Азын дугаар дагасан авлигын сүлжээ хумигдах эхлэл тавигдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 15

Автомашины азын гэх тодотголтой улсын дугаарыг дагасан авлигын сүлжээ тогтсон талаар ярихаас хэтэрдэггүй, хяналт, зохицуулалтын ямар нэг арга хэмжээ авалгүй олон жил болсон. 

Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд азын дугаартай холбоотой авлига, далд бизнес хумигдах эхлэл тавигдаж байна. 

Тодруулбал, дээрх журмын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа  өнөөдрөөс эхлэн  гуравдугаар сарын  11-ний өдрийг хүртэлх хугацаанд  auction.transdep.mn сайтаар явагдаж байна.

Автотээврийн үндэсний төвөөс өгч буй мэдээллээр өдөрт 20 дугаарыг дуудлага худалдаанд оруулах бөгөөд үдээс өмнө 10 дугаар үдээс хойш 10 дугаарыг цахим  дуудлага худалдаагаар худалдах аж.

Өнөөдрийн тухайд дуудлага худалдаанд оруулсан 20 дугаар дараах үнэд хүрчээ.

Өнөөдөр дуудлага худалдаагаар зарагдсан 20 дугаараас 0001 УАР дугаар 427 сая төгрөгийн үнэд хүрчээ.

Тодотгоход, дуудлага худалдаа дууссанаас  хойш 24 цагийн дотор тухайн иргэн өөрийн санал болгосон үнийн дүнг бүрэн төлснөөр, тэрхүү улсын дугаарыг зөвхөн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд авах боломжтой юм байна. Хэрэв 24 цагийн дотор мөнгөө төлөхгүй бол дуудлага худалдаа хүчингүй болж, тухайн дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулах аж. 

Улсын дугаарын дуудлага худалдаанаас бүрдсэн мөнгийг Засгийн газрын тусгай сан руу шилжүүлэх бөгөөд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд зориулах аж.

Эхэнд хэлсэнчлэн азын дугаараар бизнес хийж гаршсан этгээдүүд өөрсдийн сүлжээ, хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан ямар нэг аргаар азын дугаар авах хүсэлтийг Автотээврийн үндэсний төвд гаргах нь  их байдгийг албаныхан хэлж буй юм.

Тэгвэл  одоо салбарын сайдын шийдвэрийн дагуу ийнхүү азын дугаарыг ил тод байдлаар, зах зээлийн зарчмаар,  эдийн засгийн эргэлтэд оруулснаар энэ чиглэл дэх авлига хумигдаж, нийгмийн хөгжилд нэн шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэхэд хувь нэмрээ  оруулах  нь ээ.

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Галсан(192.82.78.143) 2021 оны 02 сарын 16

Ийм дугаартай явбал үргэлж азтай явна гэсэн үг үү.Өөрөөр хэлбэл байнга л азтай явах юм биз дээ.Бусад дугаарт бол юу ч өноогдохгүй юм байна л даа, тийм үү? За за ийм дугаартай хүмүүс барагтай л бол жирийн хүмүүстэй харьцахгүй юм байна л даа.\nА тийм 9911....... дугаартай утастай хүн зөвхөн 9911...... тэй утастай хүнтэй л харьцаад байдаг чинь ийм учиртай байх нь ээ.

0  |  0
Жолооч(66.181.181.18) 2021 оны 02 сарын 15

Ямар чдуугар байсан ямар хамаа байнаа аа. Машиныхаа дугаарыг заримдаа санадаг ч үгүй.

0  |  0
Сарнай(202.21.109.41) 2021 оны 02 сарын 15

1122 байна уу 500 гаар авий

0  |  0
Иргэн(124.158.86.166) 2021 оны 02 сарын 15

Оюуны хоосрол сэтгэцийн эмгэг шүү

1  |  0
Зочин(202.9.46.159) 2021 оны 02 сарын 15

Маш зөв дэмжиж байна ..ихэнх улсад ингэдэг шүүдээ

1  |  1
Dolgor(64.119.17.49) 2021 оны 02 сарын 15

Uhaarch amidar hvnd berh tahaltai temtsejbyadaj bhad iyagaad hvmvvsiin tarhi ugaaj demii zvil hiigeed bnaa iim vildelee hurdan zogsoo

0  |  1
Хх(123.1.123.251) 2021 оны 02 сарын 15

Энэ одоо бүр хөөрөгдөж гүйцлээ. Нэгнийхээ дээр гарах шуналт орк сэтгэхүйтэнгүүдийн хэнээг бүр албан ёсны болгож байгаа юм биз дээ. Биднийг удирдаж шийд гаргадаг хүмүүс монголыг хөгжүүлэх биш уруу дорой ядуу байлгах шийдийг бүх салбарт гаргаж бн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр гадны гар хөлүүд дээгүүр маш ихээр үүрлэснийг харуулж байна. Дор бүрнээ ухаар

0  |  1
T(103.57.94.49) 2021 оны 02 сарын 15

Altan tserj mongon nogstei ni zyydgiimaa!

0  |  0
H(103.57.94.49) 2021 оны 02 сарын 15

Khogiin mashind zyyne geed soliorood bsan Batzsndangiin akh Baterdene gedeg golgon kommunistad khelekhed bitgii ilyy negendee ataarkhaj bai! Gantskhan odor 20 taaruukhan dugaar zarakhad l 600 say tog bolj bna! Ene tegeed kheregtei khymyystee ochikhod yu ni buruu bna? Aziin dugaariig khognii mashind zyyvel Ataarkhuu khynii ul shagaisan , toroos khulgai khiideg Tsynkh barigch Sda nuud l bayarlakh baikh! Odoo 7777 5555 3333 dood tal ni 500 say khyrne!

0  |  0
Зочин(139.5.216.139) 2021 оны 02 сарын 15

АВАХГҮЙ ХӨӨРӨГДӨӨД ДУУДЛАГА ХУДАЛДААГ БУДИЛУУЛААД ХУУЧИНД НЬ ОРУУЛАХ НЬ ДЭЭ . ЗОХИУУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БНА УУ

0  |  0
Иргэн(66.181.186.140) 2021 оны 02 сарын 15

Зайлаачээ юу машины дугаар дуудлага худалдаагаар зараад байгаан бэ шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар ажилаа хийн үү ийм юм хэзээ ч байж болохгүй шүү утасны дугаарууд бас байна. Арай даварцан гарууд

1  |  1
zochin(192.82.69.50) 2021 оны 02 сарын 15

azyn dugaar gej tenegtekh yum , yalgaa yu baynaa , baga nasny khuukhduud togloj buy yum shig , yana daa khuurkhiis . 4 ijil tootoy nomer zuulee geed yakh yum be , altan tseej, mungun bugstey bolokh yum uu

2  |  0
Top