Даатгалын хураамжийн орлого 2020 онд 201.5 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 59.8 тэрбум төгрөг олгожээ. Энэ нь өмнөх оноос даатгалын хураамжийн орлого 4.9 (2.5%) тэрбум төгрөгөөр өсөж, даатгалын нөхөн төлбөр 5.6 (8.6%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт байна.
Даатгалын хураамжийн орлого өмнөх оноос 4.9 тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 6.2 (14.3%) тэрбум төгрөгөөр, барилга угсралтын даатгалын хураамжийн орлого 1.3 (17.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Даатгалын нөхөн төлбөр өмнөх оноос 5.6 (8.6%) буурахад хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 3.1 тэрбум төгрөгөөр, агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр 0.9 тэрбум төгрөгөөр, зээлийн даатгалын нөхөн төлбөр 0.9 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )