Сүн улсын Хүйтэн уулын бичиг | Аравдугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 06

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ЖҮ ГҮЙ УСАН ТИНГЭЭС ТЭМДЭГТ СУМ ХАРВАВ

ЛИНЬ ЧҮН ЦАСАД ШӨНӨ ЛЯН ШАНЬ-Д ОДОВ

Өгүүлэх нь, ирвэсийн толгойт Линь Чүн шөнө согтож, цасанд хэвтэв.Босч чадсангүй байтал хотын дарга нар ирж хүлж барин, мөнхүүхотын яамны хүргэв. Даруйд Линь Чүнийг дүүжлэн хадгалав. Дараа ЛиньЧүн сэхээрэн үзвээс, үнэхээр нэгэн их хот ажгуу. Үүнд Линь Чүн даруй өндөрдуунаар бархиран өгүүлрүүн: - намайг ямар хүн энд авчирч дүүжилмүйхэмээн хашхирсанд олон хүн зэргээр гарч ирээд, цөм мод барьсны дотор,нэгэн сахал үс хуйхлагдсан хүн өгүүлрүүн: - олон үг хэлэлцэх хэрэг үгүй,навширтал занчваас барав. Ман лугаа олон харин олон үг баримтлах буюухэмээн цөм Линь Чүнийг занчив. Линь Чүн хүлээн чадахгүй маш зовонбүхүйд гэнэт нүд нээн үзвээс, нэгэн хүн ирж өгүүлрүүн: - та нар ямар учирэнэ хүнийг занчмуй хэмээн асуувал, тэдгээр хүн өгүүлрүүн: - Өчигдөр будаахулгасан нэгэн хүнийг барьсан тул занчмуй хэмээсэнд тэр хүн та нар гарбүү хөдлөгтүн хэмээн хориглон зогсож бүхийд Линь Чүн сайтар ажиглаваас,чухам танил хотын дарга хуй салхи хэмээх Чай Жинь ажгуу. Урагш давшинирж, Линь Чүнийг тайлж буулган: - чи яахан энд ирэв. Эдгээр доод ард их лзарлавай зээ хэмээсэнд Линь Чүн хэлэх үггүй машид ичингүйрэн, хоёул гарбарилцан гэрт орж суув.

Түүнээс Линь Чүн яан гал тавьсан хэрэг өдүүлсэн нэг нэгэн зэрэгнарийнаар өгүүлсэнд Чай Жинь өгүүлрүүн: - үзвээс ийм ажгуу. Манай гэртнэгэн хэдэн өдөр суугтун, өөр зөвлөсүгэй хэмээв. Хамт явж гэртээ хүрээд,дээл хувцасыг халан өмсөж, дулаан гэрт орж, найрлан долоон өдөр тэнд сулсуув. Тэндээс цэргийн хорооны тэргүүлэгч дарга Цан Жоу хотын яамнаа иржсандран мэдүүлрүүн: - Линь Чүн олон цэргийн тариа өвсөд түймэр тавьж,албаны хүн нараас Лу Юй Хоу, Фү Ань нарын гурван хүнийг алж оргон зайлавхэмээн мэдүүлсэнд, жоугийн түшмэл ихэд айж, даруй Линь Чүнгийн зургийгзурж, хэн хүн барьж олвоос гурван мянган хэлхээ зоос шагнамуй хэмээнхаръяат олон газар бичиж тархааж явуулав. Энэхүү чимээг Линь Чүн нэгэнтсонссонд унтах суухад амаргүй, маш айж, Чай Жиньд өгүүлрүүн: - ах чамдгомдох явдал үгүй, эдүгээ миний үүсгэсэн хэрэг гарч, би сууж болохгүй тулөршөөлт замын хүнс хайрлаваас, би нэгэн тийш буруулан явсугай. Хэрвээүхэхгүй болбоос таны ачийг морь нохой мэт зүтгэн хариулъя хэмээхэд ЧайЖинь өгүүлрүүн: - ийм болбоос ах нь удаан суулгаж үл болмуй. Би чамднэгэн хуудас бичиг өгч илгээвээс ямар хэмээхүйд, Линь Чүн өгүүлрүүн: -ах чи энэ мэт өршөөвөөс би дахин амьдарсан мэт гагцхүү хаа очмуй. Чай Жинь өгүүлрүүн: - үүнд зовох учир үгүй, шаньдун мужийн жижоугийнхаръяат Лян Шань Фүгийн тойрон найман зуун газар дунд Вань зы чэнхотноо гурван сайн эрс оршин суумуй. Хэн хэмээвээс, тэргүүн нь цагаандээлт Ван Лунь, хоёрдугаар тэнгэрийг савардах Ду Чянь, гуравдугаар үүлэнбаатар Сүн Вань хэмээмүй. Тэдний гарт найман зуун цэрэг буй. Чи тэр газарочвоос хэрхэвч амьдарч чадмуй хэмээсэнд Линь Чүн мөргөн өгүүлрүүн: -эдүгээ намайг газар бүр барихаар бэлдэж буй тул, хэрхэн хялбараар гарчболмуй хэмээсэнд Чай Жинь над арга буй хэмээвээс, нэгэн захидал бичигбичиж Линь Чүнд өгч, бас гэрийн олон хүнд хэлж, авын нохой, шувуу, зэрзэвсэг бэлтгэж, мөн Линь Чүн-ийг тэдний адил хувцас өмсгөж, өөрөө хамтморин унаж, үүд гаран явтал, Линь Чүнийг сурвалжлан, барихаар явахцэрэг лүгээ тохиолдож, та нар юун учир явмуй хэмээсэнд Чай Жинь биднар ав тавихаар очмуй хэмээн хэлсэнд, тэдгээр хүн нар төдий нарийвчланүзсэнгүй өнгөрүүлэв.

Түүнээс арван таван газрын эцэс хүрсэнд Чай Жинь Линь Чүнгмориноос буулгаж, авын дээл хувцасыг тайлж, сул хувцас өмсгөж, сэдэмзүүлгэн, залаат малгай өмсгөн, боодол хавчуулан цааш илгээхэд Линь Чүняаран Чай Жиньд уйлан мөргөж, салах ёсоор ёслон зам хөөж одов. Чай Жиньавлаж барсны хойно гэртээ харьж ирснийг нарийнаа үл өгүүлмүй. Өгүүлэхнь, Линь Чүн тэр өдөр Чай Жиньгээс салж боодом өнгөрч арван гаруй хоногявсаар тэнгэрийн амьсгал хүйтэрч, их үүлэн гарч, жихүүн салхи хийсч, басих цас орсонд Линь Чүн ихэд зовнин, дөрвөн зүн алмайран харваас өмнөдзамд их усан захад нэгэн айл үзэгдмүй. Тэнд хүрч ирвээс нэгэн архи худалдахайл ажгуу. Даруй нэгэн сул гэрт орж суун, боодол малгай тэргүүтнийг тавьжсуутал, гаднаас нэгэн зарц хүн орж ирээд ёслон асууруун: - эрхэм гийчинхичнээн архи уумуй хэмээсэнд Линь Чүн өгүүлрүүн: - хоёр жин авчирваасдаруй хүрмүй. Гагцхүү ямар ногоогоор зууш хиймүй хэмээн асуусанд, зарцхүн өгүүлрүүн: - хонь үхрийн мах, тахиа нугас зүйл бүрийн зууш цөм буйхэмээсэнд Линь Чүн бүрнээ авчруулан дараагаар хэдэн аяга архи уужбайтал дотор гэрээс хоёр гараа ардаа үүрсэн нэгэн хүн гарч ирэхүйд ЛиньЧүн үзвээс зүс байдал тунгалаг, авир ихэмсэг, төв биедээ булга дээл өмсөж,үүдний гадна цас орохыг үзэж, баян архины зарцаас: - энэ ямар хүн архиуумуй хэмээсэнд, тэр хүн: - би танихгүй хэмээв. Линь Чүн мөн зарц хүнээсасууруун: - Лян Шань Фү-д очих зам эндээс хэдний газар буй хэмээсэнд зарцхүн өгүүлрүүн: - эндээс маш ойр боловч хуурай газар үгүй ус замаар явахтул ойр боловч хялбар бус хэмээсэнд, тийм болбоос чи надад нэгэн хөлснийонгоц олж иртүгэй. Би эдүгээ явсугай хэмээв. Зарц хүн өгүүлрүүн: - шөнөорой болоод онгоц мөн олдохгүй хэмээн хэлсэн хойно Линь Чүн мөн архиуун байсааргэнэт өөрийн гэр нутаг явсан явдлаа санаж, сэтгэл уяран даруйваар авч тэрхүү гэрийн туургад ийн хэмээн бичив.

Цан Жоу хотын тариа өвсөнд түймэр тавьсан Линь Чүн энд ирэв хэмээнбичиж дуусмагц гадна байсан булга дээль хүн орж ирээд, тэрхүү бичгийг үзэж Линь Чүн-ий мөрийг гараар дэлдэж өгүүлрүүн: - чи тэр мэт хүнд хэрэгдэгдээж, энд ирээд аймшиггүй илэрхий бичиг бичих буюу. Хэн хүн чамайголж бариваас, гурван мянган хэлхээ зоос шагнамуй хэмээсэн тул би одоочамайг баримуй хэмээсэнд Линь Чүн инээн өгүүлрүүн: - би Линь Чүн бусминий овог Жан хэмээмүй хэмээсэнд тэр хүн өгүүлрүүн: - чи намайг хуурчоргон чадах буюу. Үнэнээ хэлбээс барав хэмээсэнд, Линь Чүн би Лян ШаньФү-д очихоор явмуй хэмээсэнд тэр хүн Лян Шань Фү нь сайн газар бус, ямагтолныг дээрэмдэх хүчирхэг ард цугларсан газар болой хэмээхэд Линь Чүнаргагүй өгүүлрүүн: - би нэгэнт хэрэг хийсэн нь чамаас нуух газар үгүй. Энэүе орших газар олдохгүй тул тэнд гурван сайн эрс буй хэмээн дэнд очихыгхүсмүй хэмээхүйд тэр хүн өгүүлрүүн: - тийм боловч чамайг эрхбиш илгээсэнхүн буй бөгөөд чи ийнхүү зориглон явмуй за хэмээхүйд, Линь Чүн заан хэлжилгээсэн хүн буй хэмээн хэлсэнд, -тийн болбоос бид хоёр усан тан-д очижхэлэлцсүгэй хэмээн хамт хойдох тинд очив.

Тэр архины пүүсний эзэн орж ирээд хамт сууж, Линь Чүнд өгүүлрүүн:- эрхэм хүн таныг энд ирснийг танихгүй тул хүндлэхийг осолдов, бүү муусанагтун хэмээн хэлэлцэх дунд мөнөө булга дээлт хүн инээн асууруун:- чамд заан хэлж илгээсэн хүн цол хуй салхи хэмээх Чай Жинь бус буюу.Хэрэв тэр болбоос манай энэ лян шань-ий эзэн лүгээ маш зузаан нягтханилсан журмын нөхөр бөгөөд харилцан захиа бичиг явалцдаг тул би мөннарийвчлан мэдмүй. Учир юун хэмээвээс Ван Лунь, Ду Чянь хоёр хүн урьдядмаг явах үед Чай Жинь ихэд тусалсан удаа олон буй тул түүний хараагаарЧай Жинь туйл сүсэглэн ачийг хариулъя хэмээн санадаг болой хэмээнучрыг нээж хэлсэнд Линь Чүн сонсоод даруй газар сөгдөж өгүүлрүүн: -над нүд буй боловч уулыг үзэхгүй мэт болов. Дараа учирсан цагт хичээнзүтгэхийг хүсмүй хэмээсэнд тэр хүн даруй яаран босч хариу өгүүлрүүн:- юунд ийн хөнгөмсөглөмүй. Би болбоос доод хүн энэ уулын ван лингийндоорх тагнуулч, миний овогт жү нэр гүй и жоугийн харъяат и шүй сянь-ий хүн асан, хөндлөн гулд өөрийн зоригоор явах тул хүчит сонгино хэмээнцол өргөмжилжээ. Энэ газар архины пүүс нээв хэмээгч чухамдаадмаг ардыгболбоос бага тэтгэж, хүчирхэг ардыг алар зэргээр залгамуй. Сайн идэрхэгбаатар эрсийг танин авч нөхөрлөх зэргээр аж үйлдмүй. Хөнгөн болбоос хортархи хэрэглэмүй. Хүнд болбоос арьс махыг ч үлдээхгүй болгомуй. Сая ахтаны биднийг үзвээс эсэргүүцэж бололтой үгүйгийн дээр илэрхий гэрийнтуурганд нэрээ бичсэнийг үзвээс эртнээс нэр алдаршсан Линь Чүн мөн болохтул даруй танин мэдэж, огт хорлох сэтгэл үгүй болов. Одоо нэгэнт Чай Жиньавгайгийн зарж илгээснийг үзвээс ах чи ертөнцөд хүсэх мэт эрэлхэг төрсөннь үзтэл ив эл тул, Ван Лунь таныг эрхбиш халаа болгон хүнд хэрэглэх ньмагад хэмээн хэлэлцэж, дахин зууш ногоо бэлтгэж, шөнө дунд болтол машихэд найрлав. Линь Чүн асууруун: - онгоц олбоос сайн билээ хэмээхүйд ЖүГүй ах амар суу, манай энд бэлхэн онгоц буй. Бид эдүгээ унтаж амарсугай.Таван жингийн үед босож явсугай хэмээгээд тус тус унтав. Нэлээд унтаж үүр гэгээрэх цагт Жү Гүй урьд босч, Линь Чүнг дуудаж босгоогоод хэдэн тооцэргийг хүлээлгэж, бага архи идэж ууж барваас, одоо нэгэнт үүр цайв.

Түүнээс Жү Гүй усан тинд орж, нум сум гаргаж, гадагш нэг сум харвахуйдЛинь Чүн асууруун: - энэ ямар учир хэмээхүйд Жү Гүй өгүүлрүүн: - энэ болманай уулын эзний тэмдэгт сүм, үүнийг харвасанд даруй онгоц хүрч ирмүйхэмээн хэлж байн, дэмий удсангүйд нэгэн онгоц хэдэн лоу луо хэмээх цэрэгдовтолгон хүрч ирэв. Үүнд Жү Гүй Линь Чүнгийн доод талын зэрэг юмыгонгоцноо тавин, аливааг төхөөрөн дарж хоёул хамт суун онгоц сэлбэн, нэгэнагшинаа Лян Шань уулаа хүрч ирээд, онгоцоос хуурай буун, уулыг давжЛинь Чүн үзвээс, маш гайхах мэт нэгэн их уул замын хоёр хажууд зүйл бүрмод, цэцэг жимс бүрджээ. Өндөр бөгөөд дотор саруул уудам, алт таслагчхарш хийгээд залгаа залгаа байгуулсан хэдэн зуун үзэсгэлэнт байшин гэрбуй. Цааш бага явбаас цөм засмал зам, чулуун индэр, зам хоёр талд чулуунширэг жагсаал, түүнд жад, илд сэлэм, сэрээ өмнө бялуу, шийдэм, их дамилд, сарт жад, төмөг зэргийн олон зэр зэвсэг жагсаал тоо хир хиур зэргийгхатган босгосон нь тун ч үзэмжтэй сүртэй ажээ. Явсаар даруй их хот, хэрэмхүрч төв дунд хаалганд олон цэрэг, сүрий баатар эрс хөшөөлдөн зогсож баймуй.

Жү Гүй Линь Чүнг дагуулан шууд дотогш оров. Линь Чүн үзвээсдөрвөн этгээд орд харш, түүний дунд жүй и тин хэмээх нэгэн их харшбаймуй. Энэ нь журамтай чуулах танхим хэмээсэн үг. Жү Гүй урьд явж,Линь Чүн хойноос дагаж, тэрхүү их гэрт орж, тэргүүн тэгш болгон үзвээсдунд нэгэн их сандалд нэгэн сайн эр суужээ. Энэ нь цагаан дээлт Ван Луньбуй. Зүүн этгээд нэгэн сандал дээр тэнгэр савардах сайн эр Ду Чянь суумуй.Баруун этгээд сандал дээр үүлэн баатар Сүн Вань гурвуул зэрэгцэн сууж,энгийн үг хэлэлцэх мэт. Жү Гүй урагш давшиж ёслон өгүүлрүүн: - энэ хүннь Дунжин хотын наян түмэн цэргийн тэргүүн, овог линь нэр чун, ирвэсийнтолгой хэмээсэн цол өргөжмилсөн баатар эр. Тэр газраа ихэд хэрэг үүсгэж,түүнээс буруулан Цан Жоу хотноо ирээд бас согтож, их цэргийн өвс тариабордоод гал тавьж, гурван хүнийг алаад баригдсан үед, манай Чай Жиньах аргалан авч, гэртээ авч түүнээс нааш захиа өгч илгээсэн ажгуу хэмээннэгэн зэрэг хэлсэнд, Линь Чүн өөрөөсөө захиа бичгийг гаргаж өргөхүйдВан Лунь тосон авч үзээд Линь Чүнийг ёслон, тусгай сандалд суулгаж, Жү Гүй бас сууж, Ван Лунь Линь Чүнгийн үг асууруун: - манай Чай Жинь ахбие сайн болов уу, гэрийн хотлоор их бага цөм сайн уу хэмээсэнд Линь Чүнхариу өгүүлрүүн: - ачит хүн тэргүүлэн бүгдээр мэнд сайн жаргалаар цагийгөнгөрүүлэн буй хэмээн ёслон хэлэв. Ван Лунь доод ардад тушаан даруйих ширээ бэлтгэж, жим боою тэргүүтнийг тавин цай уулгаж барсан төдийхуримын ширээ тавьж, аливаа зүйлийн ногоо амтат зууш, мах, загас, архиавчирч зэргээр Линь Чүнийг найр тавин хүндэлж, бүгдээр хөгжимтэйеэ үгхэлэлцэн, архидахын дунд, Ван Лунь гэнэт бодов. - Линь Чүн нь үнэхээрхүчин ихтэй хүн мэт.

Манай гурван хүн хэдий их нэр алдаршсан боловч энэхүний хүнийг дийлэхүйеэ бэрх. Энд агуулбаас хожим магад маныг дарах болмуй. Эдүгээгээс арга бодож үүнийг явуулбаас барав хэмээн бодож даруйаман нээн өгүүлрүүн: - Линь Чүн ах чи болбоос дэлхий дахинд тасархайбаатар, яахин манай зэргийн өчүүхэн ард лугаа нэмэн явж болмуй хэмээнэнд газар бага сайн гэр үгүй, эрхмийн биеийг залж болох гүн газар бус,нэгэнтээ гийгүүлэн ирсэн тул, хэдэн өдөр бие амарч, замын хүнс болгон,баахан мөнгө туслан өргөж бариваас, эрдэм чадал тэнцэх өөр сайн газарморилвоос зохимуй хэмээхүйд Линь Чүн босож өгүүлрүүн: - би болбооснэгэнт их ял үүсгэсэн хүн, Чай Жинь ах намайг аварч, энд заан илгээсэн тулби хэрхэвч өөр тийш очихгүй, би нь мөнгө зоос санах хүн бус, эрхэм ван еэнар хишиг хүртээвээс хүнд хүчир хэрэгт хүчин тусалж, дуртайяа таны өмнөзүтгэхийг хүсмүй хэмээн огт ажрахгүйд дахин үг хэлье гэтэл Жү Гүй урагшдавшин өгүүлрүүн: - ах өршөөвөөс дүү миний үгийг сонсох болов уу, энэ хүнэнд ирсэн дэмий ашиг горилсон санаа үгүй, гагцхүү ялаас огцрох зам эржирсэн болой.

Ах одоо эс агуулбаас нэгэнд болбоос эртний их ачит хүн ЧайЖиньгийн нүүрийг бодсонгүй болохоос гадна энэ нь сул журамгүй, өтлөөард бус, хаа боловч чухал хэрэглэгдэх хүн бөгөөд манай энд сууваас сайнгэр хэрэглэвээс алт мөнгө, тариа цалин маш элбэг буй атал, үзсээр даруйхүнийг багтаан чадахгүй мэт урамгүй загнаваас хожим дэлхий дахины сайнэрс маныг батгүй хэмээх үгүй буюу хэмээсэнд Ду Чянь, Сүн Вань нар мөннэлээд удаан хориглосны хойно Ван Лунь удаан бодож өгүүлрүүн: - дүү нарта нарын учрыг эс хянаваас боломж Линь Чүн угаас тэнгэр мэт их ял хийсэнхүн болой. Хэрвээ урьд адил нэгэн цагт санаа хувилан өөр сэтгэл агуулбаасяамуй. Миний санаа болбоос одоо даруй найрамдал алдалгүй зайлуулбалсайн мэт хэмээхэд Жү Гүй өгүүлрүүн: - энэ ч бас мөн хэдий тийм боловч ахүүний санааг баталваас үл болох юун хэмээхэд Линь Чүнг ирүүлж өгүүлрүүн:- энэ өдөр сул үг хэлэлцэн эрхэм ахын биеийг чилүүлэв хэмээн дахиннайрлалцан архи ууж, Ван Лунь бас өгүүлрүүн: - Линь ах үнэхээр манай энднөхөр болон бид лүгээ хүчин нэгдэж аж төрсүгэй хэмээвэл ах таны санаагэцэстэл болгон баталж чадахгүй эргэлзмүй хэмээхэд Линь Чүн даруй ёслонхариу өгүүлрүүн: - ах ийнхүү сэжиглэн санах аваас дүү би хэрхэвч үл урвахучрыг бичиж бичиж өгвөөс ямар буй хэмээхэд Ван Лунь өгүүлрүүн: - энэ чтусгүй, үнэхээр нөхөрлөе хэмээвээс нэгэн хүнийг алж, толгойг авчирваас саябаталж болмуй хэмээхүйд Линь Чүн өгүүлрүүн: - энэ юун бэрх буй, гагцхүүзам явах хүн эс тохиолдвоос яамуй хэмээсэнд Ван Лунь ийн болбоос гурванхоногийн чөлөө өгье, эрхбиш олох хэрэгтэй, гурван өдөр эс бүтвээс эрхэм ахурьд хэлэлцсэн ёсоор бус тийш явбаас Линь Чүн дуртайяа хүлээв. Маргаашэрт идээд луо луо цэргийг дагуулан уулнаас бууж зам тосож, үд болтолхүлээвч учирсангүй. Үдэш болж нэгэн өдөр өнгөрөв. Хоёрдугаар өдөр урьдёсоор хүлээвээс мөн хүн тохиолдсонгүй байсаар даруй үдшийн цагт нэгэнхэсэг тоос бараа гармагц хөөн хүрвээс тэдгээр нь гурван зуу шахам хүн ажээ.Үүнд Линь Чүн тулж чадахгүй их л гомдож, мөн орой болсон тул аргагүйбуцаж ирээд Ван Луньд уулзаж учрыг мэдүүлбээс, Ван Лунь өгүүлрүүн: - эдүгээ нэгэн өдөр дутуу, маргааш олбоос яана, эс олбоос ууланд буцажирэх хэрэггүй. Түүгээр зам хөөвөөс зохимуй хэмээсэнд Линь Чүн тэр үдэшбудаа идсэнгүй сэтгэл зовнисоор нэгэн шөнийг өнгөрүүлэн, өглөө боссоор яаравчлан хоёр лоу луог дагуулан уулнаас бууж нэлээд хүлээсээр бас л үдөнгөрөв

Үүнд хоёр лоу луо өгүүлрүүн: - энэ өдөр мөн хэрэг бүтэхгүй мэт, бидуулын зүүн шугуйд очиж хүлээвээс ямар буй хэмээхэд Линь Чүн зөвшөөнхамт явж, шугуйн дотор орж мөн нэлээд удаан суусны хойно нэгэн лоу луоөгүүлрүүн: - сайн болов, тэндээс нэгэн боодол үүрсэн хүн айсуй хэмээхүйд,Линь Чүн яаран харваас үнэхээр нэгэн гагц явган хүн зам яван ажгуу.Үүнд Линь Чүн тэрхүү ирэх хүн өмнөөс нисэх мэт довтлон хүрвээс тэр хүнайж, боодлоо орхиж, уулын хавцлаар бараа туруйгүй буруулан үзэгдэхгүйболов. Үүнд Линь Чүн гаслан өгүүлрүүн: - би үнэхээр заяа буурчээ. Гурванөдөр хүлээн нэгэн хүн олсныг мөн алдав. Эдүгээ ууланд буцахыг байсугай.Бус тийш очвоос зохимуй хэмээн санаж байтал хоёр лоу луо хүрч ирээдөгүүлрүүн: - хүн эс оловч энэхүү боодолтой юмыг олсон тул мөн буцажболмуй, юун боловч бид нар түр буцсугай хэмээн хойш тэрхүү боодол юмтэврэн, Линь Чүн дотроо гомдож явтал, гэнэт чимээ сонсогдмогц ийш тийшхарваас уулын суваг руу нэгэн их эр бууж айсуй. Линь Чүн ихэд баярланөгүүлрүүн: - энэ удаа тэнгэр өршөөв. Мөн үүнийг алж, толгойг авчирч ВанЛуньд өргөсүгэй хэмээн урагш давшин явтал тэр хүний бие өндөр, зэрлэггөрөөс адил сүрхий догшиноор нисэх барс адил гүйн ирэх нь аварга могойдалайг долгилуулах адил ойр шахаж ирээд, аянга мэт тачигнатал хашхиранөгүүлрүүн: - албаас үл тэнцэх тэрслүү хулгай чи миний боодолтой юмыг замтосож булаан аваад хааш буруулая хэмээмүй хэмээгээд маш ойр ирэхүйдЛинь Чүн үзвээс бүсэнд их илд хавчуулсан явганаар галзуу зэрлэг гөрөөсмэт маш сүрхий довтлон ирэхүйд Линь Чүн өчүүхэн ч айхгүй замын нэгэнталд зогсон хүлээв. Энэ хэн гэгч хүн ирж, ямар хэрэг болохыг дараа бүлэгтүзэгтүн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top