Хөрөнгө оруулалт авах хүсэлтэй БИЗНЕСҮҮДИЙН АНХААРАЛД

2021 оны 02 сарын 08
Вишн фанд гэж юу бэ? Ирээдүйг илүү ойртуулах, сайхан нийгмийг цогцлоох, технологийн мундагуудыг нээж илрүүлэх зорилготой байгуулагдсан энэхүү сан нь өөртөө 100 тэрбум ам.долларыг босгож хэнд хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг эрэл хайгуулыг дэлхий даяар хийж байна. Ганц биш бүр Вишн фанд 2 нэртэй 2 дахь сангаа хүртэл байгуулсныг нь та мэдэх үү.
 
Энэхүү санг Японы Софтбанк буюу бидний мэдэхээр Алибабад анх томоохон дүнгээр хөрөнгө оруулалт хийж хөл дээрээ босоход хүчтэй дэмжлэг үзүүлсэн Масаёоши Сон хэмээх нэгэн эрхэм удирддаг билээ. Тэрээр бидний мэдэх Uber, Sprint, Boston dynamics гэх мэт технологийн салбарын томчуудыг хүмүүст танигдахад үргэлж ард нь байсан бөгөөд хөрөнгө оруулалт хийхдээ ирээдүйн 10 бүр 20 биш бүр хэдэн зуун жилийн (ultralong-term perspective) цаадахыг харж хөрөнгө оруулалт хийдгээрээ алдартай. 2000 оны интернэтийн халуурлын үед тэрээр нийт интернэт бизнесүүдийн 25 хувийг эзэмшиж байсан гэх мэдээлэл байдаг.
 
Тэгэхээр энэ мундаг эрхэмээр удирдуулсан Вишнфанд хааш хүрэхээр зорьж байна вэ? гэсэн асуултанд товч байдлаар хариулт өгье. Уг сан нь 2016 онд байгуулагдсан бөгөөд 100 тэрбум долларын хөрөнгийг босгож байсан нь түүхэнд байгаагүй өндөр дүн болж байв. Зарим шинжээчид түүнийг галзуу солиотой гэх бөгөөд шалтгаан нь ойрын 30 жилийн дотор хиймэл оюун ухаан хүнээс хамааралгүй өөрөө сэтгэж цааш хөгжих боломжтой гэж хэлсэнтэй холбоотой. Компани цаашдаа олон тэрбум долларын үнэлгээтэй технологийн салбарын худалдан авалт, нэгдэлтийн /M&A/ ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ ирээдүйд бидний амьдралыг хөнгөвчлөх бусад бизнесийн шийдлүүдийг ч мөн дэмжсээр байна.
 
Эдгээрийн заримыг салбараар нь доор дурдав:
* Хэрэглээний бүтээгдэхүүний шийдэл
* Боловсролын технологи
* Байгууллагын шийдэл
* Санхүүгийн технологи
* Фронтиэр технологи
* Эрүүл мэндийн технологи
* Тээвэрлэлтийн шийдэл
* Үл хөдлөх хөрөнгийн шийдэл гэх мэт үндсэн дэд салбаруудыг ирээдүйд томоохон өөрчлөлтүүд хийгдэнэ хэмээн үзэж өнөөдрөөс эхлэн хөрөнгө оруулалтуудыг өдөр шөнөгүй хийж байна.
Та ч бас эдгээр салбарт тохирсон мундаг шийдлийг боловсруулсан бол бидэнтэй холбогдож дотоодын технологийн гарааны компаниудыг дэмжих зорилготойгоор үүсгэн байгуулагдсан SMS-Хөрөнгө оруулагчдын клуб руу хандаж, доорх асуулгыг бөглөнө үү.
 
Асуулга бөглөх линк: https://forms.gle/L66iS4ruebDDRkhY7

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top