Өглөөний мэнд

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 23

Өнөөдөр 2021.02.23. Энэ оны 54 дэх өдөр. Он дуусахад 311 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 44 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 4 хэм, шөнөдөө 24 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр  Беларусь,  Киргиз,  ОХУ,  Тажикистанд Цэргийн баяр буюу Эх орноо хамгаалагчдын баяр бол Брунейд Үндэсний баяр, Гайана Улс тунхагласны өдөр, Японд Эзэн хааны мэндэлсэн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Японы Эзэн хаан Нарүхито, Украины 3 дахь Ерөнхийлөгч Виктор Ющенко, Английн хөлбөмбөгч Гарет Барри, Америкийн жүжигчин Дакота Феннинг, Америкийн сагсанбөмбөгч Эндрью Уиггинс нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

303 оны энэ өдөр Ромын эзэн хаан Диоклетиан Никомеди хотод байрлах Христийн шашны сүмийг нураах шийд гаргав.

1854 онд Голландчууд албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.

1861 онд АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольны амь насанд халдахыг завдав.

1903 оны энэ өдөр Куба улс Гуантанамо тохойг АНУ-д хугацаагүй хөлслүүлэх шийдвэр гаргажээ.

1941 оны энэ өдөр доктор Гленн Т.Сийборг плутоныг гарган авав.

1945 онд Филиппиний Манила хотыг Японы түрэмгийллээс чөлөөлсөн байна.

2012 онд Ирак даяар цуврал дэлбэрэлт болж, 83 хүн амиа алдан, 250 хүн шархаджээ.

2017 онд Сирийн арми Туркийн дэмжлэгтэйгээр Аль-Баб хотыг Исламын улс бүлэглэлээс чөлөөлөв.

Энэ өдөр үс засуулахад сайн, эрхтэн хурц болно.  

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ муу тул элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавь барилдах, номын авшиг авах, шинэ гэр байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Хол газар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top