Өнгөрсөн долоо хоногт өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 396 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 270 дуудлагыг шийдвэрлэж ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна.
Хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл, явган зорчигчийг мөргөсөн хоёр, чаргатай гулгаж байгаад автомашинтай мөргөлдсөн нэг, онхолдох хэлбэрээр нэг осол бүртгэгджээ.
Тухайлбал, нэгдүгэээр сарын 23-ны 16:15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дахь Хужиртын даваа гэх газар шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 29 настай, эрэгтэй А, 20 настай, эмэгтэй Ц нарын хоёр хүний амь нас хохирчээ. Мөн нэгдүгээр сарын 23-ны өдөр 19:50 цагийн орчимд Архангай аймаг Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Донж гэх газарт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикль онхолдож, жолооч 28 настай, эрэгтэй Л-ийн амь нас хохирсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 зөрчил илрүүлсний 59 нь нийслэлд, 49 нь орон нутагт тус тус бүртгэгджээ.
Иргэн та мотоцикльтой хөдөлгөөнд оролцохоор бол техникийн бүрэн бүтэн байдал, зам орчин, цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулах оролцох, хамгаалалтын малгай хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Iim teneg zan garah ni todorhoi..
mangar garuud
Teneg, muihar mongolchuud heneggui haingaasaa bolj uhej, gemteed baigaa odoo hohi ni l baihdaa.