Өглөөний мэнд

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 24

Өнөөдөр 2021.02.24. Энэ оны 55 дахь өдөр. Он дуусахад 310 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 43 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 3 хэм, шөнөдөө 21 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Иранд Инженерийн өдөр, Мексикт төрийн далбааны баяр, Эстонид Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр АНУ-ын мэргэжлийн боксчин Флойд Мейведэр, Нобелийн шагналт Австралийн физикч Брайн Шмидт, WhatsApp-ийг бүтээгч америк программчин Ян Кум, Оросын уран гулгалтын алдарт дасгалжуулагч Этери Тутберидзе, Хонконгийн жүжигчин Адам Чэн нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1303 оны энэ өдөр Шотландын тусгаар тогтнолын төлөөх анхны дайн эхэлжээ.

1739 онд Ираны хаан Надер Шахын цэрэг Моголын эзэнт гүрний цэргийг Карналын тулаанд буулган авав.

1910 оны энэ өдөр Шведэд хөлбөмбөгийн “Мальмё” баг байгуулагдав.

1942 оны энэ өдөр “Америкийн дуу хоолой” радио анхны нэвтрүүлгээ цацжээ.

1946 онд Хурандаа Хуан Перон Аргентиний ерөнхийлөгчөөр сонгогдов.

1989 оны энэ өдөр исламын эсрэг зохиолыг бичсэн Сальман Рашдигийн толгойг гурван сая ам.доллараар үнэлжээ.

2008 онд Кубын тэргүүн Фидель Кастро тэтгэвэртээ гарч байгаагаа зарлав.

Энэ өдөр үс засуулахад муу, өвчин эмгэг ирнэ.  

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ муу тул элдэв үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх гаргах, улаа гаргах, овоо тахих, хиншүү хярвас гаргахад муу.

Хол газар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top