ОХУ руу адууны мах экспортлоход 38 төрлийн тарифын бус зохицуулалт шаардагддаг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

 

ОХУ-ын зах зээлд адууны мах экспортлоход 38 төрлийн тарифын бус зохицуулалт шаардагддаг байна. Эдгээрээс 33 нь эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагыг хангахтай холбоотой зохицуулалт аж.

 Манай улс 2016 оныг хүртэл нийт адууны махны эскпортын дийлэнхийг ОХУ руу гаргаж байсан бол 2018 оноос Хятад руу давамгайлах болсон. Одоо харин хойд хөрш рүү  экспортыг нэмэх бодлого барьж байгаа аж.

Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-аас үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд зориулсан ОХУ-ын зах зээлд адууны мах экспортлоход анхаарах зүйл, зохицуулалт, хорио цээрийн журам, гаалийн бүрдүүлэлт зэрэг мэдээлэл, зөвлөмжийн гарын авлага гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top