Уурхайчдыг "Улаан загалмайн нийгэмлэг"-ийн гишүүнээр элсэхийг уриаллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

Сүүлийн үед цар тахал, ган, зуд, газар хөдлөлт гээд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан Орхон аймгийн Улаан загалмайн хороо “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гишүүнчлэлээ сэргээх санал тавьжээ. Хуулийн хүрээнд нийт ажилчдын 50 хувь нь сайн дурын үндсэн дээр улаан загалмайн гишүүн болсон тохиолдолд Эрдэнэт үйлдвэр гишүүн байгууллага болох эрх нь нээгдэх юм. 

Иймээс Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсийн зүгээс уурхайчдынхаа дунд Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн болох аян өрнүүлэн уриалга гаргалаа. Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн болсноор энэрэнгүй үйлсэд нэгдэхээс гадна гамшиг, осол аваараас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдах, олон улсын тусламж дэмжлэг хүртэх, үйлчилгээнд хамрагдах зэрэг олон талын ач холбогдолтой. Мөн гамшиг ослыг хохирол багатай даван туулах үе шаттай сургалтууд зохион байгуулагдах юм.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top