Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 25 дугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ХӨ ЖЮ Ү ДА ЛАНГИЙН ХҮҮРИЙГ ШАТААХ ЗАВСАР ЯСЫГ ХУЛГАВ

Ү СУН АХЫН АЛДАР БИЧИЖ, ХҮНИЙ ТОЛГОЙГООР ТАХИВ

Өгүүлэх  нь:  Хө  Жю  хэмээх  дарга  Ү  Да  Лангийн  хүүрийг  үзээд  үнэхээр гомдолтой хэмээн сэтгээд, гэртээ харихаар явж, Пань Жин Лянь-ий  үүд  гармагц  Хө  Жюгийн  дотор  нь  балрагдаж  газар  унав.  Үүнийг  Ван  По  эмгэн  үзээд,  Хө  Жюг  дээш  босоод  сэхээрүүлж  өгүүлрүүн:  -  Хө  да  рэнь чи яахин ийм болов. Чамайг би энэ гэрийн зарцаар дамнуулж, танай гэрт  хүргэсүгэй.  Чи  хэрхэвч  явж  чадахгүй  хэмээгээд  хоёр  хүнээр  Хө  Жюг  дамнуулан гэрт нь хүргүүлэв. Тэндээс Хө Жюгийн эхнэр асууруун: - гэрийн эзэн  энэ  өглөө  эв  эрүүл,  саруул  гэрээс  гарсан  бүлгээ.  Одоо  яахин  өвчин  олж  ирэв  хэмээн  уйлахад  Хө  Жю  эхнэртээ  ийн  өгүүлрүүн:  -  энэ  өдөр  Ү  Да  Лангийн ясыг үзэхээр очсон бүлгээ. Түүний гадна Ши Мэнь Чин лүгээ бага архидаж, тэр надад Ү Да Ланы хорт эм ууж үхсэнийг баллаж, өвчнөөр үхсэн болгож туслахыг гуйж, мөнгө тавин лан өгснийг аваад, түүний ясыг үзээд, харьж ирэх замд ийнхүү ухаан мэдрэлгүй болов. Энэ Ү Да Лангийн үхсэн нь үнээр хилстэйгээс гадна түүний эм нь үзвээс үзэсгэлэн сайн нь дээр басхүү эрийн  бэлэвсрэлийг  хийхдээ  биеийг  чимэж,  оо  энгэсгийг  нүүртээ  түрхэж  зассан  нь  даанч  дээшгүй.  Үүнийг  санавал  би  төлөө  заалдваас  хөөрхий  Ү  Да Ланы хайран амийг төлүүлэх билээ. Үүнд одоо Ү Да Лангийн дүү Ү Сун энэ  хэр  үгүй  бөгөөд  өөр  тэмцэх  хүн  мөн  үгүй  тул  аргагүй  яахин.  Би  нь  энэ  хэргийг намруулах хэмээн Ши Мэнь Чингээс мөнгө хахуулийг авсан тул энэ хэргийг задруулж болохгүй хайран хэмээн гаслахад, эхнэр өгүүлрүүн: - ийм хэрэг бас байдаг ажгуу. Чи биеэ эдгэсэн хойно энэ Ү Дал Лангийн хүүрийг чухам  хаа  оршуулахыг  сайнаар  мэдэж  олоод,  түүний  яснаас  хоёр  хэсгийг  аваад, сайтар хадгалваас хожим чамд гэрч болох нь тэр бүлгээ. Үгүй бөгөөс Ү Сун ирсэн цагт хүлээх нь бэрх хэмээхэд, тэр мөн муу эрд сайн эм сахиус, сайн  эрд  муу  эм  эрлэг  хэмээх  лүгээ  адил  болой  хэмээгээд  Хө  Жю  гэрийн  зарц хоёр хүнийг Пань Жин Ляньгийн гэрт илгээсэн. Тэр хоёр зарц очоод, Хө  Жюгээс  зарагдаж  Ү  Да  Ланы  яс  хүүрийг  оршуулахаар  ирэв  хэмээхэд  Пань Жин Лянь эмгэн хоёул бас айлын хүний хамт Ү Да Лангийн хүүрийг гадагш оршуулъя хэмээвээс Пань Жин Лянь хол гадагш оршуулахгүй, мөн энэ  хашаан  дотор  гурван  хоног  тахиж,  хуушаангаар  ном  буян  үйлдүүлээд,  хүүрийг галаар шатаамуй хэмээхэд тэд нар нэгэн залгаа муу байшинд Ү Да Лангийн  хүүрийг  дамжлан  оруулан  тус  тус  буцахад  Пань  Жин  Лянь  эдэнд  хүн бүр хэд хэдэн зоос шагнасныг хүлээн аваад, энэ хоёр зарц Хө Жюгийн гэрт  очиж,  эм  Пань  Жин  Лянь-ий  хэлсний  ёсоор  Хө  Жюд  хэлэв.  Үүнийг даруй сонсоод Хө дарга шууд нэгэн хэсэг цаасыг аваад, Пань Жин Лянь хоёр үзээд угтаж оруулав. Үүнд Хө Жю өгүүлрүүн: - Ү Да хүүрийг далд оршуулав уу, би нь урьд Ү Дагаас нэлээд боов худалдан авсны үнэ зоосыг өгөөгүй тул үхсэн  хүний  сүнсэнд  дутуур  болохоос  айж  би  ач  хариулж  зоосыг  төлөхөөр  цаас шатаахаар ирэв хэмээхэд Пань Жин Лянь эмгэн хоёр яаран гарч Ү Да Лангийн хүүр оршуулсан байшингийн үүдийг нээж, намт хүж шатаан, цаас түлж дуусаад гэртээ орж ирээд, Хө Жюг хүндлэн өгүүлрүүн: - Хө да рэньгийн тусалсныг  санаваас  үнэхээр  их  ач  билээ.  Үүнд  бид  яахин  хариулж  чадах  буй. Гагцхүү хожим бэлэг хүргэж ач хариулъя хэмээхэд Хө Жю өгүүлрүүн: - өчүүхэн дарга хэмээх над дахин дахин ач хариулах нь энгийн хэрэг. Түүнд бүү зовогтун. Гагцхүү Ү Да Лангийн хүүрийг түшсэн айлын хүнд нүүр болгож бага ширээ бэлтгэж, найрыг тавьж баярлуулбаас хожим тэд нар үг хэл үгүй хэмээхэд эмгэн Пань Жин Лянь хоёр энэ үг зөв хэмээгээд айлын хүн нарыг залж, архи будаа идүүлэх хэмээн урив.

Тэндээс эмгэн яаран явж, архи ногоо бэлтгээд, айлын хүнийг залсанд тэд нар цөм ирж, архидан сууж найрласныг өгүүлэх юун. Хө Жю дарга тэр улсад өгүүлрүүн: - би нь гадаа үүдэнд гарч Ү Да Лангийн хүүрийг шатааж үгүй болгоё. Та бүхэн эндээ найрлан сууж байгтун хэмээгээд гал авч гараад Ү Да Лангийн авсыг чичрэн дагжин эвдэж хоёр хэсэг ясыг хулган авч өвөрлөөд, гал  тавин  шатааж  дуусаад,  дээд  гэрт  орж,  тэр  хүн  нар  лугаа  хавсран  сууж,  хэдэн  хундага  архи  ууж,  будаа  идээд  цөм  тархав.  Хө  Жю  хулгасан  хоёр  ясыг  усанд  угааж  үзвээс  хав  хар.  Үнэхээр  хорт  эмний  хороор  үхсэн  болой  хэмээгээд  гэртээ  харьж,  тэр  ясыг  цэвэрхэн  цаасанд  Ши  Мэнь  Чингийн  өгсөн  мөнгө,  тавин  лангийн  хамтаар  боож,  дээр  нь  Ү  Да  Лангийн  яс  хүүр  барьсан  хүн  нарын  нэрс,  үхсэн  он  сар  өдрийг  бичээд  далд  хадгалсныг  бүү  өгүүлэн, өгүүлэх нь: Энэ зальхай эм Пань Жин Лянь үүнээс хойш Ши Мэнь Чинг  өдөр  бүр  гэртээ  оруулж,  найрлан  суухыг  тэр  хотын  хүн  цөм  мэдээд  хориглон  хүрч  ирээд,  ноён  танаа  бараалж,  бичгээ  бариад  мөргөн  ёслоход,  ноён  нь  угтаж  босоод:  -  замд  мэнд  явав  уу,  хэргээн  сайн  бүтээв  үү  хэмээн  гурван  хундага  архийг  барьж  дуусаад,  хамт  ширээнд  сууж  бичгийг  нээн  үзвээс  зэрэг  хэргэм  нэмж,  өөрийн  уг  хэргэмээс  хэтэрхий  хоёр  зэрэг  нэмж  ирсэнд ноён тэсгэлгүй баярлав.

Тэндээс Ү Сунд мөнгө шагнан өгүүлрүүн: - эдүгээ чи нь миний хэргийг их  бүтээв.  Хожим  чамд  тус  хүргэе  хэмээхэд  Ү  Сун  ноёны  хишигт  мөргөөд  гарч  өөрийн  суух  байшиндаа  хүрээд,  нэгэн  шөнө  унтаад,  маргааш  нь  ахаа  санасан  тул  Зи  Ши  Жие  хэмээх  зээлэнд  хүрч  ирсэн,  айлын  улс  үзээд  толгойноос хүйтэн хөлс гарч, дотор нь ширвэгдэж, их гайхалдав. Энэ тайсуй тэнгэр  эдүгээ  хүрч  ирэв.  Эдний  хийсэн  хэрэг  балрагдах  нь  бэрх  болой  хэмээхийг өгүүлж яахин.

Тэндээс  Ү  Сун  гэртээ  ороод  доод  гэрт  орвоос  бэргэн  Пань  Жин  Лянь  үгүй,  гарч  үзвээс  нэгэн  өндөр  ширээн  дээр  Ван  Фү  Ү  Да  Лан  хэмээх  таван  үсэг бичжээ. Үүнийг Ү Сун үзээд энэ ямар жигтэй хэрэг, миний нүд бүрхсэн ажгуу  хэмээн  санаж,  нүдийг  арчиж  сайнаар  харваас  ах  нь  үхсэний  учирт  нэрийг бичиж тахижээ. Үүнд Ү Сун их дуунаар өгүүлрүүн: - бэргэн чи хааш одсон хүн билээ, дүүгээн харьж ирэв хэмээн бахирахад эм Пань Жин Лянь Ши Мэнь Чин хоёр тэр цагт найр тавин наадам үйлдэж байх тул, Ү Сунгийн ирэхийг  мэдсэнгүй  гэнэт  дууныг  сонсоод,  шээх  сүвнээс  шээс  нь  цувралж,  бөгснөөс  баасан  гаргаж,  машид  айж  Ши  Мэнь  Чин  даруй  хойд  хаалгаар  оргон гарч, Ван По эмгэнийд орж Ү Сунгийн ирснийг хэлэв.

Тэндээс Пань Жин Лянь өгүүлрүүн: - бага авгай чи түр хүлээж байгтун хэмээв.  Хүлээх  учир  нь  юу  хэмээвээс  энэ  эм  Ши  Мэнь  Чинтэй  өдөр  бүр  найрлан  жаргаж,  ямагт  нүүр  зүсийг  будах,  гоёмсог  дээл  хувцас  өмссөн  нь  одоо  түүнийг  арилгаж,  цагаан  хувцсыг  өмсөх  хэмээн  хүлээлгэсэн  билээ.  Үүнд эм Пань Жин Лянь хувцас сольж, дээд гэрээс бууж ирээд, Ү Сунд ёслоод мэндийг мэдээд даруй их дуунаар уйлан бахирахад Ү Сун өгүүлрүүн: - бэргэн та одоо уйлж яахин, ах нэгэнт бие нөгчиж, одоо уйлавч юуны тус болох буй. Гагцхүү ямар өвчнөөр өвдсөн, аль эмчээр эмчлүүлсэн зэргийг нэгд нэгнээр асуусанд  Пань  Жин  Лянь  байж  өгүүлрүүн:  -  нөхөр  Ү  Да  Лангийн  зүрхэнд  цус  хурсан  өвчин  тохиолдож,  хэрхэн  эмчлүүлэвч  ер  тус  болсонгүй  агсаар  наснаас нөгчив. Энэ хотын дайфү эмчийг ер үлдээсэнгүй. Арав гаруй хоног дээр бие барсан. Эдүгээ хорь гаруй хоног болов хэмээн хэлэлцэх завсар айл суух  Ван  эмгэн  хэрэг  гарчээ  хэмээн  бодоод  Пань  Жин  Лянь-ий  гэрт  ирж,  Ү  Сунд  нүүр  тавьж,  ийн  тийн  хэмээн  худлаар  чимэглэн  өгүүлэхэд  Ү  Сун  өгүүлрүүн: - миний ах Ү Да Лан урьд ер ийм өвчин үгүй бүлгээ хэмээгээд үг хэлэлцэх гэтэл эмгэн өгүүлрүүн: - Ү Сун дүү чи яахин ийм мунхаг хүн билээ. Тэнгэрийн үүл үүсч, салхи дэгдэхийг хэн мэдэх буй. Хүнд жаргал ирэх, гай ирэх,  нүгэл  буян  болохыг  чи  мэдэх  буюу,  би  мэдэх  буюу  хэмээхэд  үнэхээр  тийм  билээ  хэмээн  толгой  уруу  хандаж,  дотроо  нэлээд  бодол  болоод  одоо  арга  буюу.  Миний  ахын  хүүр  нь  хаа  буй  хэмээсэнд  эмгэн  Пань  Жин  Лянь  хоёр  өгүүлрүүн:  -  Ү  Дагийн  хүүр  ясыг  агуулах  газар  олдмогц  галд  хайлав  хэмээсэнд  Ү  Сун  энэ  үгийг  сонсоод  даруй  сэжигтэй  болов  хэмээн  сэтгээд  хариу юу ч хэлсэнгүй, шууд гэрээс гарч яамандаа харьж ирээд дээл хувцсыг тайлж, цагаан өмсөөд, маргааш нь нэгэн цэргийн хүнээр хүж цаас зэргийг авахуулан,  ах  Ү  Да  Лангийн  нэрийг  шошго  модны  дэргэд  ирж,  ийн  уйлан  өгүүлрүүн: - ах Ү Да чи нь ертөнцөд барих цагт дүү би чамд элдвээр захисан билээ.  Үүнийг  үзвэл  чи  нь  нэгэнт  насан  дуусаж,  хүүр  нь  үгүй  боловч  сүнс  чинь  зайлаагүй  тул  дүүдээ  хилс  үхсэн  болбоос  эрхбиш  нэгэн  ёр  зүүдийг  хайрлагтун,  дүү  нь  ах  чиний  төлөөнөө  амь  биеийг  тавин  зүтгэе  хэмээх  зэрэг  энэлэн  шаналан  уйлж,  цаас  шатааж  бүхийг  айлын  хүн  нар  сонсож,  цөм  зэргээр  Ү  Да  Лангийн  сүнс  амь  хөөрхий  хэмээн  уйлалцав.  Үүнд  Ү  Да  Лангийн  сүнс  нь  нэгэн  салхи  хуй  болон  ширээний  өмнө  тавьсан  зулыг  унтрааж,  харанхуй  болоод  хүн  болон  үзэгдэв.  Үүнийг  дүү  Ү  Сун  үзээд  маш  айн, толгойн үс нь өрвийж, ах чи мөн буюу хэмээмэгц, тэр нь сүнс тул юун өгүүлмүй. Гагцхүү хүний биенд оршиж үг өгүүлэх тул Ү Сунгийн дагаж явсан цэргийн хүн үхширтэл унтсан учирт түүний биенд оршиж, ийн өгүүлрүүн: -  дүү  чи  учрыг  бүрнээ  мэдсэн  тул  давхарлан  өгүүлж  яахин,  гагцхүү  энэ  хотод  суух  Хө  Жю  хэмээх  хүнээс  сайнаар  асууж,  учрыг  нь  олбоос  тэр  чамд  нэгд  нэгнээр  хэлэхээс  гадна,  басхүү  тодорхой  тэмдэг  буй.  Би  нэгэнт  хилс  хорлогдсон сүнс тул одоо мөн энд хоргодон байх билээ. Дүү чи явж эл хэргийг гүйцэтгэвээс зохимуй хэмээх зэрэг хэлээд, тэр сүнс нь цэргийн хүний биеэс ангижран  зайлав.  Үүнийг  Ү  Сун  сонсож  тодорхойлон  тэмдэглээд,  цэргийн  хүнийг босгож авав. Тэр цаг нь таван жингийн цаг бүлгээ. Үүнд Ү Сун өглөө босч,  бэргэн  Пань  Жин  Ляньг  дуудаж  өгүүлрүүн:  -  бэргэн  та  миний  ахын  хүүр  шатааж  нэгэнт  барсан  тул  арга  буюу.  Гагцхүү  ямар  өвчнөөр  үхсэнийг  тодорхойлон хэлэгтүн хэмээхэд зальхай эм Пань Жин Лянь өгүүлрүүн: - бага авгай  чамд  урьд  хэлснийг  мартсан  буюу.  Зүрхний  өвчнөөр  үхсэн  хэмээхэд  Ү  Сун  өгүүлрүүн:  -  тийм  бөгөөс  яс  хүүрийг  хэн  түшиж,  авдарт  агуулсан,  авдрыг  хаанаас  авсан  зэргийг  надад  хэлэгтүн  хэмээгч,  Пань  Жин  Лянь  яс  хүүрийг  Хө  Жю  дарга  цэрэг  илгээж  бариулсны  дээр,  манай  айлын  ах  дүү  цөм хавсран түшсэн. Авдрыг Ван эмгэнээр авчруулан хийсэн хэмээхэд тийм бөгөөс  би  учрыг  сонсов.  Урьд  шөнө  ирээд  одоо  болтол  сууж  яахин  хэмээн  яваад, цэргийн хүнээс асууруун: - Чи Хө Жюгийн гэрийг таних буюу. Надад зааж өгөгтүн хэмээн Хө Жюгийн гэрйг заалгаж очив.

Тэндээс  цэргийн  хүн  нь  буцаад,  өөрөө  Хө  Жюгийн  гэрийг  дуудаж  орсонд, Хө Жю үзээд зүрх нь догдолж, машид айн байв. Энэ Ү Сун ороод Хө Жюд ёслов. Хө Жю хариу ёслоод дээд гэртээ залж, цай бариад, архи барья хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - эрхэм нөхөр намайг ирэв хэмээн энэ мэт хүндлэх юун.  Гагцхүү  чамаас  асуух  нэгэн  хэрэг  буй  билээ.  Үүнийг  энд  хэлэлцэж  үл  болмуй.  Чи  намайг  дагаж  нэгэн  газар  очвоос  болох  буюу  хэмээхэд  Хө  Жю  аргагүй Ү Сунг дагаж, гэрээс хоёул хамт гараад, нэгэн архины пүүсэнд очиж, Хө Жюг дээд этгээдэд суулгаад архи бэлтгүүлж, Хө Жюд баримагц, Хө Жю өгүүлрүүн: - эрхэм нөхрийг зүй нь би залж, хундага өргөвөөс зохих бүлгээ. Та  юунд  намайг  ийнхүү  хүндэлмүй  хэмээхэд  Ү  Сун  өгүүлрүүн:  -  эрхэм  Хө  Жю нөхөр үүнд, юун бие биесийг хүндлэх буюу хэмээн хундагыг шаардмагц Хө  Жю  дараагаар  гурван  хундага  архийг  уугаад  хоёул  энгийн  үг  хэлэлцэн  нэлээд архидаж суутал, Ү Сун гэнэт нэгэн ирт сэлмийг хуймагчны дотроос гаргаж,  ширээн  дээр  тавсныг  Хө  Жю  үзээд  машид  айн,  дотроо  сэтгэрүүн:  -  энэ  Ү  Сунгийн  төлөвийг  үзвээс  ах  Ү  Да  Лангийн  хилс  үхсэнийг  сонссон  ажгуу.  Эдүгээ  намайг  урьж,  архи  барьж,  энэ  учрыг  асуух  хэмээсэн  билээ  хэмээн сэтгэж байтал Ү Сун өгүүлрүүн: - Хө Жю чамаас асуух нэгэн хэрэг нь миний  ахын  үхсэн  хүүр  ясыг  чи  биеэр  хоёр  цэргийн  хамт  авдарт  агуулсан  хэмээн  хүнээс  дам  сонсов.  Хө  Жю  нөхөр  үүний  учрыг  надад  нэгд  нэгнээр  хэлэгтүн.  Эс  хэлбээс  энэхүү  сэлмийг  таних  буюу  хэмээн  шүдээ  хавиран  уурлахад Хө Жю өгүүлрүүн: - эрхэм нөхөр би чамд үл нуумуй. Чиний ах Ү Да Лангийн бие барсан даруй миний очиж шинжин үзвээс тэр нь есөн сүвээс цус цувран, хоёр нүд нь бүлтрэн гарч, үнэхээр хортой эм ууж үхсэн нь үнэн.

Түүний гадна манай хотын Ши Мэнь Чин хэмээх хүн надад архины пүүсэнд учирч  хэлсэн  үг,  Ү  Да  Лангийн  ясыг  шинжихэд  өвчнөөр  үхсэн  болгож  өргөдөл  өргөхийг  та  мэдээрэй  хэмээж  шагнал  болгоон  мөнгө  тавин  лан  өгснийг хүлээн аваад, удалгүй Ү Да Лангийн хүүрийг далдлах хэмээн хоёр цэргийн хүн илгээж туслалцуулсан билээ. Тэр хоёр цэрэг ирж Ү Да Лангийн хүүрийг гадагш тавьсангүй. Гурав хоног тахиад галд шатаамуй хэмээхийг би сонсоод, энэ хэрэг битүү болов хэмээн санаж, Пань Жин Лянь-ий гэрт очиж, Ү Дагийн хүүр цаас шатаах ба түүний амьд бүхий цагт боов худалдан авсан үнэ мөнгө төлөх хэмээн хууран хэлж очиход, Ү Дагийн хүүрийг шатаахаар завдан бүхийд би тэд нарыг хуурч нэгэн завсрыг үзэж, Ү Да Лангийн ясаас хоёр хэсэг хулган авсан билээ. Эрхэм дүү чи худал хэмээвээс үүнийг үзэгтүн хэмээгээд өврөөсөө Ши Мэнь Чингийн өгсөн мөнгө тавин лан, Ү Да Лангийн яс хоёр хэсэг, түүний хүүр барьсан хүний нэрс зэргийг гаргаж өгсөнд Ү Сун яаран  тосч  аваад  үзвээс,  үнэхээр  хилс  үхсэн,  яс  өнгө  нь  хав  хар  тул  чухам  яахин  хилсгүй  үхсэн  ажгуу  хэмээн  уйлахад  Хө  Жю  өгүүлрүүн:  -  эрхэм  нөхөр чи эдүгээ уйлж яахин, учрыг сайтар олж, ахын амийг нэхэх хэрэгтэй. Энэ  Ши  Мэнь  Чингийн  өгсөн  мөнгө  хэрхэвч  учир  буйгаас  гадна,  сонсвол  манай  хотын  Юнь  Гө  Эл  хэмээх  хөвгүүн,  Ши  Мэнь  Чинг  хэдэн  өдөр  эрж,  түүнээс  мөнгө  зээлэх  хэмээн  танай  айл  суух  Ван  По  хөгшний  гэрт  очвоос  Ү Да Ланг Ши Мэнь Чин занчиж бэртээв хэмээхийг хэн үл сонссон билээ, цөм  мэдмүй.  Гагцхүү  мэргэн  энэ  хэргийн  эх  адгийг  сонсъё  хэмээвээс  тэр  Юнь  Гө  Эл  хөвгүүнд  учирч  асууваас  тодорхой  мэдэгдмүү.  Би  нарийвчлан  сайн  мэдэхгүй  хэмээхэд  Ү  Сун  өгүүлрүүн:  -  тийм  бөгөөс  эрхэм  Хө  Жю  чи  учирдаж, энэ хөвгүүн лүгээ намайг учруулмуй хэмээгээд сэлмээ боодолтой яс,  мөнгөний  хамт  авч,  архины  пүүсээс  гараад  Юнь  Гө  Эл  хөвгүүний  гэрт  очиж  явтал  Юнь  Гө  Эл  хөвгүүн  зам  тохиолдож,  ийн  өгүүлрүүн:  -  эрхэм  ах  нар  ямар  хэргээр  хааш  очмуй  хэмээн  асуухад  Хө  Жю  өгүүлрүүн:  -  дүү  чи  энэ Ү Ду Тоуг таних буюу хэмээхэд Юнь Гө Эл: - урьд зүс таниагүй тул сайн танихгүй,  хүнээс  сонсвоос  Жин  Ян  Ган  уулын  барс  алсан  баатар  эр,  Ү  Ду  Тоу  хэмээн  сонслоо  хэмээхэд  Хө  Жю:  -  тэр  нь  энэ  хүн  хэмээгээд,  чи  урьд  Ван По эмгэний гэрт Ши Мэнь Чинтэй учрах хэмээн очсон ба Ү Да Лантай хамт очсоныг энэ хүнд тодорхойлон хэлэгтүн хэмээхэд хөвгүүн Юнь Гө Эл өгүүлрүүн: - би нь хөгшин эцэг эхийг тэжээхийн тул өдөр бүр боов жимсний худалдаа  хийдэг  билээ.  Нэгэн  өдөр  наймаа  алдаж,  гэртээ  хэрэглэх  мөнгө  зоосгүй  болоод  Ши  Мэнь  Чинг  эрж,  хүнээс  асууваас  Ван  По  эмгэний  гэрт  Ү  Да  Лангийн  эхнэр  Пань  Жин  Ляньтай  янаг  амраг  болоод  ямагт  түүний  гэрээс гарахыг байснаас, тэнд очвоос Ши Мэнь Чинтэй учирмуй хэмээхийг сонсоод Ван хөгшиний гэрт очмогц тэр хулгай хөгшин нохой намайг гэртээ оруулсангүй.  Харин  занчмагц  уур  хүрч,  Ү  Да  Ланд  энэ  учрыг  хэлээд,  би  хавсран  очиж,  Ши  Мэнь  Чин,  Пань  Жин  Лянь  хоёрыг  барьсан  учраа  нэгд  нэгээр  хэлэхэд  Ү  Сунгийн  зүрх  нь  хагарах  мэт  болж  уур  нь  хүрсэн  боловч  аргагүй  тэр  хөвгүүнд  хорин  лан  мөнгө  шагнаад,  хөгшин  эцэг  эхээ  сайтар өргөж, элбэрлийг гүйцэтгэхээс гадна, хожим чи энэ хэрэгт гэрч болох буй за хэмээхэд хожим гэрч болох байтугай би ч бас тэр хоёртой заалдах санаа буй билээ.

Аргагүй хүний төлөө яахин заалдмуй. Хойно сонсвоос Ү Да Лан тэр өдөр Ши Мэнь Чинд занчигдсанаар удсангүй бие нөгчив хэмээх тул үүний дотор учир их буй хэмээснийг Ү Сун сонсоод өгүүлрүүн: - энэ учрыг мэдэв, гагцхүү энэ хэрэгт та хоёр гэрч болох тул одоо яамны газар мэдүүлэх хэмээн гурвуул  хамт  яаманд  ирэв.  Үүнийг  тэр  яамны  шообин  башинж  нар  учрыг  сонсоод  ийн  өгүүлрүүн:  -  Ү  Да  Лан  дарга  чиний  энэ  хэрэг  битүүлэг  үхсэн  хүний  хүүр  байваас  шинжин  үзэж  мэднэ.  Өвгөдийн  үгэнд  шарх  байваас  сорви  нь  тодорхой,  хулгай  хийвээс  хулгасан  эд  гарваас  мөр  тодорхой  хэмээснийг  сонсов  уу.  Иймийн  тул  чиний  ахын  хүүр  үгүй  болмогц  юугаар  батлан  амь  нэхэх  буй  хэмээхэд  Ү  Сун  машид  уурсан  ноёнд  бие  учирч,  энэ  хэргийг  мэдүүлэх  хэмээн  бахирахыг  үл  өгүүлэн  өгүүлэх  нь:  Ши  Мэнь  Чин  энэ хэргийг сонсоод яамны их багад цөм хахуулын мөнгө хүргэсэн нь хэдэн зуун лан хүрч, хэрэг намхруулав. Үүнд Ү Сун ноёнд бахиран мэдүүлэхэд ноён ба дээд доод Ши Мэнь Чингийн хахуулын мөнгийг цөм хуваан авсан тул Ү Сунгийн хэргийг хэн шамдаж зүтгэмүй. Ү Сун хөөрхий нүүргүй болоод үхсэн ахын  яс,  Ши  Мэнь  Чингийн  Хө  Жюд  өгсөн  тавин  лан  мөнгө,  бас  Юнь  Гө  Эл хөвгүүний Ван эмгэнийд яахин занчилдсан зэргийг ноёнд мэдүүлмэгц, ноён  мөн  дэмий  хэрэг  болгохгүй  тул  Ү  Сун  аргагүй  дээд  яаманд  заалдан  мэдүүлэх  хэмээгээд  яамнаас  Хө  Жю  нарын  хамт  гарч,  өөрийн  суух  гэртээ  харьж,  тэр  гурав  харилцан  энэ  хэргийг  хэлэлцэн,  архи  ууж  байгаад  Ү  Сун  Хө Жю, Юнь Гө Эл хоёр та нар мөн миний энэ гэрт түр хүлээж байгтун, би гадагш гарах нэгэн хэрэг буй билээ хэмээн гурван цэргийн хүнийг дагуулан зээлэнд  очиж,  гахайн  мах,  нэгэн  хэсэг,  тахиа  нугас,  жимс  архийг  бэлтгэж  аваад  Пань  Жин  Лянь-ий  гэрт  ирж,  ийн  өгүүлрүүн:  -  бэргэн  буй,  энэ  өдөр  ахын хүүрийг барьсан айлын ах дүүг залж, архи будаа барин хүндэлж, үхсэн ахын төлөө ачийг хариулахаас гадна басхүү бэргэнээ зовоосон учирт сэтгэл машид  зовон  бүлгээ.  Иймийн  тул  энэ  өдөр  архи  ногоо  бэлтгэж  авчрав  хэмээхэд Пань Жин Лянь урьд Ү Сунгийн амь нэхсэн хэргийг харъяат ноён үл анхааран авсныг сонссон тул их зан гаргаж, ийн өгүүлрүүн: - бага авгай чи энэ хэдэн өдөр ер үзэгдсэнгүй дээр одоо энэ мэтээр ёслон хүндлэх учир юу, хэрэггүй  хэмээхэд  Ү  Сун  өгүүлрүүн:  -  нэгэнт  бэлтгэж  санаа  болгон  хүргэж  ирснийг үл хүлээх нь юун, та эс амсаж зоогловч айлын ах дүүд барих нь ёс. Би өөрөө явж зочдыг урьсугай хэмээгээд шууд гарч цэргийн хүнд өгүүлрүүн: - танай гурван хүн хоёр нь хойд өмнөх хаалгыг сайнаар цагдан үзэж байгтун. Хүн оруулж болохгүй. Нэг нь архи халааж, ногоо бэлтгэж, ширээг засагтун хэмээн захиад айл суух Ван эмгэнг урьсанд эмгэн өгүүлрүүн: - эрхэм дүү Ү Сун хөгшин намайг урьж, архи будаа хайрлах хэмээх нь энгийн хэрэг. Би нь одоо очиж үл чадмуй, хожим хүртсүгэй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - чи өдөр бүр манай гэрт бэргэний хамт харилцан үг хэлэлцэх төрсөн эхээс илүү хүн бөгөөд нэгэн цагийн архи будааг барья хэмээснийг голж, үл очих нь ёс бус. Хэрхэвч очмуй хэмээн гараас барин авчрав.

Тэндээс  бас  нэгэн  мөнгөний  пүүсний  тэргүүлэгч  Яо  Вэнь  Чин  хэмээх  хүнийг  урьсанд,  тэр  одоо  үйлдвэр  ихтэй  очиж  чадахгүй  хэмээгч,  Ү  Сун  өгүүлрүүн:  -  эрхэм  ах  чи  мунхаг  дүүгийн  хоосон  бусын  төдий  архи  будаа  барья  хэмээхэд  үл  очих  хэмээсэн  санаа  юу.  Үл  очвоос  болохгүй  хэмээгээд  мөрөн дээрээс нь барьж авсанд тэр Яо Вэнь Чин ихэд айж, Ү Сунг дагалдан ирэв.  Бас  нэгэн  зураг  зурах  пүүсний  тэргүүлэгч  Жао  Жун  Мин-г  урьсанд  тэр  энэ  өдөр  хааны  зарлигаар  нарийн  зураг  бүтээх  тул  очих  завдал  огт  үгүй хэмээхэд Ү Сун машид уурлан өгүүлрүүн: - чи үл очих болбоос чи чам лугаа  урах  эрхэм  хэрэг  бий.  Түүнийг  сонсвол  зохих  бүлгээ.  Юунд  өчүүхэн  миний  бага  чавхууран  үл  очмуй  хэмээн  их  дуунаар  бахирсанд  байшин  нь  доргиж, дотор нь балартаж, аргагүй Ү Сунг дагаж ирэв. Үүнд Ү Сун айлын ах дүү цөмийг уриад бас нэгэн цэцэг худалдах өвгөн, нэр нь Жан Гун үүнийг урьсанд,  өвгөн  Ү  Сунг  үзээд  машид  айн,  зүрх  нь  догдолж,  зүс  нь  уйлж  Ү  Сунд ёсолсонд Ү Сун хариу ёслоод Жан Гун өвгөн ахад ач хариулах хэмээн хэдэн  зочид  залж,  бага  архи  ногоо  бэлтгэсэн  билээ.  Өвгөн  ах  та  морилон  очих болов уу хэмээхэд хэрэг биш болов хэмээгээд өгүүлрүүн: - эрхэм дүүд өчүүхэн өвгөн урьд ер ач тус хүргэж явсангүй тул би яахин очмуй, чадахгүй хэмээмэгц  Ү  Сун  өвгөнийг  шүүрэн  авч  гарт  барин  авчрав.  Үүнд  эдгээрийг  цөм  зэрэг  дэсээр  суулгаад  өгүүлрүүн:  -  энэ  өдөр  би  нь  ах  нарыг  урьж  архи  будаа барих хэмээсэн нь гагцхүү миний үхсэн ахын төлөөнөө их зүтгэсэн ач хариулах хэмээсэн санаа билээ. Ах нарт бэргэн, эмгэн ажаа та хоёр сүслэн ёсолж  найрыг  барьж  өргөвөөс  нэн  сайн  хэмээгээд  цэргийн  ардад  сэмхэн  өгүүлрүүн: - энэ ирсэн зочдыг хаалга гаргаж үл болмуй. Хойд өмнөх хаалгыг ягшуулан  цоожилж  сайнаар  байгтун  хэмээвээс  эд  нар  өндөр  цэвэрхэн  байшинд  залсан  нь  үлгэрлэвээс  гянданд  хоригдсоноос  юуны  өөр.  Гагцхүү  Ү  Сунгийн  ухааныг  мэдэж,  сэтгэл  нь  машид  зовон,  зүрх  нь  түгшиж,  дээш  доор  үелзэн  тогтворгүй  болов.  Үүнд  аргагүй  эмгэн,  Пань  Жин  Лянь  нар  архи барьж, нэлээд суусан хойно мөнгөний пүүсийн тэргүүлэгч Яо Вэнь Чин одоо буцах цаг болов. Хойш хэрэг ихтэй тул чөлөө гуйсугай хэмээн Ү Сунд ёслоод  Ү  Сун  эд  нарыг  үзвэл  толгой  нь  цөм  доош  хандсан,  сэтгэл  нь  ихэд  зовсон  байдалтай  байхыг  мэдээд  ийн  өгүүлрүүн:  -  ах  нар  нэгэнт  өчүүхэн  миний  үхсэн  ахын  гэрт  ирсэн  нь  архи  будааг  дэмий  л  үл  зооглосонгүй  атал  буцах  хэмээх  үг  яахин  хэлж  болмуй,  бүр  баахан  сууж  архи  зооглож,  өчүүхэн  миний  санааг  гүйцэтгэвээс  зохимуй  хэмээхүйд  эдгээр  хүн  нар  тус  тус  зугатан  гарсугай  хэмээвээс  Ү  Сун  хүлээхгүй  учирлан  хэлж  буцаасугай  хэмээвээс  дагахгүй  аргагүй  бачимдан  байтал  Ү  Сун  архийг  шаардан  биеэр  барьж  байгаад  өгүүлрүүн:  -  эрхэм  ах  нарыг  урьсан  учир  болбоос  миний  ах  чухам  ямар  учир  өвчнөөр  үхсэн,  хэдэн  өдөр  өвдсөн,  хэн  нэртэй  эмчээс  ямар  эм  уусан  ба  бас  хүүр  ясыг  шатаахад  та  бүгд  үзсэн  эссэн  нэг  нэгээр  надад хэлэгтүн, хоёр нүдийг бүлтийлгэн, хурмагчны дотроос нэгэн сэлмийг гаргаж  ширээн  дээр  тавьсанд  тэр  хүн  нар  юу  хэмээн  хэлмүй,  тус  тус  ухаан нь самуурч учрыг мэдсэн боловч хэлж яахин болмуй хэмээн үг үл өгүүлэхэд Ү Сун өгүүлрүүн: - ах нар та нар хамаарах газаргүй, би нь сайн эр хэмээгээд эрхэм ах нарыг юунд хорлох буюу. Ах нарт бичиг бичиж чадах хүн байна уу хэмээхүйд  Ван  По  эмгэн  яаран  босон  өгүүлрүүн:  -  энэ  мөнгөний  пүүсийн  тэргүүлэгч  Яо  Вэнь  Чин  бичигт  сайн  хэмээхүйд  Ү  Сун  Яо  Вэнь  Чингийн  бичигт  сайныг  мэдсэн  атал  энэ  гэрийн  хэргийг  чи  мэдэхээс  гадна,  миний  ахын  яахин  үхсэнийг  чи  тодорхойлон  үл  хэлэх  нь  ямар  учир  хэмээгээд  нэгэн  гараар  үснээс  нь  шүүрэн  авч,  нэгэн  гараар  зальхай  эм  Пань  Жин  Ляньг шүүрэн авч, сэлмээ суганд хавчуулан ийн өгүүлрүүн: - хөгшин нохой эмгэн, зальхай хулгай эм Пань Жин Лянь та хоёр миний ахыг хорлосон үл хэлэх  ахул  энэхүү  сэлмийн  ирэнд  үхэхээс  гадна,  басхүү  айлын  ах  дүү  бүгд  учрыг  мөн  хэлж  өгсүгэй  хэмээхэд  тэд  нарын  хоёр  нүднээс  нулимс  бүрхэж  бүхий бие нь чичрэн дагжиж байхуйд Ү Сун эмгэн, Пань Жин Лянь хоёрыг барин авч ахын алдар бичсэн модон шошгоны өмнө аваачин, зочдыг дэргэд нь зогсоож ийн өгүүлрүүн: - эмгэн, Пань Жин Лянь та хоёр одоо хэлэх цаг болсон  хэмээгээд  сэлмээ  далаймагц  эм  Пань  Жин  Лянь  өгүүлрүүн:  -  бага  авгай чиний ах үнэхээр зүрхний өвчнөөр үхсэн нь түмэн үнэн. Ер өөр учир үгүй хэмээв. Үүнд Ү Сун нэн уур нь хүрч хөгшин нохой эмгэн чи бас үүнийг дагалдан  худал  хэлэхийг  би  үзсүгэй  хэмээн  сэлмээ  эмгэний  толгойн  тус  тавьж, түргэн хэлэгтүн хэмээн зандарахад эмгэн аргагүй амь гарахыг бодож, үнэнээ хэлсүгэй хэмээн өтгөн шингэнээ өмдөн дотроо цувруулан байтал Ү Сун  Пань  Жин  Ляньг  үснээс  татаж,  зальхай  эм  чи  үл  хэлэх  аваас  чамайг  урьдаар  алаад  толгойгоор  ахын  алдар  тахихаас  гадна,  зүрхийг  нь  уудалж  үзсэний дараа хөгшин хулгайг мөн алмуй хэмээгээд сэлмээ хоёулын толгой дээр  тавьмагц  зальхай  эм  Пань  Жин  Лянь  аргагүй  Ши  Мэнь  Чин-тэй  ийн  амраг болсон ба хорт эм өгч Ү Да Ланг алсан, үнэн учраа эхнээс адаг хүртэл нэгд  нэгнээр  тоочин  хэлсэнд  эмгэн  одоо  аргагүй  хөгшин  амь  алдах  цаг  болж, би яахин нууж чадмуй хэмээн өөрийн гэртээ Ши мэн чин, Пань Жин Лянь  хоёрыг  нийлүүлж,  завсарт  зууч  болон  явсан,  Ү  Да  Ланг  хорлох  арга  зааж өгснийг цөм ёсоор хэлсэнд Ү Сун нэгэн бийр цаас авчруулан бэлтгэж Яо Вэнь Чинд өгүүлрүүн: - ах та энэ хоёрын хэлсэн үгийг эхнээс аваад эцэс хүртэл нэгэн үг алгасалгүй бичиж өгмүй хэмээхэд тэр Яо Вэнь Чин бичихгүй хэмээх  зүрх  байна  уу,  аргагүй  тэр  хоёрын  юу  хэмээснийг  бичиж  авав.  Бас  үүнийг сонсох гэрч хэдэн зочид айсандаа бачимдаж өгүүлрүүн: - энэ хэрэг сайн  эр  Ү  Сун  дүү  эс  ирсэн  бөгөөс  хэн  заалдан  чадмуй.  Энэ  нь  цөм  үнэн  хэмээн тус тус өчгөө бичиж хурууны зургийг тавьсанд Ү Сун өгүүлрүүн: - ах та нар надад бүү гомдогтун.

Ийм  хэрэг  бас  байдаг  ажгуу  хэмээн  ахын  алдрын  өмнө  сөгдөж,  ийн  өгүүлрүүн: - ах чиний сүнс эдүгээ холгүй тул чи сонсъю уу, мунхаг дүү одоо чиний хилс үхсэн амийг төлүүлэхийг чи харж байгтун хэмээн уйлж мөргөөд босч  ирээд,  зальхай  эм  Пань  Жин  Ляньг  үсэн  дээрээс  шүүрэн  авч  дээлийг  нь тайлж, цагаан биеийг нь гаргаж, ахын алдрын өмнө сөгдүүлэн амьдаар гэдсийг  уудалж,  уушиг  зүрхийг  авч  ахын  алдрын  өмнө  тахиад,  толгойг  нь  огтолж  нэгэн  жадад  боож  авсан  нь  тэдгээр  зочид  үзээд  зогсох  газар,  явах  замгүй чухамхүү улайсан тулам адил болов.

Тэндээс Ү Сун тэдгээр зочдын амрыг эрж өгүүлрүүн: - эрхэм ах нар бүү айгтун, бүү зовогтун хэмээгээд хоёр цэргийн ардыг дуудаж Пань Жин Ляний яс цусыг зайлуулан цэвэрлүүлж, хөгшин нохой эмгэн чи түр амарч байгтун хэмээн хэлээд дээд байшингийн дотор зочдыг эмгэний хамт суулган хориод үүдийг цоожлон хааж, цэргийн хүнээр сахиулав. Үүнийг үл өгүүлэн, өгүүлэх нь: Сайн эр Ү Сун зальхай эм Пань Жин Лянь-ий толгойг боож аваад шууд гэрээс  гарч  Ши  Мэнь  Чинг  эрэхээр  явав.  Явсаар  Ши  Мэнь  Чингийн  эм  худалдах пүүсээс асууваас тэд тэргүүлэгч өгүүлрүүн: - манай цайши Ши да рэнь энэ өдөр ер ирсэнгүй хэмээхэд Ү Сун өнгөрүүлэн: - чи Ши Мэнь Чинг над  эс  хэлж  өгвөөс  энэ  авч  яваа  юмыг  үзэгтүн  хэмээж  хормогчны  дотроос  сэлмээ  гаргаж  чи  хэлэх  буюу,  үгүй  буюу  хэмээн  зандрахад  тэр  хүн  аргагүй  айх тул Ши Мэнь Чинг Ши Жя гүүрний дэргэдэх архины пүүсэнд архидаж баймуй хэмээн сонслоо хэмээхийг Ү Сун чагнаж аваад нисэх мэт явж гүүрний дэргэд архины пүүсэнд ирж зарцаас: - Ши Мэнь Чин да гуан рэнь баймуй, хэн лүгээ архидаж аль гэрт баймуй хэмээхэд тэр зарц: - Ши Мэнь Чин нэгэн үл  таних  гоёмсог  хүний  хамт  дээд  давхаргад  архидаж  баймуй  хэмээсэнд  Ү  Сун шууд яван орж Ши Мэнь Чингийн өмнө эм Пань Жин Ляньгийн толгойг тавьж, чи үүнийг таних буюу, Ши Мэнь Чин үзээд маш айн, юу ч хэлсэнгүй зугатан гарах хэмээтэл Ү Сун барьж аваад өгүүлрүүн: - Ши да рэнь чи хааш явмуй, ирэх зам нь тодорхой боловч явах зам нь бүрхэгдэж хэмээн сэлмээ гарган, харилцан ноцолдохуйд тэр нэгэн хүн хориглон чадсангүй гарч явав. Энэ хоёр нь хэн хэн нь бие их хүчтэй боловч Ү Сун нь тэнгэр заяасан баатар эр тул Ши Мэнь Чин яахин тэнсэж чадмуй.

эндээс хоёул ноцолдсоор дээд гэрээс бууж, хашааны гадна гудамжинд Ши  Мэнь  Чинг  муужруулан  унагаагаад  тэр  пүүсэнд  дахин  орж  Пань  Жин  Лянь-ий  толгой  авч  гарч  ирээд,  Ши  Мэнь  Чинг  үзвээс  амьсгал  нь  их  бус,  явах хэмээвч түүнийг хоёр хөл явж чадахгүй тул Ү Сун чи бас босоод явахыг санамуу,  энэ  нас  энд  барагдав,  эцэст  эрлэгт  очиж  учиръя  хэмээгээд  Ши  Мэь Чингийн толгойг огтолж аваад хүүрийг гудамжинд орхив. Үүнийг оон зээлийн олон хүн үзээд маш гайхалдан өгүүлэх юун.

Тэндээс Ү Сун тэр хоёрын толгойг хамт боож Зи Ши Жие зээлний гэртээ хүрч  ирээд,  үүдээ  дуудаж  ороод  хэдэн  зочдын  дэргэд  ирээд  энэ  хоёрын  толгойг гаргаж, ахын алдлын ширээн дээр тавьж, ийн уйлан өгүүлрүүн: - ах чи  одоо  хилс  хорлогдсондоо  хорсож  гомдох  хэрэггүй.  Чиний  өсийг  эдүгээ  дүү хариулан авч тахив. Одоо энд хоргодох хэрэггүй, очих газраа зорьж, сайн эр болж төрөөд, эцэст ах дүү бид хоёр учиръя хэмээн уйлж, цаасыг шатааж дуусаад,  олон  зочдод  өгүүлрүүн:  -  эрхэм  ах  нарыг  их  зовоов.  Одоо  өстнөө  алж,  хорслоо  тайлав.  Эдүгээ  би  энэ  гэр  орныг  хоёр  толгойн  хамт  шатааж  арилгамуй. Түүнээс ах та нарт хэлэх нэгэн үг буй. Та сонс, би нь Жин Ян Ган хэмээх уулын барсыг алсанг сайн эр бүлгээ. Одоо хүн алсан алтан болов. Ян Гу Сянь яамны цэргийн дарга байсан нь эдүгээ явуулын хуушаан адил болов хэмээжээ. Энэ Ү Сун энд хааш явах ба дахин энэ зочдод юу хэмээн захихыг хойд бүлэгт үзэгтүн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top