Зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн ХУВААРЬ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 14


"Нэг хаалга-Нэг шинжилгээ" нэгдсэн арга хэмжээний талаар Засгийн газрын ээлжит мэдээллээ өнөөдөр /2021.02.14/ өглөө. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд лабораториудад 38450 хүнд шинжилгээ хийжээ. Эдгээрээс 58 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдсан байна. 58 иргэний хоёр нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-ээр илэрсэн байна. Өмнөх өдөр энэхүү өргөтгөсөн шинжилгээний хүрээнд дөрвөн хүн халдвартай нь тогтоогдсон юм. 

Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд халдварын нийт тохиолдол 1513 боллоо.  Түүнчлэн 29 хүн эдгэрч, гэртээ гарсан. Өвдсөн иргэдийн 71.5 хувь нь эдгэрсэн. Одоогийн байдлаар 621 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байддал маш хүнд байгаа ажээ. 

Улсын онцгой комисс хоёрдугаар сарын 16-24 хүртэл шат дараатай томоохон зах, худалдааны төвүүдийг нээхээр төлөвлөж байна.

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хүнсний зах, худалдаа, бөөний төвүүдийг нээх талаар "Хөл хорионы 12 хоногийн хугацаанд хүнсний хомстол үүсгэхгүйн тулд хүнсний бөөний төв, захуудыг шат дараалалтай нээхээр төлөвлөсөн. Түгээлтийн аж ахуй нэгж8 байгууллагууд хүнсний бараа бүтээгдэхүүнээ татаж, хүнсний дэлгүүрүүдэд түгээх учир бөөний төв, захаар иргэд үйлчлүүлэх боломжгүй. Хоёрдугаар сарын 16 гэхэд дараах 24 бөөний төв нээгдэх ба цаашид 18, 20, 23-наас гэсэн шатлалаар 49 хүнсний бөөний төвийг нээнэ. Хүнсний үйлдвэрлэлийн 597 үйлдвэр, түгээлтийн 287 ААН нээгдэнэ. Тэдгээрийн 10-15 хувийн квот бүхий ажилчид болох нийт 26 мянга орчим хүн ажиллаж, 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Иргэд хүнсний бөөний төвүүдэд очиж хүнсээ авахгүй, зөвхөн гэрийнхээ ойр дэлгүүрээр үйлчлүүлнэ" гэлээ. 

Энэ салбарт ажиллаж байгаа бүх хүн PCR шинжилгээг өгсөн байх шаардлагатай ба хоёрдугаар сарын 16-нд нээгдэх 24 зах бөөний төв, 597 хүнсний үйлдвэрийн ажилтнууд өнөөдрөөс шинжилгээ өгөх ажээ. 
 

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖСЭН ХУГАЦААНД ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(103.57.95.188) 2021 оны 02 сарын 17

Хүнгүй юм чинь заавал нээх шаардлагагүй. Шинжилгээнүүд дууссаны дараа л нээхэд яг тохирно

3  |  1
Монгол(202.179.27.198) 2021 оны 02 сарын 17

Хатуу хөл хорионы үргэлжлэх хугацаанд иргэд гэрээсээ гарахгүй. Зах худалдаа нээгээд үйлчлүүлэх хүн байхгүй засаг төр чинь та нараар тоглож тохуурхаж байна.

8  |  1
zochin(202.179.27.107) 2021 оны 02 сарын 16

zaaval neech schaardlagatai umuu 16???, ug n 23 churtel bid tevchij chadnaa. Chaldvar nemegdeed aimaaaaaar ???

2  |  1
зочин(103.212.119.225) 2021 оны 02 сарын 14

нөгөө хатуу хөл хорио юу болчихов оо,

1  |  0
Top