Өглөөний мэнд

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 25

Өнөөдөр 2021.02.25. Энэ оны 56 дахь өдөр. Он дуусахад 309 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 41 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 0 хэм, шөнөдөө 9 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гүржид ЗХУ-ын эзлэн түрэмгийллийг дурсах өдөр бол Кувейт улсад Үндэсний бачрын өдөр тохиож байна.

Энэ өдөр  Испанийн нэрт дуучин Хулио Иглесиас, Өмнөд Солонгосын нэрт хөлбөмбөгч Пак Жи Сунг, Канадын дуучин Дэниел Паутер, Италийн хөлбөмбөгч Жижи  Доннарумма, Испанийн Ерөнхий сайд асан Хосе Мария Аснар нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

138 оны энэ өдөр Ромын эзэн хаан Адриан өөрийн залгамжлагчаараа Антониус Пиусыг нэрлэжээ.

1836 онд Зэвсэг зохион бүтээгч Самуэль Кольт өөрийн гар бууны зохигчийн эрхээ авчээ.

1870 онд АНУ-ын Конгресст анхны хар арьст гишүүн сонгогдов.

1875 онд Хятадын Манж Чин гүрний хаан Гуансугийн хаанчлал эхлэв.

1921 оны энэ өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд дахин залав.

1954 онд Египетийн Ерөнхий сайдаар Гамал Абдель Нассер сонгогджээ.

1956 онд ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев өмнөх удирдагч Йосеф Сталиныг орос үндэстний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгдлээ.

1992 онд Азербайжаны Нагорно-Карабах мужид Арменийн цэргүүд халдлага үйлдэж, 613 энгийн иргэн амь насаа алдав.

Энэ өдөр үс засуулахад сайн, жаргал ирнэ.   

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ муу тул элдэв үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу өдөр.

Хол газар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top