Гадаад валютын дуудлага худалдаанд банкуудаас санал ирсэнгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 16

Өнөөдөр тов ёсоор гадаад валютын ээлжит дуудлага худалдаа болох ёстой. Тэгвэл арилжааны банкуудаас санал ирүүлээгүй байна. Своп, форвард арилжаагаар  банкууд санал ирүүлээгүй гэж Төв банкнаас  мэдэгдлээ.

Өмнөх буюу энэ сарын 11-ний өдрийн гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд 3 сая ам.доллар худалдан авах, 2 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн. Харин Монголбанк дуудлага худалдаанд оролцоогүй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol (61.102.147.37) 2021 оны 02 сарын 17

Mongol bank dollariin hansh hucheer hedii bltol barih um boldoo... neg l udur usuj ehelndee..

0  |  0
Top