"Dreamers" нэгдлийн гарааны бизнесүүдийн саналыг Ерөнхий сайдад өглөө

2021 оны 02 сарын 05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.05/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай зангиагүй хийлээ. Ерөнхий сайд Монгол Улс цахим үндэстэн болж цахим шилжилт хийх ажлууд эхэлсэн. Нэг яам, нэг хувийн хэвшил дангаараа цахимжих нь хангалттай бус, салбар бүхэнд энэ шилжилт хийгдэх ёстой. Салангид угсрагдаж буй системүүдийг нэгтгэе. Энэ үйл явцад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагудын оролцоо чухал гэдгийг онцоллоо.

Энэ уулзалт дээр "SMS-Startup Marketing Space" компанийн захирал Ж.Золзаяа энтрепренеруудын "Dreamers" нэгдлийг төлөөлж үг хэлэн, гарааны бизнесүүдийнхээ саналуудыг нэгтгэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өглөө.

Нээлттэй явуулсан хэлэлцүүлгээр:
 
-Төрийн хариу үйлдэл удаан байдаг,
-Цахим шилжилтийг ухаалгаар хийх,
-Shared Vision fund байгуулах,
- Цахим үндэстэн болоход дунд шатны хүмүүсийн оролцоо үүргийг анхаарах
-Инновацийн тухай хуулийн дагалдах дүрэм журмуудыг боловсруулах
-Тоон бичиг үндэстэн хөтөлбөрийг өргөн цар хүрээтэй дэмжих
-Олон улсад Монгол Улсынхаа нэр хүндийг өргөх, Цахиурын хөндийд гаргах Монгол мөрөөдлийг бий болгох
-Nest хөтөлбөр шиг технологийн институт байгуулах, сайн инженерүүдийг маш олноор бэлтгэх зэрэг саналууд яригдлаа.
 
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хувийн хэвшлүүд, гарааны бизнесүүд, олон улсад IPO амжилттай гаргасан компаниудаа төртэй хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын шийдэл нь байхыг уриаллаа.
 
Уулзалтын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд мэдээлэл технологи, бүтээлч үйлдвэрлэл байгааг онцлоод гарааны бизнесүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, Олон улсад Засгийн Газар хамтарч бонд гаргах зэрэг шийдлүүд байх боломжтойг дурдлаа.
Мөн оролцогчдоос гарсан цахим мөнгө, цахим гарын үсэгтэй холбоотой асуудлыг дараагийн Засгийн Газрын хуралдаанаар follow-up хийж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
 
Түүнчлэн Shared Vision Fund-ийг байгуулах чиглэлээр судалгаа хийж эргэж танилцуулах ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэд хариуцууллаа.
Технологийн салбарын үсрэнгүй хөгжлийн энэ үед боловсролын салбарын системийн өөрчлөлт ирээдүй, хойч үед маань хэрэгтэйг онцоллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
h(66.181.191.132) 2021 оны 02 сарын 07

hudlaa gar l bn

0  |  1
Top