Засвар механикийн заводын Эрчим зүйн албаныхан ЗХУ-д үйлдвэрлэж, Механик цехэд 1980-аад онд суурилагдсан 1550 маркийн тойруулан зорох токарийн суурь машины баруун зүүн өгөлтийн хөдөлгүүр тэдгээрийн удирдлагын хэлхээг Герман улсын AntiDrive фирмийн микропроцессорын удирдлагатай серво хөдөлгүүрээр сольж, удирдлагыг автоматжуулах ажлыг өнөөдрөөс эхэллээ. Энэ нь Монголд байгаа метал боловсруулах хамгийн том суурь машин бөгөөд таван метрийн голчтой, 60 тонн эд ангийг боловсруулах хүчин чадалтай юм. Дээрх ажлыг тав хоногт багтаан гүйцэтгэх аж. Уг суурь машины хөдөлгүүрийг шинэчилж, удирдлагыг автоматжуулснаар тоног төхөөрөмжийн бүтээмж сайжирч, найдвартай ажиллагаа дээшилж, төлөвлөгөөт бус сул зогсолт багасаж, эрчим хүч хэмнэх юм.
Сэтгэгдэл ( 2 )
Хошного эрдэнэт үйлдвэр
Ажилгүй залхуу үхээнц новшнууд.