Ажилчид сэтгэл зүйн цахим зөвлөгөөнд сэтгэл хангалуун байна

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

Хамгийн үнэ цэнэтэй баялагаа ажилчид хэмээн үздэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүний хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний нэг нь туршлагатай ажилтнуудад нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл зүйн боловсрол олгох замаар тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, амьдралын дараагийн үед хэвийн дасан зохицох, сэтгэл зүйн бэлтгэл хангах, тэдний мэдлэг, туршлага, ур чадвар, авьяасыг шинэ залуу ажилтнуудад өвлүүлснээр үйлдвэрийн газрын стратеги зорилтуудыг хангах, байгууллагын соёл, далхлааг бэхжүүлэх зорилтой “Залгамж” хөтөлбөр юм. 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ажилчдад сэтгэл зүйн цахим зөвлөгөө өгөх, сургалт явуулах үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Он гарсаар уг хөтөлбөрт хамрагдаж буй 70 гаруй ажилтныг хамруулан “Амьдралын чанар” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулсан нь оролцогчдод ихэд таалагджээ. Тэд өөрт тохиолдож буй асуудал, бэрхшээлийг хэрхэн даван туулах, амьдралын зөв хэмнэлд суралцах, цаашлаад санхүүгийн боловсрол, хобби сонирхол, хувийн бизнесээ хөгжүүлэх талаар ч зөвлөгөө авсандаа баяртай байна. Сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт зургаан үе шаттай үргэлжлэх бөгөөд Эрдэнэт үйлдвэр, Сэтгэл зүйн Үндэсний хүрээлэнтэй энэ чиглэлд хамтран ажиллаж байна.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top