Ченжүүд үгсэн хуйвалдаж МАХНЫ ҮНИЙГ НЭМЖ БАЙНА

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 03

Хонины мах Эмээлт дээр 7200 төгрөг байгаа ч Дэнжийн мянгынхан 10 мянган төгрөгөөр борлуулж байв

Арав хоногийн дараа хаврын тэргүүн сар гарч, Монгол түмний уламжлалт их баяр Цагаан сар болох гэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн монголчууд бид хоёр дахь жилийнхээ Цагаан сарыг хөл хориотой, ам хаалттай өнгөрөөх гэж байгаа. Гэвч олон жилийн уламжлал, төрт ёс учраас гэр, гэртээ идээ будаагаа засаж, ууцаа тавихыг чухалчилдаг. Тэгээд ч билэгдлийн ард түмэн учраас тухайн жилийнхээ өнгийг тавгийн идээгээрээ шинжиж, сайн сайхныг ярилцдаг. Харамсалтай нь жилийн жилд монголчуудын энэ л хүсэл сэтгэл дээр дөрөөлөн махны ченжүүд энэ өдрүүдэд үнээ нэмж, халаас нимгэн иргэдээ сэгсэрдэг болоод удаж байна. Энэ жилийн тухайд “Хүчит шонхор” зах дээр махны үнэ огцом нэмэгджээ. Мөн сарын эхэн болж тэтгэвэр тэтгэмж, халамжийн мөнгө бууж байгаа нь тэднийг үгсэн хуйвалдаж үнээ нэмэхэд ч хүргэдэг хэмээн настайчууд гомдоллож байв. Сардаа олгодог хэдэн төгрөгөө барин зах руу жирийлгэх иргэдийн тоо нэмэгдсэнээр ченжүүд махны үнээ хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмдэг болсныг тэтгэврийн хөгшид андахгүй. Дэнжийн мянга руу явдаг замууд бүгд түгжрэлтэй, машин тавих ч зогсоол олдохгүй пиг дүүрэн байлаа. Уулзвар дээр бараг цаг түгжрэв. Зогсоол байхгүйн улмаас ойр хавийн гудамж ч машинаар хахжээ. Энэ нь Сар шинийн бууз баншаа хийхээр махны эрэлд гарсан хүмүүсийн урсгал гэхэд хилсдэхгүй.

“Хүчит шонхор” захын хашаанд хонины гулууз, адуу, үхрийн мах бөөний үнээр зарж байгаа машинууд нэлээд их байна. Сонирхолтой нь, мах борлуулж байгаа хүмүүсээс хаанахын мах вэ гэж асуухаар бүгд хэлэлцсэн юм шиг “Сүхбаатар, Хэнтий” гэж хариулах нь чихэнд содон. Учир нь зүүн аймгуудын малын мах амт шим сайтай, тарга тэвээрэг гайгүй гэсэн яриа иргэдийн дунд байдгаас махны ченжүүд тийнхүү хэлдэг нь ч нууц биш.

Хэдхэн хоногийн өмнө хонины мах нэг килограмм нь 7000 төгрөг байсан бол өчигдрийн байдлаар 10 мянган төгрөгөөр борлуулж байна. Өнгө үзэмж муутай, хадгалалт тааруу, туранхайвтар хэд нь 9500 төгрөгөөр зарагдаж байв. Харин хонины мах гулууз нь 7500-7800 төгрөг байгаа бол ууцны хонь хэмжээнээсээ хамаараад 8000-8500 төгрөг гэж байлаа. Харин үхрийн махны бөөний үнэ 8500 төгрөг байгаа юм. Гэтэл жижиглэнгээр борлуулдаг дотор лангууныхан хонины махыг 10 мянга, үхрийн мах 12500, адууны мах 8800, ямааны махыг 9500 төгрөгөөр борлуулж байх аж. Уг нь тус захын удирдлагууд саяхан түрээсийн төлбөртөө хөнгөлөлт үзүүлсэн тухайгаа сошиалаар мэдэгдэж, зарим нэг хэвлэлээр ч энэ тухайгаа мэдээлж байсан. Харамсалтай нь түрээслэгчид нь үнээ нэмж, орлогогүй байгаа иргэдээрээ тохуурхаж байнгаа нь харамсалтай.

Сурвалжлах баг Улаанбаатарын иргэдийг махаар хангадаг гол цэг болох Эмээлт зах дээр махны үнэ ханш хэд байгаа талаар мэдэхээр зорьсон боловч хот дотроо шалган нэвтрүүлэх цэгтэй болохоор биднийг Эмээлт зах руу гаргасангүй. Утсаар авсан мэдээллээр тус зах дээр хонины махыг 7200 төгрөгөөр борлуулж байгаа гэнэ. Даанч иргэдийг товчоогоор нэвтрүүлэх боломжгүй учраас Дэнжийн мянгын ченжүүдийн тулгасан үнээр хоногийн хоол, баярын ширээний махаа худалдаж авахаас өөр гарцгүй болж байна. Нэг үгээр ченжүүдийн тулгасан үнийг дийлэхгүй бол хоногийн хоол, баярын буузгүй үлдэхээс өөр сонголтгүй болох нь. Тиймээс л “Намайг хэн тоож, нохойг хэн...” гэдэг шиг үл тоож басамжилсан хэдэн ченжүүд төрт ёсны их баяр, хөгшчүүдийн тэтгэвэр буух цагаар махны үнийг тэнгэрт хадааж сууна. Засаг төр, хууль журамтай л юм бол эднийг шалгаж, тохирох хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй ч гэдгийг худалдан авагчид хэлж байсан. Хэдийгээр аливаа бараа, бүтээгдэхүүний борлуулалт зах зээлийнхээ журмаар явах учиртай ч бүх нийтээр нь хөл хорьсон, цар тахлын онцгой нөхцөлтэй байгаа энэ үед ингэж дураараа авирлаж боломгүй санагдана.

Т.ДАРХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haha(203.23.49.89) 2021 оны 02 сарын 03

haha

0  |  0
haha(203.23.49.89) 2021 оны 02 сарын 03

haha

0  |  0
haha(203.23.49.89) 2021 оны 02 сарын 03

haha

0  |  0
haha(203.23.49.89) 2021 оны 02 сарын 03

haha

0  |  0
haha(203.23.49.89) 2021 оны 02 сарын 03

haha

1  |  0
haha(203.23.49.89) 2021 оны 02 сарын 03

haha

1  |  0
haha(203.23.49.89) 2021 оны 02 сарын 03

haha

0  |  0
Зочин(192.82.67.88) 2021 оны 02 сарын 03

Үхрийн цул 16500 гэж бна. Хаана 8500 бгаа юм бэ

0  |  0
Gggg(175.223.30.247) 2021 оны 02 сарын 03

End anxaaral tavix gazar bnyy shireeniihee ardaas bosood zohityylaachee pizdaa naraa ajlaa xiildee

0  |  0
Zochin(202.126.88.158) 2021 оны 02 сарын 03

Zahiig n haagaad horio tseer togtoochih. Tegeheer yilan dyygaraad mahaa tevreed gertee hevtej bg.

0  |  0
Монгол(202.179.26.3) 2021 оны 02 сарын 03

Нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлыг хуйвалдааны замаар шийддэг орон Монгол улс гэхээр харамсалтай байна. Махны үнэ, шатахууны үнэ, Оюутолгойн гэрээ хуйвалдаанаар шийдэгдэж хар мөр татуулсаар байна. Шинэ засгийн газар энэ асуудалд анхаарч таслан зогсоох ёстой. Хуйвалдагчдыг нухчин дарах цаг болсон.

1  |  0
Зиндаа(202.179.26.3) 2021 оны 02 сарын 03

Өндөр зиндааны сэтгэгдлийг устгадагаа боль. Зиндаагаа лээшлүүл.

0  |  0
Монгол(202.179.26.3) 2021 оны 02 сарын 03

Нийтийн эрх ашиг хөндсөн аливаа асуудлыг хуйвалдаанаар шийддэг улс орон Монгол улс гэхээр маш харамсалтай санагдаж байна. Шинэ засгийн газар энэ байдлыг эрс шийдэмгий таслан зогсоох ёстой. Махны үнэ, шатахууны үнэ, Оюутолгой, Тавантолгойн гэрээ хэлцлүүд бүгд хуйвалдааны замаар хар мөр татуулж байна. Анхааралдаа авч хуйвалдаанд оролцсон бүгдийн дунд бөмбөг тэслэж устгах ёстой.

0  |  0
э(64.119.17.63) 2021 оны 02 сарын 03

Стратегийн чухал бүтээгдэхүүн гээд МАХ ,ГУРИЛЫН үнийг төр хяналтандаа байлгамаар юм.Бусад оронд ийм жишээ байдаг.

0  |  0
Top