Өглөөний мэнд

2021 оны 03 сарын 01

Өнөөдөр 2021.03.01. Энэ оны 60 дахь өдөр. Он дуусахад 305 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 33 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 8 хэм, шөнөдөө 17 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-ын Ялгаварлан гадуурхахын эсрэг өдөр, Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр бол Боснид Тусгаар тогтнолын баяр, Панамд Үндсэн хуулийн өдөр, ОХУ-д Муурын өдөр, Уэльст Гэгээн Давидын өдөр, БНСУ-д Эрх чөлөөний хөдөлгөөний өдөр, Японд Энх тайвны өдөр, Исландад Шар айрагны баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Канадын дуучин Жастин Бибер, Испанийн алдарт жүжигчин Хавьер Бардем, Кенийн жүжигчин Лупита Нионго, Германы дуучин Томас Андерс, Америкийн найруулагч  Зак Снайдер, мэргэжлийн сүмогийн озэки Асанояма, The Who хамтлагийн дуучин Рожер Долтри нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1555 онд Нострадамус зөгнөлийн номоо хэвлүүлжээ.

1565 он энэ өдөр Бразилын Рио де Жанейро хот байгуулагдав.

1790 онд АНУ-д хүн амын тооллого анх удаа болжээ.

1867 онд Небраска муж АНУ-ын 37 дахь муж болов.

1921 оны энэ өдөр Хаант Оросын Троицкосавск буюу Дээд шивээнд МАН-ын анхдугаар хурал эхлэв.

1947 онд Олон улсын валютын сан (ОУВС) үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

1953 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч Йосеф Сталин цус харважээ.

1978 онд Чарли Чаплингийн шарилийг булшнаас нь хулгайлсан байна.

1998 онд Найруулагч Жеймс Камероны "Титаник" кино дэлхийн кино урлагийн зах зээлээс нэг тэрбум долларын босгыг давсан анхны кино болов.

Энэ өдөр үс засуулахад муу, өнгө зүс доройтно.    

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, могой, хонь, нохой болой. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Хол газар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top