцмүй. Одоо бидшөнө дөлөн явж Дунжин хотноо хүрээд тай вэй энэ баярын мэдээг мэдүүлж,Линь Чүнгийн эмийг авчраад Хуа Хуа Тай Суйгийн сэтгэлийн цэнгэлийггүйцэтгэж, биедээ хүлээн авсан их гавьяаг эртхэн бүтээж, шан гавьяа олохнь эрхэм хэрэг хэмээсэнд, нэг нь өгүүлрүүн: - бид хэдий Линь Чүнг галдүхэв хэмээн таамгаар санаваас тэр нэгэн чөлөөнд зайлан гарч амь олсонболоод хожим Дунжин хотод очиж хэрэг дэгдээвээс тэр цагт бид амьдрахнь түмэн бэрх хэмээхүйд бас нэг нь өгүүлрүүн: - одоо бид галын дотор очиж Линь Чүнгийн хүүрийг эрж олоод яснаас нь хэдэн хэсэг олж аваад, тайвэйд өргөж үнэнийг гаргаваас тай вэй итгэхээс гадна бид үүрд амар болмуйхэмээн хэлэх үгийг Линь Чүн бүрнээ олж сонсоод хилэн нь гал мэт шатаж,сэлмээ бүсэнд хавчуулж, жадыг бариад гэнэт хашхируун, үүдийг дарсан ихчулууныг авч хаяад сүмийн хотоос үсрэн гарч ирээд үзвээс тэр гурван хүн нь Гао тай вэйгийн шадар бялдууч Лу Юй Хоу хэмээх Лу Чянь зальхай аргаүүсгэсэн Фү Ань, Дунжин хотын гяндангийн дарга Чай Бо энэ гурав ажээ.
Линь Чүн тэднийг таниад нүдээ бүлтийлгэн, аянга мэт хараан өгүүлрүүн:- зүсэр гурван хулгай хааш зугтъя гэнэм, тэр гурав Линь Чүнг үзээд амьдэрлэг үзсэн адил нүд байвч зам харахгүй, гурван сүнс долоон сүв нь хаашодсоныг мэдэхгүй яаран зугтъя хэмээвч хөл гар нь хөдөлж үл чадмуй. ЛиньЧүн тэргүүн дор Чай Бог нэгэн жадалж алмуй. Фү Ань урагш гурав дөрөвалхаж явахад Линь Чүн Фү Аний цээжийн тус нэвт жадалж алав. Лу ЮйХоугийн дэргэд хүрч ирээд нэгэн эс өшиглөсөнд, тэр газар унаж баатар эрээ:- өчүүхэн миний өвс мэт амийг хэлтрүүлэн ажаамуй хэмээн гуйхад ЛиньЧүн түүнийг унагааж өвчүүний тус аюулхайд гишгэж хараан өгүүлрүүн: -зальхай хулгай би чам лугаа энгийн өдөр сайнаар ханилж, нөхөр ах дүүгийнёсоор явсанд чи харин журмыг гээж хөгшин хулгай Гао тай вэйд нүүр олохыгхичээн, арга үүсгэж намайг Цан Жоуд цөлж илгээсэнд би мөн өс санасангүйбайсаар байтал чи харин дахин ирж энэ мэт хор хүргэсэн нь тэнгэр харин тагурван хүний амийг надад хүргэж ирсэн тул үл болмуй хэмээсэнд эс албаасүл болмуй хэмээсэнд Лу Чянь уйлан өгүүлрүүн: - энэ хэрэгт хэдий өчүүхэнхүн би ирсэн боловч арга бодлого нь Гао тай вэйгийн санаа болой. Би яаханзөрчиж чадмуй хэмээсэнд Линь Чүн зандран өгүүлрүүн: - зүсэр хулгай бүүмэхлэгтүн, Гао тай вэй чухам өс буй болоод намайг алахад гомдох газаргүйтаны энэ зэргийн зальхай хүн нарын үүсгэсэн зальхай санааны учир машзаналтай хэмээгээд сэлмээ сугалан авч, аюулхайн тус хатгаж алаад, ЛиньЧүн бас гагцаар өгүүлрүүн: - энэ гурван хулгайн хүүрийг бүхэл байлгажболохгүй хэмээн гурвуулын толгойг цавчиж аваад гэзгээр холбоод хойшсүмд эргэж ирээд, үлдсэн архи махыг ганцаар ууж идээд, авч явсан юмаабүрнээ тэнд орхиж, гурван үхдэлийн толгойг бурханы ширээн дээр тавиад,агрын цусыг усаар угааж цэвэрлээд, жад сэлмээ барьж галын зүг явжбайтал гэнэт тавь жаран шахам хүн гал сөнөөх мод зэвсэг барьж ирэх лүгээтохиолдож, Линь Чүн худал зохион өгүүлрүүн: - энэ хэр галыг унтраажунтсаны хойно хаанаас гал шатсаныг мэдэхгүй даруй босч харваас дөрвөнзүгээс нэгэн зэрэг гал шатжээ.
- Энэ гаднаас хүн тавьсан гал. Би ганцаар яахан хөдлөвч унтраажчадсангүй. Та нар юунд ийм хожид ирэв. Яаравчлан сөнөөгтүн, би эдүгээхотод очиж Цан Жоу яаманд мэдүүлмүй хэмээн тэдгээр улсыг явуулааднарийн замаар орж явбаас цасан улмаар дэгдэж, туйл хүйтний цаг тул бүхийбие нь даарч, уусан архи нь шингэж, орох гэр олдохгүй ийш тийш харваасдэмий холгүй уулын үзүүр бага шугуйны дотор өчүүхэн галын гэрэл үзэгдэв.Линь Чүн дотроо баярлан, тэр галын дэргэд явж хүрвээс, нэгэн гацаанытариалангийн захад харгалзах цагдаа хүний гэр ажгуу. Үүнд Линь Чүн тэрдотор орж үзвээс нэгэн бургасаар сүлжиж барьсан өчүүхэн гэр, тэнд нэгэнхөгшин хүн хэдэн хүүхэд лүгээ сууж, их гал түлж, галд хоёр гараа хүлцэжсуумуй. Үүнд Линь Чүн ёслон өгүүлрүүн: - өчүүхэн хүн би нь Цан Жоугийн цэргийн өвс бордоог сахисан хүн билээ, ганцаар сууж байтал шөнө унтсаныхойно гэнэт гал гарч сөнөөн чадсангүй. Амь бултан зайлж, энэ учрыг хотынноёнд мэдүүлэхээр явж, их цасанд зам төөрч таны энд хүрч иржээ хэмээсэндгацааны өвгөн ёслон өгүүлрүүн: - цэргийн хүн тийм болбоос галд дулаацаж,дээл хувцасаа хатаагтун, Линь Чүн галд ээж бие дулаацан хувцас хатсаныхойно, Линь Чүнгийн хамарт гэнэт архины үнэр үнстэв. Линь Чүн сая амнээж өвгөнөөс асууруун: - өвгөн авгай би нэгэн архинд дуртай хүн билээ. Танай гэрт бэлэн архи байваас бага өгмүй хэмээсэнд тэр өвгөн өгүүлрүүн:- би мөн архи уудаг хүн, өчүүхэн архи худалдан авч өөрөө ууж үл хүрэхатал чамд өгөх архи хаа баймуй хэмээсэнд Линь Чүн өгүүлрүүн: - их уухыгбайя, даруй нэгэн аяга болбоос болно хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - хүндөгөх архигүй хэмээхэд: - чи байн байн архи хэмээх нь юу хэмээн уурласандЛинь Чүн мөн уур хүрч, тэр өвгөнийг урагш нэгэнтээ түлхсэнд галд унаадсахал үс нь хуйхлагдаж, өөрийн гацааны эзэнд ээн учрыг мэдүүлэхээр явав.Өвгөнийг явсан хойно Линь Чүн нэгэнтээ хашхирсанд хэдэн бага хүүхэдцөм айж зүг зүг зугтав.
Үүнд Линь Чүн дотроо баярлаж, та нарын явсан сайн, танай бэлтгэсэнархи зуушийг би ганцаар идэж барсугай хэмээн их гал түлж, архийгхалуулж, махыг идээд, нэгэн хэсэг тавтайяа ууж идэж барсны хойно, тэнгэрүүр цайхуйд Линь Чүн их л согтож дотроо ийн сэтгэрүүн: - Би бага цагаасшударгаар явж байсан нь харин тусгүй. Хэдэн удаа хорт хүнд дарлагдав. Энэөдрөөс хойш баатар эрс лүгээ нөхөрлөж, өшөөт хүн нараас өсөө хариулсугайхэмээн бодож, сэлэм жадаа аваад тэр гэрээс гарч, гэлдрэн гулдран явжнэгний газар болсонгүй салхи тогтож, Линь Чүн нойргүй ядарсан тулуулын доор нэгэн нөмөр дулаан газар эрж унтав. Тэндээс өвсөн гүрмэл гэртсуусан гацааны дарга өвгөн Линь Чүнд занчигдаж, сахал үсээ хуйхлагдсанучраа мэдүүлсэнд эзэн наян шахам баатар эрсийг гаргаж Линь Чүнг барьжавчруулахаар явуулав. Линь Чүн гэнэт сэргэж харваас олс дээс мод зэвсэгбарьсан олон хүн биеийг тойрон зогсож, урьдын занчсан өвгөн тэд лүгээхамт зогсож баймуй. Үүнд Линь Чүнийг тэдгээр хүн нар зэргээр очиж ЛиньЧүнг барьж авав. Үүнээс Хойш юу болохыг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )