Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 50 иргэнээс коронавирусний халдвар илэрсэн тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл халдвартай иргэний ойрын хавьтагч Архангай аймаг руу явсан учир тус аймгийн Эрдэнэбулган сум руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Энэ талаар аймгийн онцгой комисс мэдээлэхдээ "Өнөөдөр /2020.02.08/ ХӨСҮТ-д коронавирусийн халдвар батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Эрдэнэбулган суманд ирсэн гэх мэдээлэл авлаа. Тус иргэд 2021-02-05-ны өдөр Эрдэнэбулган суманд буяны ажлаар хоёр автомашинтай ирсэн бөгөөд Шуурхай штабаас хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Одоогийн байдлаар тус найман иргэний ойрын хавьтлын бүх иргэдийг тусгаарлаж эхэллээ. Мөн Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөн хаагаад байна" гэжээ.
Түүнчлэн АОК-аас хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.