Өглөөний мэнд

2021 оны 02 сарын 26

Өнөөдөр 2021.02.26. Энэ оны 57 дахь өдөр. Он дуусахад 308 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 39 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 3 хэм, шөнөдөө 20 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын яарч, тэвдэхгүй байх өдөр бол Азербайжанд Хажалагийн хэлмэгдэгсдийг дурсах өдөр, Кувейтэд Эрх чөлөөний өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан, Норвегийн хөлбөмбөгч Оле Гуннер Сульшер, Хятадын нэрт теннисч На Ли, Австралийн жүжигчин  Тереза Палмер, Японы хөгжмийн зохиолч  Хитоши Сакимото, Америкийн дуучин Майкл Болтон нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

МЭӨ 747 оны энэ өдөр Эпокын Птоломейн эрин үе эхэлжээ.

1233 онд Монголын эзэнт гүрэн Жин улсыг эзэлжээ.

1815 онд Наполеон Бонапарт Элба арлаас оргожээ.

1909 онд Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний өнгөт кино Лондон хотын "Пелас" ордонд үзэгчдийн хүртээл болжээ.

1932 оны энэ өдөр Адольф Гитлер Германы иргэн болсноор сонгуульд өрсөлдөх эрхтэй болов.

1971 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Тант "Эх дэлхийн өдөр"-ийг НҮБ-ийн гишүүн орон бүрт тэмдэглэж байх шийдвэр гаргав.

1980 оны энэ өдөр Египет болон Израйль улс дипломат харилцаа тогтоов.

1992 онд Уулын Карабахт Арменийн зэвсэгт хүчин Азербайжаны Хожали тосгонд нэвтрэн халдлага үйлдсэний улмаас 100 гаруй энгийн иргэн амиа алджээ.

2008 оны энэ өдөр Хойд Солонгосын нийслэлд "Нью-Йоркын филармони" анх удаа тоглолт хийлээ.

Энэ өдөр үс засуулахад сайн, эд мал арвидна.   

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ муу тул элдэв үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонв, нохой, гахай болой. Эл өдөр ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаалга үйлдэхэд муу тул цээрлэх хэрэгтэй. Гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.  

Хол газар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top