Банкны систем дэх нөлөө бүхий банкны тодорхойлолтыг Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нарийвчлан боловсронгуй болгожээ.
Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд зааснаар нийт системийн таваас дээш хувийг эзэлж байгаа бол системийн нөлөө бүхий банк гэж тодорхойлсон.
Тэгвэл сая чуулганаар баталсан хуулийн зохицуулалтаар зөвхөн зах зээлд эзлэх хувиар бус банкны хөрөнгө, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал, мөн харилцагчдын тоо бусад хүчин зүйлсийг авч үзэхээр тусгажээ.
Тодотгоход, системийн нөлөө бүхий 5 банк салбарын 85 хувийг бүрдүүлж байгаа. Энэ салбарт Монголын эдийн засагтай дүйх хэмжээний мөнгө эргэлдэж буй. Түүнчлэн банкны салбарын тогтвортой байдал эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой юм.
Сэтгэгдэл ( 0 )